| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2023/01991/И |
| Дугаар | 307/ШШ2025/00294 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 307/ШШ2025/00294
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2023/0991/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ******* хэсэг, *******тоотод оршин суух ******* овогтой ******* /утас *********/-ын хүсэлттэй
эх ******* төрсөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие нь тус шүүхэд 1970 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргаснаасаа татгалзаж, ******* ******* 1970 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох шаардлагатай байна. Учир нь Улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа авах гэхэд миний төрсөн талаарх бүртгэлийн мэдээлэл улсын бүртгэлийн мэдээллийн санд байхгүй байгаа болно. Би улаан паспорт авч байсан боловч гээгдүүлсэн. Мөн ээж маань намайг төрсний дараа дүү *******д үрчлүүлсний улмаас бүртгэгдээгүй. Иймд намайг 1970 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ******* ******* төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу тэрээр 1970 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ******* ******* төрсөн болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан байна.
3. Хүсэлт гаргагч Б.******* нь 1970 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ******* ******* төрсөн болохыг тогтоолгохоор шүүхэд гаргасан хүсэлт нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-т төрөлт, үрчлэлт, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, нас баралтыг бүртгүүлсэн байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар тогтооно гэж заасан бөгөөд энэхүү зохицуулалт нь Иргэний гэр бүлийн бүртгэлд иргэний төрөлт...-ийг бүртгүүлсэн байдал, тэмдэглэл зэрэг баримт байхгүй, түүнийг шүүхээс өөр байгууллага тогтоох боломжгүй болсон, энэхүү байдлыг иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага тогтоохоос татгалзсан тохиолдолд шүүхэд хүсэлт гарган шийдвэрлүүлэхээр зохицуулсан байна.
4. Хүсэлт гаргагч Б.******* нь хүсэлтийнхээ үндэслэлийг ... ******* ******* 1970 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох шаардлагатай байна. Учир нь Улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа авах гэхэд миний төрсөн талаарх бүртгэлийн мэдээлэл улсын бүртгэлийн мэдээллийн санд байхгүй байгаа болно. Би улаан паспорт авч байсан боловч гээгдүүлсэн. Мөн ээж маань намайг төрсний дараа өөрийн дүү *******д үрчлүүлсний улмаас бүртгэгдээгүй нь иргэн миний эрх ашгийг хөндөж байна гэж тайлбарласан.
5. Хүсэлт гаргагч Б.******* нь 1970 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, ******** регистрийн дугаартай болох нь хэрэгт авагдсан 1977 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Үрчлэлт бүртгэх тухай анкет, 1989 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хүсэлт гаргачийн паспорт авах өргөдөл, 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн БНМАУ-ын Хүн амын регистрийн карт зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа боловч түүний түүний төрсний бүртгэл нь улсын бүртгэлийн цахим сан болон иргэний баримтын архивт бүртгэлгүй болох нь түүний тайлбар, хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 17/142 дугаар албан бичиг зэргээр тогтоогдож байна.
Иймд ******* овогтой ******* нь 1970 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ******* төрсөн, түүний төрсөн эх нь Д.Бүрэнжаргал мөн болох нь гэрч ...Би Б.*******ын төрсөн эгч юм. Бид эхээсээ 6-лаа. Би айлын том хүүхэд. Б.*******ыг 3 настай байхад нь ээж маань ******* гэж айлд өргүүлсэн байсан. 1981 оны үед байх намайг 7, 8 дугаар ангид байх үед Б.*******ыг өргөж авсан аав ******* нь Б.*******ыг авч ирж, ах дүү нартай нь танилцуулж байсан... гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-д зааснаар ******* овогтой *******ыг 1970 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ******* төрсөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА