| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/00181/И |
| Дугаар | 307/ШШ2025/00290 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 307/ШШ2025/00290
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:307/2025/00181/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Парисын гудамж, Ай Си тауэр, 13 давхар, ******* тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК (РД:******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, *********** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* (РД:****************)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,460,282.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,460,282.31 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...******* овогтой ******* миний бие нь ******* ******* ББСБ ХХК-аас зээлсэн зээлээ 2 сараас 6 сар хүртэл төлж барагдуулах болно. Үүнд: 2025 оны 02 сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 сарын 30-ны өдөр 1 сая төгрөг, 2025 оны 03 сарын 15-ны өдөр 1 сая төгрөг, 2025 оны 03 сарын 30-ны өдөр 1 сая төгрөг, 2025 оны 04 сарын 15-ны өдөр 1 сая төгрөг, 2025 оны 4 сарын 30-ны өдөр 1 сая төгрөг, 2025 оны 05 сарын 15-ны өдөр 1 сая төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1 сая төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр үлдэгдэл 960,282.31 төгрөгийг тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй тохирсон болно... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* ******* ББСБ нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдуулан 8,460,282.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 02 сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 4 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр тус тус төлж барагдуулах хүсэлтийг миний бие маргах зүйлгүйгээр хүлээн зөвшөөрч байгаа тул хүсэлтийг хүлээн авч эвлэрлийн гэрээг баталж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох 8,460,282.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрч, хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,460,282.31 төгрөгийг төлөхдөө: 2025 оны 02 сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 сарын 30-ны өдөр 1 сая төгрөг, 2025 оны 03 сарын 15-ны өдөр 1 сая төгрөг, 2025 оны 03 сарын 30-ны өдөр 1 сая төгрөг, 2025 оны 04 сарын 15-ны өдөр 1 сая төгрөг, 2025 оны 4 сарын 30-ны өдөр 1 сая төгрөг, 2025 оны 05 сарын 15-ны өдөр 1 сая төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1 сая төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр үлдэгдэл 960,282.31 төгрөгийг тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож, эвлэрсэн байна.
Талуудын байгуулсан дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,314.52 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 75,157.26 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 75,157.26 төгрөгийг Төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох 8,460,282.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,460,282.31 төгрөгийг төлөхдөө: 2025 оны 02 сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 сарын 30-ны өдөр 1 сая төгрөг, 2025 оны 03 сарын 15-ны өдөр 1 сая төгрөг, 2025 оны 03 сарын 30-ны өдөр 1 сая төгрөг, 2025 оны 04 сарын 15-ны өдөр 1 сая төгрөг, 2025 оны 4 сарын 30-ны өдөр 1 сая төгрөг, 2025 оны 05 сарын 15-ны өдөр 1 сая төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1 сая төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 960,282.31 төгрөгийг тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,314.52 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 75,157.26 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 75,157.26 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ