| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/00062/И |
| Дугаар | 307/ШШ2025/00309 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 307/ШШ2025/00309
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 307/2025/00062/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ******* хотхон, *******тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ******* хороолол, ******** байр, ********тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ********/-т холбогдох,
"Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд нэхэмжлэгчийн нэрийг бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагч О.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* цахимаар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ:
нэхэмжлэлтэй, О.*******т холбогдох 2 өрөө байрны хууль ёсны өмчлөгч Ч.******* мөн болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээн дээр нэрийг бичихийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* бид харилцан тохиролцож дараах нөхцөлөөр эвлэрч байна. Үүнд:
1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа болно.
2. Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнээс О.*******ийн нэрийг хасалт хийхийг хүлээн зөвшөөрч байна.
3. Нэхэмжлэгч нь хариуцагчид Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ****** хороолол, ******** байр, ******* давхрын 36 тоот 62.7 мкв талбайтай орон сууцыг анх худалдаж авсан үнэ 75,240,000 төгрөг дээр нэмээд 21,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
4. Дээрх 21,000,000 төгрөгийг төлөхдөө 2025 оны 02 сарын 21-ний өдрийн дотор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн эзэмшлийн хаан банкны ******** тоот данс руу шилжүүлнэ.
5. 21,000,000 төгрөгийг шилжүүлсний дараагаар нэхэмжлэгч нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй бөгөөд талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнээс О.*******ийн нэрийг хасаж, нэхэмжлэгч нь хариуцагчид Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ****** хороолол, ******** байр, ******* давхрын 36 тоот 62.7 м.кв талбайтай орон сууцыг анх худалдаж авсан үнэ 75,240,000 төгрөг дээр нэмээд 21,000,000 төгрөгийг төлж, нэмж төлөх 21,000,000 төгрөгийг 2025 оны 02 сарын 21-ний өдрийн дотор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн эзэмшлийн хаан банкны ******** тоот данс руу шилжүүлж, тус 21,000,000 төгрөгийг шилжүүлсний дараагаар нэхэмжлэгч нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхөөр харилцан тохиролцсон байна.
3. Дээрх зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасны дагуу талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч Ласти интернэшнл ХХК-аас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэлтэй, О.*******т холбогдох иргэний хэрэгт зохигчдын Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнээс О.*******ийн нэрийг хасаж, нэхэмжлэгч нь хариуцагчид үл хөдлөх эд хөрөнгө анх худалдаж авсан үнэ болох 75,240,000 төгрөг дээр 21,000,000 төгрөгийг нэмж, 2025 оны 02 сарын 21-ний өдрийн дотор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн эзэмшлийн хаан банкны ******** тоот данс руу шилжүүлж, тус 21,000,000 төгрөгийг шилжүүлсний дараа нэхэмжлэгч нэр дээр Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ****** хороолол, ******** байр, ******* давхрын 36 тоот 62.7 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхөөр харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 534,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 267,075 төгрөгийг хариуцагч О.*******ээс гаргуулж, нэхэмжлэгч Ч.*******д олгосугай.
3. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 307/ШЗ2025/00902 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА