| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/00494/И |
| Дугаар | 307/ШШ2025/00331 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 307/ШШ2025/00331
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:135/2024/00494/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо, ******тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* (РД:******)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар хороо, ****** тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******ийн ******* (РД:*****),
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* (РД:*******),
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Дархан-Уул аймаг, Дархан сум, *********** тоотод оршин суух, овогт ын (РД:Т*******) нарт холбогдох,
112,992,000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлийн шаардлага, 63,427,393.23 төгрөг гаргуулах бие даасан гуравдагч этгээдийн шаардлагатай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь Д.*******, М.******* нарт холбогдуулан 112,992,000 төгрөг гаргуулахаар үндсэн нэхэмжлэл гаргасан бөгөөд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б. 63,427,393.23 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргажээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч *******ийн *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******, Б., М.*******т холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 80,000,000 төгрөг гаргуулах, гэрээнээс учирсан хохирол 32,992,000 төгрөг, нийт 112,992,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, Б. нь нэхэмжлэгч Г.*******ад холбогдуулан 63,427,393 төгрөг гаргуулах бие даасан шаардлага бүхий хэрэгт зохигчид доор үндэслэлээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна.
1. Хариуцагч Д.******* нь 51,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******ад төлнө.
2. Хариуцагч Б. нь нэхэмжлэгч 29,000,000 төгрөгийг Г.*******ад төлнө
3. Нэхэмжлэгч Г.******* нь гэрээнээс учирсан хохирол 32,992,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна
4. Б. нь нэхэмжлэгч Г.*******ад холбогдуулан 63,427,393 төгрөг гаргуулах бие даасан шаардлагаасаа татгалзаж байна.
5. Хариуцагч Г., М.******* нь төлөх төлбөр байхгүй болно.
6. Энэхүү эвлэрлийн гэрээг талууд хэн нэгний дарамт шахалтгүй, сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан бөгөөд талууд энэхүү эвлэрлийн гэрээний заалтыг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэгдэх боломжтойг харилцан хүлээн зөвшөөрсөн болно.
7. Энэхүү эвлэрлийн гэрээг 5 хувь үйлдэж зохигчид гарын үсэг зурж, талууд тус бүр 1 хувийг авах бөгөөд нэг эх хувийг шүүхэд хүргүүлж шүүгчийн захирамжаар баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.
8. Иймд зохигчид Эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрэн хэлэлцэж байгаа тул шүүх ИХШХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар эвлэрлийн гэрээг баталгаажуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: ...Нэхэмжлэгч *******ийн *******ын нэхэмжлэлтэй хариуцагч Д.*******, Б., М.******* нарт холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 80,000,000 төгрөг гаргуулах эвлэрлийн гэрээг 2025.02.10-ны өдөр байгуулсан бөгөөд гэрээний 5 дээр зөвхөн М.******* төлбөр төлөхгүй гэж бичигдэх байсан нь алдаа гарч Б.гийн нэрийг гэрээний 5 дээрээс хасаж өгнө үү... гэжээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б. шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
...Г.*******ын гаргасан нэхэмжлэлийн дагуу хариуцагч Б., М.*******, Д.******* нарт холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн 80,000,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 32,992,000 төгрөг, нийт 112,992,000 төгрөг гаргуулах эвлэрлийн гэрээг 2025.02.10-ны өдөр байгуулсан болно. Уг гэрээний 5 дахь хэсэгт Б.гийн нэрийг хасаж өгнө үү. Б. би Г.*******ад 29,000,000 төгрөг төлнө... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******, М.******* нарт холбогдох 80,000,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 32,992,000 төгрөг, нийт 112,992,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.гийн 63,427,393 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрч, хариуцагч Д.******* нь 51,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******ад төлөхөөр, мөн гуравдагч этгээд Б. нь 29,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******ад төлөхөөр, нэхэмжлэгч Г.******* нь гэрээнээс учирсан хохирол 32,992,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б. нь нэхэмжлэгч Г.*******ад холбогдуулан гаргасан 63,427,393 төгрөг гаргуулах шаардлагаасаа тус тус татгалзаж, хамтран хариуцагч М.*******т холбогдох шаардлагаасаа татгалзсан болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.д холбогдуулан нэхэмжлэгч Г.******* нь шаардлага гаргаагүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч, гуравдагч этгээдүүд харилцан тохиролцож байгуулсан гэрээндээ Б. нэхэмжлэлийн шаардлагаас 29,000,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байгаа нь зохигчдын болон бусдын эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байна.
Өөрөөр хэлбэл талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд өөрсдөө сайн дураар хүсэл зоригоо илэрхийлэн, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүх энэхүү эвлэрлийг батлахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзсэн болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 835,310 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 475,100 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 206,475 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.гаас 151,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.*******ад, Төрийн сангийн орлогоос 278,975 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******ад олгож, 237,550 төгрөгийг гаргуулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.д тус тус олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******, М.******* нарт холбогдох нийт 112,992,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.гийн 63,427,393 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэрэгт ...хариуцагч Д.******* нь 51,000,000 төгрөгийг, гуравдагч этгээд Б. нь 29,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Г.*******ад төлөхөөр, нэхэмжлэгч Г.******* нь гэрээнээс учирсан хохирол 32,992,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас, гуравдагч этгээд Б. нь нэхэмжлэгч Г.*******аас 63,427,393 төгрөг гаргуулахаар гаргасан бие даасан шаардлагаас, мөн хамтран хариуцагч М.*******т холбогдох шаардлагаас тус тус татгалзаж, харилцан тохиролцсон зохигч, гуравдагч этгээдүүдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 835,310 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 475,100 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 206,475 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.гаас 151,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.*******ад олгож, мөн Төрийн сангийн орлогоос 278,975 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******ад, 237,550 төгрөгийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ