| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2025/00068/И |
| Дугаар | 141/ШШ2025/00104 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 141/ШШ2025/00104
| 2025 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 141/ШШ2025/00104 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Нарийн бичгийн даргаар П.Г-ийг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ........аймгийн ........сумын ........ багт оршин суух хаягтай Г..... овогт Д-гийн Ц-ын нэхэмжлэлтэй “............ аймгийн Н сумын Х, багт 1998-2000 онуудад мал маллан амьдарч, .....аймгийн ..... сумын Х бригадад 1998 онд адуу-7, үхэр-3, хонь-25, ямаа-5 бүгд-40 толгой мал, ******* аймгийн ******* сумын ******* бригадад 1999 онд адуу-7, үхэр-5, хонь-37, ямаа-8 бүгд-57 толгой мал, 2000 онд үхэр-2, хонь-22, ямаа-10, бүгд-34 толгой мал тоолуулж байсан болохоо тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон хүсэлтдээ: “...Миний бие ц нь З аймгийн Н сумын Х, Х, Нуур багт хөдөө мал маллаж амьдардаг байсан. Тухайн үеийн мал тооллогын ажилтнууд манайхыг хөдөө малчин өрх гэж тэмдэглэхгүй хувийн малтай өрх гэж бичсэнээс болж би болон манай эхнэр малчнаар тэтгэвэрт орох эрхээ алдаад байна. Манайх 1998 онд айл болоод тэр цагаас хойш одоо хүртэл тасралтгүй хөдөө мал маллаж малынхаа үр шимээр амьдарч байгаа. Гэтэл 1998, 1999, 2000 онуудад мал тооллогын А дансанд бичихдээ хувийн малтай өрх гэж бичсэн байна. Иймд намайг ******* аймгийн Н сумын Х, Х багт 1998-2000 онуудад мал маллан амьдарч, ******* аймгийн ******* сумын ******* бригадад 1998 онд адуу-7, үхэр-3, хонь-25, ямаа-5 бүгд-40 толгой мал, ******* аймгийн ******* сумын ******* бригадад 1999 онд адуу-7, үхэр-5, хонь-37, ямаа-8 бүгд-57 толгой мал, 2000 онд үхэр-2, хонь-22, ямаа-10, бүгд-34 толгой мал тоолуулж байсан болохыг тогтоож өгнө үү. Мөн миний бие ******* аймгийн ******* суманд хөдөө мал маллаж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Ц нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
2. Нэхэмжлэгч Д.Ц нь ******* аймгийн ******* сумын *******, ******* багт 1998-2000 ондуудад мал маллан амьдарч, ******* аймгийн ******* сумын ******* бригадад 1998 онд адуу-7, үхэр-3, хонь-25, ямаа-5 бүгд-40 толгой мал, ******* аймгийн ******* сумын ******* бригадад 1999 онд адуу-7, үхэр-5, хонь-37, ямаа-8 бүгд-57 толгой мал, 2000 онд үхэр-2, хонь-22, ямаа-10, бүгд-34 толгой мал тоолуулж байсан болохоо тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
3. Нэхэмжлэгч Д.Ц нь ******* аймгийн ******* сумын *******, *******, Нуур бригадад 1998, 1999, 2000 онуудад мал маллаж амьдарч байсан болох нь
Гэрч С.Ч-ын “...Д.Ц нь 2000 онд Монгол Улсын хошой аварга малчин Б гэдэг айлтай З аймгийн Н сумын Н багийн Л гэдэг өвөлжөөнд өвөлжиж байсан юм. Ер нь бол Ц нь бага наснаас хойш мал маллаж байгаа малчин хүн. Эхнэрийг нь Ц гэдэг. Эрэгтэй, эмэгтэй 2 хүүхэдтэй. Хүүхдээ сургуулийн байранд байлгаж сургуульд суралцуулсан. Сумын төв оролгүй. Хөдөө байнга малаа харж мал малладаг малчин хүмүүс. Ц бид хоёр үе тэнгийнх, бага наснаас хойш нэг нутагт нутаглаж мал маллаж байна. 1998 оны намар Цтай ******* аймгийн ******* сумын .... багийн Х гэх газар хурим хийж айл гэр бүл болж байсан. Гэр бүл болсноос хойш тасралтгүй мал маллаж байгаа малчин хүмүүс. Ц нь аймгийн алдарт уяач, сумын сайн малчин, мянгат малчин болж байсан хүн юм...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ж.Б-*гийн: “...Д.Ц нь 1998 онд А.Ц*тай гэр бүл болсон бөгөөд бага наснаас хойш мал малласан малчин хүн. Д.Ц, А.Ц нарыг гэр бүл болсноос хойш манайх 1998-1999 оны хугацаанд З аймгийн Н сумын Х багийн Ү гэх газар хамт өвөлжиж байсан. Би тухайн үед гэр бүл болоогүй аав, ээжтэйгээ хамт байсан юм. Ц-ынх айл гэр бүл болсноос хойш одоог хүртэл мал маллаж байгаа малчин хүмүүс. 2012 онд сумын сайн малчин, 2023 онд мянгат малчин байж байсан юм. Тасралтгүй мал маллаж байна. Сумын төвд байдаггүй. 2 хүүхдээ байраар дамжуулж байгаад сургуулийг нь төгсгөсөн. Одоо Ц-х ******* сумын Нуур багт, манайх Баянзүрх багт мал маллаж байна...” гэсэн агуулга бүхий мэдүүлэг,
******* аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн “...Ц-ын М 2000 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эмэгтэй, эх А.Ц З аймгийн Н сумын Х баг малчин, эцэг Д.Ц З аймгийн Н сумын Х баг малчин. 2000 оны 06 дугаар сарын 15-ны өдөр бүртгэсэн...” гэж тэмдэглэсэн төрснийг бүртгэх анкетын хуулбар дахь мэдээлэл,
Үндэсний төв архивын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 03-06/2155 дугаартай: “...2000 оны хүн амын тооллого, Д-гийн Ц, өрхийн тэргүүлэгч, 1974 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, А-ийн Ц, эхнэр, ........ онд төрсөн, ......... настай, ........, Ц-ын М, охин, ......... онд төрсөн, . настай, э...., 2000 оны хүн орон сууцны тооллогын хавсралтад: Д-гийн Ц ........ оны ........ дүгээр сард төрсөн, ........ настай, эрхэлдэг ажил малчин, А-нийн Ц .... оны ...... сард төрсөн, ...... настай, эрхэлдэг ажил малчин...” гэсэн архивын лавлагаа,
............. аймгийн Н........ сумын Н багийн засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаартай “...а.Ц нь 1998 онд ******* сумын иргэн Д.Ц-тай гэр бүл болон одоог хүртэл Нуур багт мал маллан амьдарч байгаа нь үнэн болно...” гэсэн тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
4. Нэхэмжлэгч Д.Ц нь ******* аймгийн ******* сумын ******* бригадад 1998 онд адуу-7, үхэр-3, хонь-25, ямаа-5 бүгд-40 толгой мал, ******* аймгийн ******* сумын ******* бригадад 1999 онд адуу-7, үхэр-5, хонь-37, ямаа-8 бүгд-57 толгой мал, 2000 онд үхэр-2, хонь-22, ямаа-10, бүгд-34 толгой мал тоолуулж байсан болох нь:
******* аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/13 дугаартай: “...******* сумын *******, Нуур багийн мал тооллогын бүртгэлд тусгагдсан Д.Ц-ын 1998-2000, 2014-2023 оны мал тооллогын бүртгэл
1998 онд адуу 7, үхэр 3, хонь 25, ямаа 5 бүгд 40,
1999 онд адуу 7, үхэр 5, хонь 37, ямаа 8 бүгд 57 ,
2000 онд үхэр 2, хонь 22, ямаа 10 бүгд 34, ...толгой мал тоолуулсан мал тооллогын архивын лавлагааны хуулбар болон 1998 оны ******* аймгийн ******* сумын ******* багийн малын А дансны хуулбар, 1999, 2000 оны ******* багийн малын А дансны хуулбараар тус тус тогтоогдож байна гэж үзлээ.
5. Гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, тэдгээрийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.
6. Иймд нэхэмжлэгч Д.Ц-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г овогт Д*гийн Ц-ыг ******* аймгийн ******* сумын *******, ******* багт 1998-2000 ондуудад мал маллан амьдарч, ******* аймгийн ******* сумын ******* бригадад 1998 онд адуу-7, үхэр-3, хонь-25, ямаа-5 бүгд-40 толгой мал, ******* аймгийн ******* сумын ******* бригадад 1999 онд адуу-7, үхэр-5, хонь-37, ямаа-8 бүгд-57 толгой мал, 2000 онд үхэр-2, хонь-22, ямаа-10, бүгд-34 толгой мал тоолуулж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ц-тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай
4. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ