| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2025/00014/И |
| Дугаар | 141/ШШ2025/00043 |
| Огноо | 2025-03-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 141/ШШ2025/00043
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Нарийн бичгийн даргаар Б.Батхүүг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Улаанбаатар хотын ...120 тоотод оршин суугч Х овогт П-ын П-ийн нэхэмжлэлтэй мал тоолуулж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Пнь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...П.Пминий бие 1967 онд Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн. Би дунд сургууль төгсөөд хөдөө илгээлтээр гарч 1983 оноос 1990 он хүртэл Завхан аймгийн Тэлмэн сумын Х бригадад малчнаар ажиллаж байсан. Нэгдэл тарснаас хойш 1990 оноос 2000 он хүртэл Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багт хувийн малаа маллан амьдарч байсан. Миний төрсөн эцгийг Н.Д гэдэг бөгөөд бага байхад маань Д.П гэж манай өргөмөл эцэгт намайг өргүүлсэн гэдэг. Гэтэл 1996, 1997 онуудын мал тооллогын баримтуудад миний нэрийн урд төрсөн эцгийн маань нэрний эхний үсгийг тавьж Д.Пгэж бичсэн байна. Миний мал маллаж байсан талаарх бусад онуудын баримт болон иргэний үнэмлэх, бусад баримт бичгүүд бүгд өргөмөл эцэг Д.Паар овоглосон байдаг. Миний 1996, 1997 онуудын малын “А” дансанд эцгийн нэрийн эхний үсэг зөрүүтэй бичигдсэнээс болж өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл энэ талаар шүүхийн шийдвэр гаргуулах шаардлагатай болсон. Иймд намайг Д.Пнэрээр Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багт 1996 онд тэмээ-3, адуу-18, үхэр-16, хонь-91, ямаа-23, бүгд -151, 1997 онд тэмээ-3, адуу-20, үхэр-20, хонь-92, ямаа-30, бүгд-165 толгой мал тоолуулж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гшүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Миний бие шүүх хуралдаан давхацсан тул П.Пэд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж, хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гнь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч П.Пнь мал тоолуулж буюу эрх зүйн ач холбогдол бүхий зүйлийг тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
1. Нэхэмжлэгч Пийн “Миний төрсөн эцгийг Н.Д гэдэг бөгөөд намайг бага байхад Д.П гэж манай өргөмөл эцэгт намайг өргүүлсэн...” гэсэн тайлбар нь гэрч Ж.ггийн “...П.Пбид хоёр нэг ангид суралцаж 1983 онд 8-р анги төгсөж. Би суралцахаар Ховд аймаг яваад П.Паав ээжийнхээ хамт мал маллахаар болоод малчин болж байсан. Намайг 1986 онд төгсөж Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдэлд малын эмчээр ажиллаж байхад 1988 онд цэргийн албанаасаа халагдаж ирээд аав, ээжийнхээ хамтаар тус нэгдэлд төллөх эм хонь малладаг байсан. Тухайн үед П гэдэг айл Д гэдэг айлаас ах дүү хоёрыг өргөж авч байсан. Тэгээд тухайн үеийн малын А данс дээр төрсөн аав болох Дээр овоглож Д.Пгэж бичсэн байсан гэсэн. П.П2000 он хүртэл нэгдлийн болон хувийн мал маллаж байсан гэдгийг нь багийн малын эмчээр ажиллаж байсан мөн нэг нутагт ажиллаж амьдарч байсан учраас би сайн мэддэг юм...” гэсэн, гэрч Д.Пийн “...Пын П 1983 онд 8-р анги төгсөж. Илгээлтийн эзнээр мал дээр гарч байсан. Тэгээд 1985 онд цэрэгт татагдаж 1988 онд цэргийн албанаасаа халагдаж ирээд мөн аав, ээжийнхээ хамтаар тус нэгдэлд төллөх эм хонь малладаг байсан. 1991 оноос нэгдэл тарах хүртэл ажиллаж байгаад нэгдэл тарснаас хойш аав, ээжийнхээ хамтаар хувийн малаа 2000 он хүртэл маллаж байсан. Тухайн үед П нь айлын өргөмөл хүүхэд байсан. Д гэдэг айлаас Пийг өргөж авч байсан. Тэгээд тухайн үеийн малын А данс дээр төрсөн аавынх нь нэрээр буюу Д.Пгэж бичсэн байх. П.Пнь ер нь багаасаа мал маллаж амьдарч байсан. Би П.Пийг мал маллаж байсан талаар нь нэг нутагт ажиллаж амьдарч байсан мөн би тоо бүртгэгчээр тус нэгдэлд ажиллаж байсан учраас сайн мэддэг юм...” гэсэн агуулга бүхий мэдүүлгээр нотлогдож байна гэж шүүх үзлээ.
2. Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багт Пын П гэдэг нэртэй өөр хүн амьдардаггүй байсан, мөн П.Пнь 1996 оноос 1997 онд тус багт амьдарч байсан болох нь Завхан аймгийн Тэлмэн сумын засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/63 дугаартай: “...Тус сумын Нуур багт 1996-1997 онд Пын П гэдэг нэртэй нэг хүн амьдарч байсан ба төрүүлсэн аав нь Д, өргөж авсан аав нь П болно. Мал тооллогын А дансыг Завхан аймгийн төрийн архивт шилжүүлсэн болно...” гэсэн албан тоотоор тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч П.Пнь Завхан аймгийн Тэлмэн суманд амьдарч байсан болох нь Архивын ерөнхий газрын үндэсний төв архивын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 03-10/4072 дугаартай “...1989 оны Завхан аймгийн Тэлмэн сум, байршил хөдөө, Д.п тэргүүлэгч өөрөө 44 настай эрэгтэй Ч.Г эхнэр ..........., Пын Б охин 17 настай, эмэгтэй, Пын П хүү, 21 настай эрэгтэй...” гэсэн лавлагаа
Архивын ерөнхий газрын үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03-01/567 дугаартай “...2000 он Завхан аймгийн Тэлмэн сум Нуур баг байршил хөдөө, Пын П тэргүүлэгч өөрөө 1967 оны 02 дугаар сард төрсөн, 32 настай, С.О...” гэсэн лавлагаа
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Пийн Б, РД:..., эмэгтэй, 1995 оны 08 дугаар сарын 26-нд ................ суманд төрсөн, эх С.О, эцэг П.П, малчин, байнга оршин суух хаяг ..................” гэсэн төрсний бүртгэлийн ХААТР-11 маягтын хуулбараар тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
4. Иймд нэхэмжлэгч П.Пнь Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багт Д.Пнэрээр 1996 онд тэмээ-3, адуу-18, үхэр-16, хонь-91, ямаа-23, бүгд-151 толгой мал, 1997 онд тэмээ-3, адуу-20, үхэр-20, хонь-92, ямаа-30, бүгд-165 толгой мал тоолуулж байсан болох нь Завхан аймгийн Архивын тасгийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/18 дугаартай “...Тэлмэн сумын Нуур багийн мал тооллогын бүртгэлд тусгагдсан П овогт П 1991-1996, 1997 Д.Пнэрээр оны мал тооллогын бүртгэл гээд 1991 онд тэмээ-1, адуу-7, үхэр-11, хонь-42, ямаа-12, бүгд-73, 1992 онд тэмээ-4, адуу-12, үхэр-11, хонь-86, ямаа-142, бүгд-127, 1993 онд тэмээ-3, адуу-15, үхэр-11, хонь-101, ямаа-12, бүгд-142, 1994 онд тэмээ-3, адуу-17, үхэр-13, хонь-98, ямаа-16, бүгд -147, 1995 онд тэмээ-3, адуу-19, үхэр-21, хонь-112, ямаа-20, бүгд-175, 1996 онд тэмээ-3, адуу-18, үхэр-16, хонь-91, ямаа-23, бүгд-151, 1997 онд тэмээ-3, адуу-20, үхэр-20, хонь-92, ямаа-30, бүгд-165...” гэсэн лавлагаа, Завхан аймгийн Тэлмэн сумын 1995, 1996, 1997 оны малын А дансны хуулбараар тус тус тогтоогдож байна.
Гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, түүний мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.
Иймд нэхэмжлэгч П.Пийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Тэлмэн овогт Пын Пийг Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багт Д.Пнэрээр 1996 онд тэмээ-3, адуу-18, үхэр-16, хонь-91, ямаа-23, бүгд-151, 1997 онд тэмээ-3, адуу-20, үхэр-20, хонь-92, ямаа-30, бүгд-165 толгой мал тоолуулж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Пийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ