| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/02065/И |
| Дугаар | 307/ШШ2025/00260 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 307/ШШ2025/00260
2025 02 14 307/ШШ2025/00260
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2024/02065/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, **** тоотод оршин суух, ******* ******* овогт *******гийн *******,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, ****** тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******т нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, ******* тоотод оршин суух, овогт ын нарт холбогдох,
"7,200,000 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч М., хариуцагч М.ийн өмгөөлөгч Ө., хариуцагч М.ын өмгөөлөгч П., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.*******, Л.*******т нарын хариуцагч М., М. нарт холбогдуулан гаргасан нийт 7,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 төгрөгийн шаардлагыг хангаж, 1,200,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч М.т холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нар нь шүүхэд М. нь Л.*******тээс 1,200,000 төгрөгийн үнэ бүхий самсунг А52 маркийн гар утас зээлээр аваад мөнгийг нь өгөөгүй, мөн С.*******оос 6,000,000 төгрөг зээлж аваад буцаан өгөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч М.ын өмгөөлөгч болон хариуцагч М. нар нь хүлээн зөвшөөрөхгүй маргадаг болно.
3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ... М. нь нэхэмжлэгч нарт нийт 7,200,000 төгрөгийн өр төлбөртэй бөгөөд энэ төлбөрөө Э. гэх хүнд өөрийн автомашинаа худалдсан үнээс Э.Хатарбаатараар дамжуулан бидэнд төлсөн боловч тухайн автомашиныг хариуцагч М. буцаан авснаас болж бид М.аас авах ёстой байсан 7,200,000 төгрөгөө Э.т буцаан шилжүүлсэн. Үүнээс болж бид М.аас мөнгөө авч чадаагүй үлдсэн тул шаардлага гаргаж байгаа гэж тайлбарлаж байна.
4. Хариуцагч М. нь шүүхэд нэхэмжлэлийн хувийг гардан аваад бичгээр тайлбар өгөөгүй бөгөөд түүний өмгөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ: ... М.д 6,000,000 төгрөг шилжүүлсэн талаар хэрэгт баримт авагдаагүй, Прокурорын газраас ирүүлсэн гэрчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болж чадахгүй, өөр баримтаар давхар нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
Хариуцагч М. нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа бөгөөд татгалзлын үндэслэлээ ... нэхэмжлэгч нараас мөнгө зээлсэн асуудал огт байхгүй тул мөнгө төлөх үүрэггүй... гэж маргадаг болно.
5. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын Прокурорын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор Ц.*******ын М.д 6,000,000 төгрөгийг зээлсэн боловч өгөлгүй залилсан гэх хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хааж шийдвэрлэжээ. /хх-4-8 дугаар хуудас/
Тус тогтоолд ... нотлох баримтуудаар хохирогч С.******* нь М.д мөнгө зээлдүүлсэн байх ба мөнгө зээлсэн М. нь тухайн зээлсэн мөнгөө буцаан өгөх зорилгоор банк бус санхүүгийн байгууллагын зээлээр авсан өөрийн **** ДАА улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн машиныг иргэн гэх хүнд худалдан борлуулж, зээлээ төлсөн боловч түүний эхнэр М. нь банк бус санхүүгийн газраас хамтран зээлдэгчээр зээлээр авсан **** ДАА улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн машиныг худалдан борлуулахаар татгалзаж, буцаан авсан даруйдаа зээлийн барьцаанд тавьж гуравдагч этгээд болох А.ийн өрийг төлж барагдуулснаар М.ын С.*******оос зээлсэн 6,000,000 төгрөгийг буцаан төлж чадаагүй нөхцөл байдал үүссэн байна. М. нь 6,000,000 төгрөгийг зээлдэн авсан, мөнгөө төлөхөө илэрхийлж байгаа зэргийг дүгнэхэд хохирогч С.******* нь иргэн М.д зээлдүүлсэн 6,000,000 төгрөгөө Иргэний хууль тогтоомжийн дагуу нэхэмжлэлээ гарган шийдвэрлүүлэх маргааны шинжтэй байх тул хэрэг бүртгэлтийн ***** дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын маргаантай холбоотой иргэний хэрэг, маргаан гэж үзэн гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв гэжээ.
6. Мөн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүгчийн захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Прокурорын газраас тус хэргийн материалд авагдсан хохирогч С.*******оос дахин мэдүүлэг авсан 2023 оны 07 сарын 06-ны өдрийн тэмдэглэл, 2023 оны 03 сарын 29-ний өдрийн гэрчээр Л.*******тээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2023 оны 03 сарын 13-ны өдрийн хохирогчоор С.*******оос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2024 оны 02 сарын 13-ны өдрийн гэрч Л.*******тээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2024 оны 04 сарын 13-ны өдрийн хохирогч С.*******оос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2022 оны 07 сарын 22-ны өдрийн гэрчээр М.ээс хойшлуулашгүй мэдүүлэг авсан тэмдэглэл, 2023 оны 08 сарын 20-ны өдрийн гэрчээр Э.аас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2024 оны 04 сарын 26-ны өдрийн гэрч Л.*******тээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2024 оны 04 сарын 23-ны өдрийн гэрчээр А.ээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2024 оны 02 сарын 29-ний өдрийн гэрч М.аас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2024 оны 02 сарын 19-ний өдрийн М.аас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, 2024 оны 01 сарын 03-ны өдрийн М.ээс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, 2023 оны 03 сарын 29-ний өдрийн гэрч М.аас мэдүүлэг авсан тэмдэглэл зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх-ийн 35-55/
7. Дээр дурдсан баримтууд болон зохигчдын тайлбар зэргээр нэхэмжлэгч С.******* нь хариуцагч М.д 6,000,000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд хариуцагч М. нь буцаан өгөөгүй байдал тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас дүгнэхэд С.*******, М. нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Энэхүү хуульд зааснаар хариуцагч М. нь С.*******т 6,000,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч С.******* нь энэхүү мөнгийг шаардах эрхтэй байна.
8. Нэхэмжлэгч тал гар утасны үнэ 1,200,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд энэхүү шаардлагын үндэслэлээ М. нь нэхэмжлэгч Л.*******тээс Самсунг А52 маркийн гар утсыг зээлээр худалдан аваад мөнгийг нь өгөөгүй гэж тайлбарладаг болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэглэж байсан хуучин гар утсыг М. 1,200,000 төгрөгөөр тохирон худалдан авсан гэж тайлбарладаг бөгөөд энэхүү тайлбарыг хариуцагч М.ын өмгөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж шүүх хуралдаан дээр тайлбар гаргаж байна.
Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ирүүлсэн 2023 оны 03 сарын 29-ний өдөр М.аас авсан мэдүүлэгт М. нь ... би Самсунг А-52 маркийн гар утсыг найз *******тээс 2022 оны 03 сард авсан шиг санаж байна. Тухайн үед хуучин хэрэглэж байсан гар утас *******тээс 500,000 төгрөгөөр бодож авч байсан гэх, мөн М.аас 2024 оны 02 сарын 29-ний өдөр авсан мэдүүлэгт: ... Би ын дансаар 4,000,000 төгрөг, бэлнээр 2,000,000 төгрөг авсан. Үүнээс уг машиныг гэрийн гадаа байхад нь түлхүүрийг нь тааруулж асааж яваад *******тийн гараашинд тавьсан. Түлхүүр тааруулах 250,000 төгрөг, мөн А-52 гар утас зээлээр авсны мөнгийг суутгаад надад бэлнээр 1,500,000 төгрөг өгсөн гэж мэдүүлжээ.
9. Нэхэмжлэгч талын Самсунг А52 маркийн гар утсыг 1,200,000 төгрөгөөр тохирч, зээлээр худалдсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа бөгөөд хариуцагч М. хэрэг бүртгэлтийн явцад өгсөн мэдүүлгээр гар утасны үнийг 500,000 төгрөгөөр тохирсон, мөн түүнийг бэлнээр зээлсэн үнийн дүн болох 2,000,000 төгрөгөөс суутгасан гэж мэдүүлсэн, мөн нэхэмжлэгч тал зээлсэн 6,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж тайлбарлаж байгаа зэргийг үндэслэн хариуцагч М., нэхэмжлэгч Л.*******т нар гар утасны үнийг 500,000 төгрөгөөр тохирсон, энэхүү мөнгийг М. Л.*******тэд төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд талуудын хооронд байгуулагдсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан гар утас худалдах, худалдан авах гэрээний үүргээ хариуцагч М. биелүүлсэн байх тул гар утасны үнэ 1,200,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж дүгнэв.
10. Нэхэмжлэгч нар нь хамтран хариуцагчаар М.ийг оролцуулсан бөгөөд үндэслэлээ дээрх өр төлбөрийг төлөх барьцаа болгон тавьсан автомашиныг авч явснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл М. болон нэхэмжлэгч нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, дээр дурдсан зээлийн болон худалдах, худалдан авах хэлцэлд М. оролцоогүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Зээлийн барьцаанд автомашин тавьсан гэж байгаа боловч энэ талаар талууд хуульд заасан шаардлага хангасан гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгч тал энэ асуудлаар шаардлага гаргаагүй болно.
11. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч М.аас 6,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.*******т олгож, гар утасны үнэ 1,200,000 төгрөг гаргуулах тухай хамтран нэхэмжлэгч Л.*******тийн шаардлага болон хамтран хариуцагч М.т холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
12. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.аас улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.*******т олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч М.аас 6,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.*******т олгож, гар утасны үнэ болох 1,200,000 төгрөгийн шаардлагыг болон хамтран хариуцагч М.т холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.аас улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ