| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2017/0272/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/010 |
| Огноо | 2018-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2018/ШЦТ/010
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 17140011000042 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *******,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч ******* нь 2017 оны 08 сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн нутаг “Тээл” гэх газарт иргэн ******* тай маргалдан хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 08 сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн нутаг “Тээл” гэх газарт иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...
Хохирогч *******ы ... Би хөдөө мал саагаад хөдөөний ажилд тусалж байсан. 2017 оны 08 сарын 12-ны өдөр Х *******ы эхнэртэй маргалдсан. Тэгэхээр нь би Хт “чи битгий хүний эхнэртэй хэрэлдээд байгаач” хэлж хэлээд байж байтал *******, ******* хоёр гарч ирээд Хт “чи муу гичий янхан дагуулж ирээд” гэж хэлээд дайрсан ба би өмнөөс нь хэдэн үг хэлтэл ******* хүрч ирээд миний зүүн гараараа алгадаж хөхрүүлж хавдсан. Гэтэл ******* мөн ирээд миний гэдэс рүү цохьсон. Би өмнөөс нь *******ыг цохих гэтэл гар бариад цохиулаагүй, *******г бол би нэг удаа цохьсон. ******* мөн миний хөлрүү гуталтай хөлөөрөө өшиглөж байсан ба түүний эхнэр нь ирээд салгаад аваад явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14/,
Гэрч О.Хын ... Би гэрээс гараад *******ы эхнэрт “юу болоод байгаа юм больцгоо” гэж хэлтэл ******* *******ы эхнэрт хандаж “би танайхаас юу гуйсан юм” гэж хэлээд хэрэлдээд байсан. Гэтэл ******* гарч ирээд ******* руу дайраад бариад авахаар нь би очоод салгасан чинь намайг ******* бариад авсан. Би ч өмнөөс нь барьж авсан. ******* *******ы зүүн хацар хэсэг рүү нь гараараа цохьсон, мөн *******ы хөлрүү нь өшиглөж байсан. ******* мөн *******руу тухайн үед дайраад байсан ба яг цохиж байгааг нь хараагүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17/,
Гэрч Б.Эийн ... Тэднийд Хын эхнэр гэж ******* гэх хүн ирсэн байсан ба түүнтэй би гэрийн гадаа маргалдсан. ******* намайг өмөөрөөд *******ыг Х өмөөрөөд барилцаад авсан. Гэтэл манай нөхөр ******* нь *******ы хацар хэсэгт нь алгадаж, өшиглөж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-21/,
Гэрч Ж.Лийн ... гэрийн гадаа хүмүүс маргалдах шиг болохоор нь гартал миний дүү ******* нь Хын хамт амьдраад байгаа бүсгүйтэй маргалдаад түүнийг цохиод авах шиг болсон. Нүүр рүү нь цохьсон санагдаж байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26/,
Шүүгдэгч *******ы ... Би урд өдөр нь архи уусан байсан ба тэр үед дотор эвгүй ууртай байсан. 12 цагийн орчим байсан ба би гэрээс гараад эхнэрээ өмөөрөөд ******* д “юунаас болоод хэрэлдээд байдаг юм” гэхэд намайг галын хайчаар цохих гэхээр нь бултаад зөрүүлээд түүний зүүн шанаа хэсэг рүү гараараа нэг удаа алгадаад хөл хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. ******* тухайн үед мөн гэрээсээ гараад ирсэн байсан. Би ******* ыг цохьчихоод шууд гэртээ яваад орчихсон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/,
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 сарын 24-ний өдрийн 392 тоот шинжээчийн ... ******* ы биед тархи доргилт, зүүн доод зовхи, зүүн хацар, баруун гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Дээрхи гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ ... гэсэн дүгнэлт /хх-ийн 29-30/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч *******, шүүгдэгч ******* нар нь эвлэрч хэргийн 41 дүгээр хуудсанд эвлэрлийн гэрээг байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч ******* ы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ы эзэмшлийн 1 тооны хар тарлан зүсмийн эм үхэрийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ы цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ы эзэмшлийн 1 тооны хар тарлан зүсмийн эм үхэрийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА