Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 307/ШШ2025/00340

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2025/00049/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ******** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ****** гудамж, *******тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* /утас *******/-д холбогдох,

4,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...2020 оны 08 дугаар сард хариуцагч эзэмшлийн улсын дугаартай Соната-6 маркийн машиныг нэхэмжлэгч Ч.*******ын эзэмшлийн улсын дугаартай Соната-6 маркийн машинаар сольж, харилцан нэрээ шилжүүлэхээр тохиролцсон. Г.******* нь улсын дугаартай автомашиныг эзэмшлийг Ч.*******ын нэр дээр шилжүүлээгүй, зээлийн барьцаанд тавьсан байсан учир уг машиныг зарсан мөнгөөр машины зээлийг төлсөн. улсын дугаартай автомашины эзэмшлийг нэр дээр шилжүүлж, Г.******* нь энэхүү машиныг Сайн ломбардад тавьж, алдсан. Г.******* нь дугаартай машины төлбөрт 5,000,000 төгрөг өгнө гэсэн боловч 700,000 төгрөгийг өгсөн.... гэх агуулагаар хариуцагч Г.*******ас дугаартай машины үлдэгдэл 4,300,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

 

2. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т арилжааны гэрээгээр талууд өөрсдийн өмчлөлийн эд хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэхээр заасан.

Хэрэгт авагдсан 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ, Апекс финанс ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Автотээврийн үндэсний төв тээврийн хэрэгслийн бүртгэлийн газар-т хандсан албан бичиг зэрэг баримтаар улсын дугаартай Соната-6 маркийн машины өмчлөгч нь болох нь тогтоогдож байна.

Харин улсын дугаартай Соната-6 маркийн автомашины өмчлөгч нь нэхэмжлэгч Ч.******* болох үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй ба харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр улсын дугаартай автомашин нь гэж хүний нэр дээр байгаа, аас Ч.*******ын нэр дээр шилжүүлж авч чадаагүй ... гэх тайлбарыг гаргасан болно.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтаар улсын дугаартай автомашины эзэмшигч нь Ч.******* биш, улсын дугаартай автомашины эзэмшигч нь Г.******* биш болох нь тус тус тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлий 274.1-т заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

3. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч Ч.******* нь улсын дугаартай Соната-6 маркийн автомашины үнийг бусдаас шаардах эрхгүй ба тухай автомашины үнэ 5,000,000 төгрөг болохыг тогтоосон үйл баримт хэрэгт байхгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Ч.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь ... хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанаас өмнө хүсэлтээ дахин гаргаж амжаагүй учраас өмнө гаргасан хүсэлтээ дахин гаргаж байна гэх тайлбарыг гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2... шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч болохоор зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч талын хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул түүний хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т заасныг баримтлан Ч.*******ын Г.*******д холбогдуулан 4,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,750 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА