Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/926

 

 

 

 

    2023            9             14                                          2023/ДШМ/926

 

Д.Э, А.Э, Э.Ү, С.У,

Т.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай        

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүжин,

яллагдагч Д.Эгийн өмгөөлөгч Б.Отгонтөгс,

яллагдагч А.Эын өмгөөлөгч Р.Булган,

яллагдагч Э.Ү, түүний өмгөөлөгч Н.Жамъян,

яллагдагч Т.Б,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,         

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЗ/1098 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Билгүүжингийн бичсэн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 47 дугаартай прокурорын эсэргүүцлээр Д.Э, А.Э, Э.Ү, С.У, Т.Б нарт  холбогдох 2002004430331 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Аграмба овгийн Д.Э, 1971 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодох, эдийн засагч мэргэжилтэй, “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн ажлын албаны Дотоод үйл ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийнхээ хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 16 дугаар байр, 41 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 26а байрны 38 тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД:ВЮ71103060/;

2. Аргай овгийн А.Э, 1968 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийнхээ хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Хасбаатарын гудамж, 25 дугаар байр, 84 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сүмбэр орд хотхоны 601 дүгээр байр, 307 тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД:УК68102002/;

3. Гомбожин овгийн Э.Ү, 1976 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн аж ахуйн жолоочоор ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийнхээ хамт Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, 41 дүгээр байрны 30 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 359-51 тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД:ЙВ76051115/;

4. Боржигон овгийн С.У, 1979 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн Санхүүгийн менежер ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийнхээ хамт Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 55 дугаар байрны 9 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ЙЮ79050104/;

5. Боролдой овгийн Т.Б, 1977 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономис мэргэжилтэй, “Баянтуулын Буудай” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийнхээ хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2 дугаар баг, Баянцогт, дэл гудамж, 1-7 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 83 дугаар байр, 1-10 тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД:МК77091511/;

1. Д.Э нь “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн ажлын албаны Дотоод үйл ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа тус сангийн тооцооны нягтлан бодогч А.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер С.У, аж ахуйн жолооч Э.Ү, “Баянтуулын Буудай” Нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б нартай бүлэглэн:

- Авлигын эсрэг хуулийн:

7.1.1 “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”,

7.1.3 “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”,

7.1.4 “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”,

7.1.6 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн

6.1 “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”,

6.3 “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”,

6.4 “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”,

6.5 “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ”  гэсэн зарчмуудыг,

8.2 “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”,

8.6 “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд бичгээр тайлбар хийж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ” гэснийг,

11.1 “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг,

12.1 “Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэснийг,

-“Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн ажлын албаны гүйцэтгэх захирал Э.Батбаярын 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/29 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын

3 дугаар зүйлд заасан “Хууль тогтоомжийг дээдлэн, ажилдаа аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажиллахыг ...үүрэг болгосугай” гэснийг,

- 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний

1.3 “Талууд Хөдөлмөрийн тухай, Авилгын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиуд, Хөдөлмөрийн дотоод журам болон энэхүү гэрээг удирдлага болгон ажиллана” гэснийг,

5.2.2 ““Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн хэтийн зорилт, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд санаачлага, идэвхи чармайлт гарган өөрийгөө дайчлан ажиллах, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам болон хариуцсан ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам, заавар бүрийг чандлан мөрдөх”,

5.2.11 “Харилцагч байгууллага, хувь хүмүүстэй өөрийн хувийн сонирхлын үүднээс харилцаж, шан харамж авах, гэрээ хэлцэл, байгуулах, тэдгээртэй хувийн бизнес эрхлэхгүй байх, өөрийн хамаарал бүхий этгээдтэй гэрээ хэлцэл байгуулах нөхцөл үүссэн үед удирдах албан тушаалтанд мэдэгдэх”, 

5.2.18 ““Хөдөө аж ахуйг дэмжих сан”-д хохирол учирсан эсэхээс үл хамааран хамт ажиллагсдын хууль бус үйлдэл, зөрчил дутагдлын талаар холбогдох үндэслэлийн хамт эрх бүхий этгээд, удирдах албан тушаалтан эсвэл Гүйцэтгэх захиралд нэн даруй мэдэгдэх” гэснийг,

-“Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн гүйцэтгэх захирал Э.Батбаярын баталсан “2020 оны хаврын тариалалтад иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалтын 5 дахь зүйлд заасан “50 саяас дээш төгрөгийн 10 хувь төлөх шаардлагатай” гэснийг тус тус зөрчиж,

“Баянтуулын Буудай” нөхөрлөлийн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-д төлөх хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөр нийт 559,150,266.98 төгрөгийн үлдэгдэлтэй байхад тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гаас үрийн буудайны хөнгөлөлттэй зээл авах буюу “Баянтуулын Буудай” нөхөрлөл болон өөртөө давуу байдал бий болгох үүднээс “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр буюу 559,150,266.98 төгрөгийн 10 хувийг төлөлгүй, зөвхөн Бага оврын тракторын зээлийн 10 хувь болох 15,508,000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн сангийн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн 100900019032 дугаарын дансанд тушааж, мөнгө тушаасан баримтыг “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн аж ахуйн жолооч ажилтай Э.Үаар дамжуулан өгснийг хүлээн авч,

2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ажилчдын гудамжинд үйл ажиллагаа явуулах “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн байранд тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч А.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер С.У нарт “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр болох 559,150,266.98 төгрөгийн үлдэгдлээс 419,576,261 төгрөгийг хасаж, зөвхөн Бага оврын тракторын хөнгөлөлттэй зээлийн 155,082,005.98 төгрөгийн зээлийн 10 хувь болох 15,508,000 төгрөгийг төлсөн, хугацаа хэтэрсэн өр төлбөр 139,574,005.98 төгрөгийн үлдэгдэлтэй мэтээр тооцоо нийлэх акт үйлдэх хууль бус үүрэг даалгавар өгсөн,

Дээрх хууль бус үүрэг даалгаврын дагуу 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э нь “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн нийт өр төлбөр 155,082,005.98 төгрөгийн 10 хувийг буюу 15,508,000 төгрөгийг төлсөн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 139,574,005.98 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн хуурамч тооцоо нийлсэн акт үйлдэж, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У гарын үсэг зурж баталгаажуулж, мөн өдрөө “Хөдөө аж ахуйг дэмжих сан” болон “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хооронд ТӨВ-ҮР-2020/94 дугаартай “Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, “Баянтуулын Буудай” нөхөрлөлд 70 тонн улаанбуудайн үрийг 66,500,000 төгрөгөөр худалдаж, “Баянтуулын Буудай” нөхөрлөл болон тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Бт давуу байдал бий болгож, Хөдөө аж ахуйг дэмжин санд “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөрийн 10 хувь болох 55,915,026.698 төгрөгийн үлдэгдэл буюу 40,407,026.698 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан;

2. А.Э нь “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн ажлын албаны тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа:

“Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн ажлын албаны Дотоод үйл ажиллагааны газрын дарга Д.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер С.У, аж ахуйн жолооч Э.Ү, “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б нартай бүлэглэн:

“Баянтуулын Буудай” нөхөрлөлийн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-д төлөх хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөр нийт 559,150,266.98 төгрөгийн үлдэгдэлтэй байхад тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гаас үрийн буудайн хөнгөлөлттэй зээл авах буюу “Баянтуулын Буудай” нөхөрлөл болон өөртөө давуу байдал бий болгох үүднээс “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр буюу 559,150,266.98 төгрөгийн 10 хувийг төлөлгүй, зөвхөн Бага оврын тракторын зээлийн 10 хувь болох 15,508,000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн сангийн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн 100900019032 дугаарын дансанд тушааж, мөнгө тушаасан баримтыг “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн аж ахуйн жолооч ажилтай Э.Үаар дамжуулан өгснийг хүлээн авч,

2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ажилчдын гудамжинд үйл ажиллагаа явуулах “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн байранд тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У нарт “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр болох 559,150,266.98 төгрөгийн үлдэгдлээс 419,576,261 төгрөгийг хасаж, зөвхөн Бага оврын тракторын хөнгөлөлттэй зээлийн 155,082,005.98 төгрөгийн зээлийн 10 хувь болох 15,508,000 төгрөгийг төлсөн, хугацаа хэтэрсэн өр төлбөр 139.574.005.98 төгрөгийн үлдэгдэлтэй мэтээр тооцоо нийлсэн акт үйлдэх хууль бус үүрэг даалгавар өгсөн,

Дээрх хууль бус үүрэг даалгаврын дагуу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э нь “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн нийт өр төлбөр 155,082,005.98 төгрөгийн 10 хувийг буюу 15,508,000 төгрөгийг төлсөн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 139.574.005.98 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн хуурамч тооцоо нийлсэн акт үйлдэж, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У гарын үсэг зурж баталгаажуулж, мөн өдрөө “Хөдөө аж ахуйг дэмжих сан” болон “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хооронд ТӨВ-ҮР-2020/94 дугаартай “Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, “Баянтуулын Буудай” нөхөрлөлд 70 тонн улаан буудайн үрийг 66,500,000 төгрөгөөр худалдаж, “Баянтуулын Буудай” нөхөрлөл болон тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Бт давуу байдал бий болгож, Хөдөө аж ахуйг дэмжин санд “Баянтуул Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөрийн 10 хувь болох 55,915,026.698 төгрөгийн үлдэгдэл буюу 40,407,026.698 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд нь

-2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 20/44 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-ний

1.3-т заасан “Талууд Хөдөлмөрийн тухай, Авлигын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиуд, Хөдөлмөрийн дотоод журам болон энэхүү гэрээг удирдлага болгон ажиллана” гэснийг,

5.2.2-т заасан ““Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн хэтийн зорилт, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд санаачилга, идэвх чармайлт гарган өөрийгөө дайчлан ажиллах, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам болон хариуцсан ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам, заавар бүрийг чандлан мөрдөх”,

5.2.18-д заасан ““Хөдөө аж ахуйг дэмжих сан”-д хохирол учирсан эсэхээс үл хамааран хамт ажиллагсдын хууль бус үйлдэл, зөрчил дутагдлын талаар холбогдох үндэслэлийн хамт эрх бүхий этгээд, удирдах албан тушаалтан эсвэл Гүйцэтгэх захиралд нэн даруй мэдэгдэх” гэснийг,

- “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн гүйцэтгэх захирал Э.Батбаярын баталсан “2020 оны хаврын тариалалтад иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалтын 5 дахь зүйлд заасан “50 саяас дээш төгрөгийн 10 хувь төлөх шаардлагатай” гэснийг тус тус зөрчиж,

2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ажилчдын гудамжинд үйл ажиллагаа явуулах “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн байранд “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн нийт өр төлбөр нь 559,150,266.98 төгрөг байсныг мэдсээр байж 139,574,005.98 төгрөгийн өр төлбөртэй гэж өр төлбөрийн дүнг багасгаж тооцоо нийлсэн актыг үйлдэн гүйцэтгэж хамтран оролцсон;

3. Э.Ү нь “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн Дотоод үйл ажиллагааны газрын аж ахуйн жолоочоор ажиллаж байхдаа:

“Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн ажлын албаны Дотоод үйл ажиллагааны газрын дарга Д.Э, тооцооны нягтлан бодогч А.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер С.У, “Баянтуулын Буудай” Нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б нартай бүлэглэн:

“Баянтуулын Буудай” нөхөрлөлийн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-д төлөх хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөр нийт 559,150,266.98 төгрөгийн үлдэгдэлтэй байхад тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гаас үрийн буудайн хөнгөлөлттэй зээл авах буюу “Баянтуулын Буудай” нөхөрлөл болон өөртөө давуу байдал бий болгох үүднээс “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр буюу 559,150,266.98 төгрөгийн 10 хувийг төлөлгүй, зөвхөн Бага оврын тракторын зээлийн 10 хувь болох 15,508,000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн сангийн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн 100900019032 дугаарын дансанд тушааж, мөнгө тушаасан баримтыг “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн аж ахуйн жолооч ажилтай Э.Үаар дамжуулан өгснийг хүлээн авч,

2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ажилчдын гудамжинд үйл ажиллагаа явуулах “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн байранд тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У нарт “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр болох 559,150,266.98 төгрөгийн 10 хувийг төлөлгүй, зөвхөн Бага оврын тракторын хөнгөлөлттэй зээлийн 155,082,005.98 төгрөгийн зээлийн 10 хувь болох 15,508,000 төгрөгийг төлсөн, хугацаа хэтэрсэн өр төлбөр 139,574,005.98 төгрөгийн үлдэгдэлтэй мэтээр тооцоо нийлэх акт үйлдэх хууль бус даалгавар өгсөн,

Дээрх хууль бус үүрэг даалгаврын дагуу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э нь “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн нийт өр төлбөр 155,082,005.98 төгрөгийн 10 хувийг буюу 15,508,000 төгрөгийг төлсөн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 139,574,005.98 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн хуурамч тооцоо нийлсэн акт үйлдэж, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У гарын үсэг зурж баталгаажуулж, мөн өдрөө “Хөдөө аж ахуйг дэмжих сан” болон "Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хооронд ТӨВ-ҮР-2020/94 дугаартай “Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, “Баянтуулын Буудай" нөхөрлөлд 70 тонн улаан буудайн үрийг 66,500,000 төгрөгөөр худалдаж, “Баянтуулын Буудай” нөхөрлөл болон тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Бт давуу байдал бий болгож, Хөдөө аж ахуйг дэмжин санд “Баянтуул Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөрийн 10 хувь болох 55,915,026.698 төгрөгийн үлдэгдэл буюу 40,407,026.698 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд нь:

-2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 20/44 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-ний

1.3-т заасан “Талууд Хөдөлмөрийн тухай, Авлигын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиуд, Хөдөлмөрийн дотоод журам болон энэхүү гэрээг удирдлага болгон ажиллана” гэснийг,

5.2.2-т заасан ““Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн хэтийн зорилт, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд санаачилга, идэвх чармайлт гарган өөрийгөө дайчлан ажиллах, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам болон хариуцсан ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам, заавар бүрийг чандлан мөрдөх”,

5.2.11-т заасан “Харилцагч байгууллага, хувь хүмүүстэй өөрийн хувийн сонирхлын үүднээс харилцаж, шан харамж авах, гэрээ хэлцэл байгуулах, тэдгээртэй хувийн бизнес эрхлэхгүй байх, өөрийн хамаарал бүхий этгээдтэй гэрээ хэлцэл байгуулах нөхцөл үүссэн үед удирдах албан тушаалтанд мэдэгдэх” гэснийг, - “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн гүйцэтгэх захирал Э.Батбаярын баталсан “2020 оны хаврын тариалалтад иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалтын 5 дахь зүйлд заасан “50 саяас дээш төгрөгийн 10 хувь төлөх шаардлагатай” гэснийг,

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн гүйцэтгэх захирал Э.Батбаярын баталсан “2020 оны хаврын тариалалтад иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалтын:

5 дахь зүйлд заасан “50 саяас дээш төгрөгийн 10 хувь төлөх шаардлагатай” гэснийг тус тус зөрчиж: Өөрийн найз болох “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Бын гуйлтаар буюу “Баянтуулын Буудай” нөхөрлөл болон түүний гүйцэтгэх захирал Т.Б нарт давуу байдал бий болгох зорилгоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Дотоод үйл ажиллагааны газрын дарга Д.Этай уулзаж, “Баянтуулын Буудай” нөхөрлөлд Улаанбуудайн зээл олгуулах талаар ятган, “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн бүх өр төлбөрөөс зөвхөн Бага оврын тракторын хөнгөлөлттэй зээлийн 10 хувь буюу 15,508,000 төгрөгийг Төрийн сангийн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 100900019032 дугаарын дансанд тушаасан баримтыг дамжуулан өгч, санаатай гэмт хэрэгт татан оруулж, гэмт хэрэг үйлдэхэд хүргэж хатгагчаар хамтран оролцсон,

4. С.У нь Хөдөө аж ахуйн дэмжих сангийн ажлын албаны Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежерээр ажиллаж байхдаа: Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажпын албаны Дотоод үйл ажиллагааны газрын дарга Д.Э, тооцооны нягтлан бодогч А.Э, аж ахуйн жолооч Э.Ү, “Баянтуулын Буудай” Нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б нарын бүлэглэн:

“Баянтуулын Буудай” нөхөрлөлийн Хөдөө аж ахуйг дэмжих санд төлөх хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөр нийт 559,150,266.98 төгрөгийн үлдэгдэлтэй байхад тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б Хөдөө аж ахуйг дэмжих сангаас үрийн буудайн хөнгөлөлттэй зээл авах буюу “Баянтуулын Буудай” нөхөрлөл болон өөртөө давуу байдал бий болгох үүднээс “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр буюу 559,150,266.98 төгрөгийн 10 хувийг төлөлгүй, зөвхөн Бага оврын тракгорын зээлийн 10 хувь болох 15,508,000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн сангийн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 100900019032 дугаарын дансанд тушааж, мөнгө тушаасан баримтыг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн аж ахуйн жолооч ажилтай Э.Үаар дамжуулан өгснийг хүлээн авч,

-2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ажилчдын гудамжинд үйл ажиллагаа явуулах Хөдөө аж ахуйг дэмжих сангийн байранд тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У нарт “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр болох 559,150,266.98 төгрөгийн үлдэгдлээс 419,576,261 төгрөгийг хасаж, зөвхөн Бага оврын тракторын хөнгөлөлттэй зээлийн 155,082,005.98 төгрөгийн зээлийн 10 хувь болох 15,508,000 төгрөгийг төлсөн, хугацаа хэтэрсэн өр төлбөр 139,574,005.98 төгрөгийн үлдэгдэлтэй мэтээр тооцоо нийлэх акт үйлдэх хууль бус үүрэг даалгавар өгсөн,

-Дээрх хууль бус үүрэг даалгаврын дагуу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э нь “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн нийт өр төлбөр 155,082,005.98 төгрөгийн 10 хувийг буюу 15,508,000 төгрөгийг төлсөн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 139,574,005.98 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн хуурамч тооцоо нийлсэн акт үйлдэж, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У гарын үсэг зурж баталгаажуулж, мөн өдрөө Хөдөө аж ахуйг дэмжих сан болон “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хооронд ТӨВ-ҮР-2020/94 дугаартай “Улаан буудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, “Баянтуулын Буудай” нөхөрлөлд 70 тонн улаан буудайн үрийг 66,500,000 төгрөгөөр худалдаж, “Баянтуулын Буудай” нөхөрлөл болон тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Бт давуу байдал бий болгож, Хөдөө аж ахуйг дэмжин санд “Баянтуул Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөрийн 10 хувь болох 55,915,026.698 төгрөгийн үлдэгдэл буюу 40,407,026.698 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд нь

Авлигын эсрэг хуулийн

7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”,

 7.1.4-т заасан “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”,

7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа 7 урвуулах, хэтрүүлэх” гэснийг,

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6.1-д заасан “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”,

6.3-т заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна", 6.4-т заасан “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”, 6.5-д заасан “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ” гэсэн зарчмуудыг,

8.2-т заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”, 8.6 “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд бичгээр тайлбар хийж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ” гэснийг,

9.1-т заасан “Албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эсхүл эрх бүхий байгууллагад, хуулийн хариуцлага хүлээхээр бол Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэснийг, - 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 20/43 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-ний 1.3-т заасан “Талууд Хөдөлмөрийн тухай, Авлигын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиуд, Хөдөлмөрийн дотоод журам болон энэхүү гэрээг удирдлага болгон ажиллана” гэснийг,

5.2.1-т заасан “Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэгт ажлаа мэдлэг чадвараа бүрэн дайчлан чанартай гүйцэтгэж, хөдөлмөрийн сахилгыг чанд сахиж, үр бүтээлтэй, идэвх санаачилгатай ажиллах”, 5.2.2-т заасан “Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хэтийн зорилт, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд санаачилга, идэвх чармайлт гарган өөрийгөө дайчлан ажиллах, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам болон хариуцсан ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам, заавар бүрийг чандлан мөрдөх”, 5.2.18-д заасан “Хөдөө аж ахуйг дэмжих санд хохирол учирсан эсэхээс үл хамааран хамт ажиллагсдын хууль бус үйлдэл, зөрчил дутагдлын талаар холбогдох үндэслэлийн хамт эрх бүхий этгээд, удирдах албан тушаалтан эсвэл Гүйцэтгэх захиралд нэн даруй мэдэгдэх” гэснийг,

-Хөдөө аж ахуйг дэмжих сангийн гүйцэтгэх захирал Э.Батбаярын баталсан “2020 оны хаврын тариалалтад иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалтын 5 дахь зүйлд заасан “50 саяас дээш төгрөгийн 10 хувь төлөх шаардлагатай” гэснийг тус тус зөрчиж:

2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ажилчдын гудамжинд үйл ажиллагаа явуулах Хөдөө аж ахуйг дэмжих сангийн байранд тус сангийн тооцооны нягтлан бодогч А.Эын “Баянтуулын Буудай" нөхөрлөлийн нийт өр төлбөр 559,150,266.98 төгрөг байсныг мэдсээр байж 139,574,005 төгрөгийн өр төлбөртэй гэж өр төлбөрийн дүнг багасгаж тооцоо 8 нийлсэн актыг буруу тооцоо нийлсэн гэдгийг мэдсээр байж хянасан мэтээр гарын үсэг зурж баталгаажуулан хамжигчаар хамтран оролцсон,

5. Т.Б нь “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа

“Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн ажлын албаны Дотоод үйл ажиллагааны газрын дарга Д.Э, тооцооны нягтлан бодогч А.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер С.У, аж ахуйн жолооч Э.Ү нартай бүлэглэн

“Баянтуулын Буудай” нөхөрлөлийн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-д төлөх хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөр нийт 559,150,266.98 төгрөгийн үлдэгдэлтэй байхад тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гаас үрийн буудайн хөнгөлөлттэй зээл авах буюу “Баянтуулын Буудай” нөхөрлөл болон өөртөө давуу байдал бий болгох үүднээс “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр буюу 559,150,266.98 төгрөгийн 10 хувийг төлөлгүй, зөвхөн Бага оврын тракторын зээлийн 10 хувь болох 15,508,000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн сангийн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн 100900019032 дугаарын дансанд тушааж, мөнгө тушаасан баримтыг “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн аж ахуйн жолооч ажилтай Э.Үаар дамжуулан өгснийг хүлээн авч,

2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ажилчдын гудамжинд үйл ажиллагаа явуулах “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн байранд тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У нарт “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр болох 559,150,266.98 төгрөгийн үлдэгдлээс 419,576,261 төгрөгийг хасаж, зөвхөн Бага оврын тракторын хөнгөлөлттэй зээлийн 155,082,005.98 төгрөгийн зээлийн 10 хувь болох 15,508,000 төгрөгийг төлсөн, хугацаа хэтэрсэн өр төлбөр 139,574,005.98 төгрөгийн үлдэгдэлтэй мэтээр тооцоо нийлэх акт үйлдэх хууль бус үүрэг даалгавар өгсөн,

Дээрх хууль бус үүрэг даалгаврын дагуу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э нь “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн нийт өр төлбөр 155,082,005.98 төгрөгийн 10 хувийг буюу 15,508,000 төгрөгийг төлсөн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 139,574,005.98 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн хуурамч тооцоо нийлсэн акт үйлдэж, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У гарын үсэг зурж баталгаажуулж, мөн өдрөө “Хөдөө аж ахуйг дэмжих сан” болон “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хооронд ТӨВ-ҮР-2020/94 дугаартай “Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, “Баянтуулын Буудай” нөхөрлөлд 70 тонн улаан буудайн үрийг 66,500,000 төгрөгөөр худалдаж, “Баянтуулын Буудай” нөхөрлөл болон тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Бт давуу байдал бий болгож, Хөдөө аж ахуйг дэмжин санд “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөрийн 10 хувь болох 55,915,026.698 төгрөгийн үлдэгдэл буюу 40,407,026.698 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд нь

“Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн гүйцэтгэх захирал Э.Батбаярын баталсан “2020 оны хаврын тариалалтад иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалтын 5 дахь зүйлд заасан “50 саяас дээш төгрөгийн10% төлөх шаардлагатай” гэснийг мэдсээр байж “Баянтуулын Буудай” нөхөрлөл болон өөртөө давуу байдал бий болгох үүднээс:

“Баянтуулын Буудай” нөхөрлөлийн нийт өр төлбөр 559,150,266.98 төгрөгийн үлдэгдэлтэй байхад 419,579,261 төгрөгийн өр төлбөрийг хасаж, зөвхөн Бага оврын тракторын хөнгөлөлттэй зээлийн 155,082,005.98 төгрөгийн хувь буюу 15,508,00 төгрөгийг 2020 оны 4 дүгээр 20-ны өдөр Төрийн сангийн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн 100900019032 дугаарын дансанд тушааж, өөрийн найз буюу “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн аж ахуйн жолооч Э.Үаар тус сангийн Дотоод үйл ажиллагааны газрын дарга Д.Эд дамжуулан өгч, “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн нийт өр төлбөрийг багасган тооцоо нийлүүлсэн актыг үйлдүүлэх талаар ятгуулж, гэмт хэрэг үйлдэхэд хүргэж хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Аграмба овогт Д.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Аргай овогт Аюурзаны Энхжаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Боржигон овогт С.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зуйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Гомбожин овогт Э.Үын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Боролдой овогт Т.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Гэмт хэргийн субъектийг зөв тодорхойлж чадаагүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Эг нийтийн албан тушаалтанд хамаарахгүй, хамаарна гэж хоёр зөрүүтэйгээр Төрийн албаны зөвлөлөөс тодорхойлсон нь ойлгомжгүй байна. Шүүгчийн буцаасан захирамжийн хоёрдугаарт хохирол учирсан гэж үзвэл хохирол, хор уршгийг зөв тогтоосон эсэх нь эргэлзээтэй байна.

Мөн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн захирал Э.Батбаярын баталсан гэх 2020 оны хаврын тариалалтад иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалт гэх баримт бичиг эх хувиараа хэрэгт авагдаагүй бөгөөд ямар эрх зүйн актаар баталгаажсан талаар тодорхойгүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүй орхигдуулсан байх тул энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй явуулах шаардлагатай гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, 2 дахь хэсэгт “...Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж хуульчилсан бөгөөд хуулиар хүлээсэн үүргээ орхигдуулсан гэж үзнэ. 

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг нэг мөр шалгаж, гэм буруугийн хэлбэрийг тодорхойлох, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг хэн ямар хэмжээгээр хариуцах, эсхүл хариуцах гэм хорын хэмжээг багасгах үндэслэлтэй эсэх зэрэг хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтойгоос гадна гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нэгэн зэрэг нөлөөлөх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах, хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн “шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр яллагдагч Д.Э, С.У, А.Э, Э.Ү, Т.Бт нарт холбогдох эрүүгийн 2002004430331 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, яллагдагч нарт хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Прокурор Г.Билгүүжин бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...

Үндэслэл 1:

-Нийтийн албан тушаалтан гэдгийг “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 3.1.4-д “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” мөн хуулийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж заасан ба Авлигын эсрэг хуулийн 4.1-д “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна:" 4.1.8-д “эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан” гэж заасан.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолын хавсралтын:

Нэг. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд зааснаас гадна дараах албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргана:

1.2. 3асгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс санхүүжүүлж байгаа хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, түүнчлэн уг арга хэмжээнд зориулан олгосон хандив, буцалтгүй тусламжийг захиран зарцуулж байгаа Засгийн газрын тусгай сангийн удирдах албан тушаалтан гэж заасан байна.

Нөгөөтээгүүр, Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйл. Төрийн үйлчилгээний албан тушаал:

14.1. Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна:

14.1.3. “яам, агентлагийн харьяа болон түүний дэргэд ажилладаг, төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж заасны дагуу Төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаал буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4.“нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг; 4 дүгээр зүйлийн 4.1.Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2. төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан...” гэж зааснаар Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Дотоод үйл ажиллагааны газрын дарга албан тушаалтан Д.Э нь аль алинд нь хамаарч байна.

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны захирлын Э.Багбаярын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/29 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар Д.Эг Дотоод үйл ажиллагааны газрын даргаар томилсон, сарын цалинг А-3 зэрэглэлээр тооцож, бусад нэмэгдлийг зохих журмын дагуу олгохыг даалгасан, мөн өдрөө гүйцэтгэх захирал Э.Батбаяртай 20/23 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг.

Шүүгдэгч Д.Эгийн ажлын байрны тодорхойлолтод Дотоод үйл ажиллагааны газрын даргын албан тушаал нь Төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалд хамаардаг, тодорхойлолтод ажлын байрны зорилго, зорилт, гол үзүүлэлтүүдэд заасан чиг үүрэг нь удирдах албан тушаалтны чиг үүргийг хэрэгжүүлдэг болох нотлогддог.

Мөн Монгол Улс соёрхон баталсан Авлигын эсрэг нэгдсэн үндэстний байгууллагын конвенцын 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн албан тушаалтан” гэж: (|) оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран; (III) оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид “төрийн албан тушаалтан” гэж тодорхойлсон хүнийг тус тус хэлнэ. Харин энэхүү конвенцын II бүлэгт заасан зарим тодорхой арга хэмжээний зорилгоор “төрийн албан тушаалтан” гэж оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсон бөгөөд тэрхүү оролцогч улсын хуулийн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг хэлж болно” гэж заасны дагуу Д.Э нь төрийн албан хаагч буюу нийтийн албан тушаалтан гэж үзэж, авлигын хэргийн субъектэд хамааруулсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Д.Эг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ДШМ/153 дугаартай магадлалын “ТОДОРХОЙЛОХ нь” хэсэгт дүгнэсэн: “...анхан шатны шүүхээс “...Нийтийн албан тушаалтан эсэхийг нэг мөр тогтоогоогүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан” гэсэн субъектэд хамаарахгүй байгаа нь тус гэмт хэргийн субъект болохгүй юм...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2-т “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.3-т “...яам, агентлагийн харьяа болон түүний дэргэд ажилладаг, төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалтан төрийн үйлчилгээний албан тушаалтанд хамаарна” гэж тус тус заасны дагуу “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн ажлын албаны Дотоод үйл ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Д.Э нь нийтийн албан тушаалтанд хамаарч байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектийн талаар хийсэн дүгнэлт нь хуульд нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ...” гэж урьд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийснийг үгүйсгэж, Д.Эг нийтийн албан тушаалтан мөн, биш гэж эргэлзээтэй байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийж буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, 1.3 дахь заалтад "хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн" гэж тус тус заасныг зөрчиж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан” гэж заасныг зөрчиж шүүхийн захирамжид заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэхээр байна.

Үндэслэл 2:

-Прокуророос шүүгдэгч нарыг яллаж байгаа үйлдэл нь “Баянтуулын Буудай" нөхөрлөл нь Хөдөө аж ахуйг дэмжих санд төлөх хугацаа хэтэрсэн зээлийн нийт өр төлбөр 559,150,266.98 төгрөг байхад, Үрийн буудайн 218,729,603 төгрөг, Шатахууны 30,253,000 төгрөг, Бор бордооны 170,539,658 төгрөг, нийт 419,576,261 төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийг хасаж, зөвхөн Бага оврын тракторын зээлийн хугацаа хэтэрсэн дүн буюу 139,574,005.98 төгрөгийн өр төлбөртэй гэсэн актыг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр үйлдсэн, тус актын үндсэн дээр Хөдөө аж ахуйг дэмжих сан болон “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хооронд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ТӨВ-ҮР-2020/94 дугаартай “Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, “Баянтуул Буудай” нөхөрлөлд 70 тонн улаан буудайн үрийг 66,500,000 төгрөгөөр худалдан олгож, “Баянтуулын Буудай” нөхөрлөлд давуу байдал бий болгосон үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн.

Мөн “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн Хөдөө аж ахуйг дэмжих санд төлөх хугацаа хэтэрсэн зээлийн нийт төлбөр болох 559,150,266.98 төгрөгийн 10 хувьтай тэнцэх 55,915,026 төгрөгөөс “Баянтуулын Буудай” нөхөрлөл нь Хөдөө аж ахуйг дэмжих санд 15,508,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 40,407,026 төгрөгийг Хөдөө аж ахуйг дэмжих санд төлөх ёстой байсан гэж дүгнэж, гэмт хэргийн хохирлыг 40,407,026 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй юм.

Үүнээс гадна шүүгчийн захирамжид Хөдөө аж ахуйг дамжих сангийн захирал Э.Батбаярын баталсан гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалтыг эх хувиараа хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн бөгөөд тухайн баримтуудыг эх хувиар нь авснаар нотолгооны хувьд ач холбогдолгүй, хэргийн зүйлчлэл болон үйл баримтад нөлөөлөхгүй байтал дээрх байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн яллагдагч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг тогтоож, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх, эсхүл яллагдагчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл яллагдагчТэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэж үзвэл цагаатгах тогтоол гаргах зэргээр хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байтал хэргийг прокурорт буцаасан байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн 1098 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн, үүнийгээ дэмжиж байна. ...” гэв.

Яллагдагч Э.Ү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. ...” гэв.

Яллагдагч Э.Үын өмгөөлөгч Н.Жамъян тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захирамжийг дэмжиж оролцож байна. Энэ хэрэг 4-өөс 5 жил шалгагдсан. Яллагдагч Э.Ү нь эрүүгийн хэрэгт холбогдсон үндэслэлээр өнөөдрийг хүртэл ажилгүй, хохироод явж байна. Прокуророос шалгах ажиллагаагаа хийж чадаагүй. Субъектийн хувьд хоёр өөр дүгнэлт гарсан нь үнэн. Төрийн албаны зөвлөлөөс хоёр тодорхойлолт ирсэн. Энхмаагийн хувьд нийтийн албан тушаалтан мөн, биш гэсэн хоёр агуулгатай тодорхойлолт ирсэн. Энэ нь эргэлзээтэй хэвээрээ байгаа. Хохирлыг буруу тодорхойлсон. Батбаяр гэх хүний хууль зөрчиж гаргасан жагсаалтыг үндэслээд яллагдагч нарыг буруутгасан. Мөнгийг зээл хэлбэрээр олгоод буцаагаад төлөх төлбөрийг хохирол гэж үзсэн дээр маргаж байна. ...” гэв.

Яллагдагч Т.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. ...” гэв.

Яллагдагч Д.Эгийн өмгөөлөгч Б.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Д.Эгийн хувьд субъектийн маргаантай асуудал байдаг. Төрийн албаны зөвлөлөөс “нийтийн албан тушаалд хамаарахгүй” гэсэн хариуг өгсөн. Нийтийн албан тушаалтан болохыг тогтоогоогүй байж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь үндэслэлгүй. 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн шүүгчийн захирамжаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж субъектийг нь тодорхойлох, жагсаалт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан уу гэдэг нь эргэлзээтэй гэх шүүгчийн захирамжийг биелүүлээгүй. Давж заалдах шатны шүүх мөн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн магадлалдаа дээрх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох ёстой гэж дүгнэсэн. ...” гэв.

Яллагдагч А.Эын өмгөөлөгч Р.Булган тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. Батбаяр гэх хүний гаргасан 2022 оны бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт гэдэг баримтын талаар байнга ярьдаг. Уг баримтыг шалгахгүйгээр түүнийг үндэслэж яллагдагч нарыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Мөн субъектийн асуудал яригддаг. Эдгээр асуудлыг шалгаж байж хэргийг шийдвэрлэх ёстой. Шүүхээс эх хувиар нь хэрэгт хавсаргахаас гадна яаж уг акт баталгаажсан болохыг шалга гэдэг. Эрх зүйн акт хүчин төгөлдөр байж бусдыг буруутгах үндэслэл бүхий баримт бичиг болно. Актаа шалгаагүй байж уг актыг үндэслээд буруутгаад байдаг. Актаа эхлээд шалгах ёстой. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгчийн захирамжинд заасан “...Д.Эг нийтийн албан тушаалтанд хамаарахгүй, хамаарна гэж хоёр зөрүүтэйгээр Төрийн албаны зөвлөлөөс тодорхойлсон нь ойлгомжгүй байна, хор уршгийг зөв тогтоосон эсэх, баримт бичиг эх хувиараа авагдаагүй. ...” гэснийг зөрчсөн гэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх ба шүүх хуульд заасан үндэслэл журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжтойгоос гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд анхан шатны шүүхээс яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

            Иймд прокурор Г.Билгүүжингийн бичсэн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 47 дугаартай прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЗ/1098 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Дээрх байдлаар хэргийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан яллагдагч Д.Э, А.Э, Э.Ү, С.У, Т.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудыг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЗ/1098 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Д.Э, А.Э, Э.Ү, С.У, Т.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

 

                         ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                         ШҮҮГЧ                                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ