| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2025/00027/И |
| Дугаар | 307/ШШ2025/00343 |
| Огноо | 2025-02-27 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 307/ШШ2025/00343
2025 02 28 307/ШШ2025/00343
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2025/00027/и
Дархан- аймаг дахь сум дундын анхан шатны ******* шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус ******* шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан- аймгийн Дархан сумын ********* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан- аймгийн Дархан сум, Дархан- аймаг дахь ******* ******* ******* газар- 445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох,
Орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* /цахимаар/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...миний эхнэр Э. нь ХХК-ийг үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч бөгөөд Дархан- аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 135/ШШ2022/01729 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар ХХК-иас 98,210,000 төгрөгийг гаргуулж ХХК-д олгохоор *******лэсэн.
Уг шүүгчийн захирамжийг албадан ******* ажиллагааг Дархан- аймаг дахь Шүүхийн ******* ******* газар-445 дугаар нээлттэй хорих ангиас явуулж, ХХК-ийн захирал ажилтай Э.гийн хамтран өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө болох Дархан- аймаг, Дархан сум, 16 дугаар баг, ******тоот улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 53.0 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураах тогтоол үйлдсэнийг хамтран өмчлөгч Б.******* би зөвшөөрөхгүй байна.
Учир нь миний бие Б.******* 2006 онд Э.тай танилцаж 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс гэр бүл болон өнөөг хүртэл амьдарч байгаа бөгөөд би 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дархан- аймгийн Дархан сумын иргэний бүртгэлийн газарт 159 бүртгэлийн дугаарт гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн.
Энэ хугацаанд бидний дундаас охин Б. 2009 оны 01 дүгээр сарын 28-нд төрсөн 15 настай, охин Б. 2014 оны 05 дугаар сарын 12-нд төрсөн 10 настай, хүү Б. 2016 оны 10 дугаар сарын 21-нд төрсөн 8 настай, охин Б. 2018 оны 08 дугаар сарын 04-нд төрсөн 6 настай, охин Б. 2021 оны 4 дугаар сарын 25-нд төрсөн 3 настай, нийт 5 хүүхэд мэндэлсэн.
Төлбөр гаргуулахаар хураагдсан Дархан- аймаг, Дархан сум, 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 7 дугаар байрны 54 тоот 4 өрөө байр нь Монгол Улсын иргэний хуулийн 126 дугаар зүйлд зааснаар дээрх нэр бүхий 7 гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байтал бусад өмлөгчдийн эрхийг ноцтойгоор зөрчиж бүхэлд нь битүүмжлэн хураан авах тогтоол үйлдэж, улмаар эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн.
Түүнчлэн Дархан- аймаг, Дархан сум, 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, ***** тоот улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 53.0 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг ХХК-ийг байгуулахаас 2 жилийн өмнө 8 хувийн орон сууцны зээлд хамрагдаж авсан. Үүнтэй холбоотойгоор үүргийн гүйцэтгэлийг ханган баталгаа болгон Голомт банк ХХК-иас улсын бүртгэлийн байгууллагад барьцаалбарт бүртгүүлсэн байхад үүрэг гүйцэтгүүлэгч Голомт банк буюу гуравдагч этгээдийн эрх ашгийг ноцтой зөрчиж хууль бусаар битүүмжлэн хураан авсан нь хуульд нийцэхгүй байна.
Дархан- аймаг, Шүүхийн ******* ******* газар-445 дугаар нээлттэй хорих анги нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т заасан Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно гэснийг ноцтой зөрчиж, мөн Монгол улсын Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн бусад өмчлөгчдийн эрхийг зөрчиж хуульд нийцэхгүй хууль бус ажиллагаа явуулж Э.гийн хамтран өмчлөлд бүртгэлтэй улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 53.0 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг зөвхөн компанийн төлөх өр төлбөрийг барагдуулах зорилгоор 1 хүний хөрөнгө мэтээр битүүмжлэн хураан авсан нь үндэслэлгүй байна.
Иймд Шүүхийн ******* ******* тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т заасныг үндэслэн төлбөр гаргуулахаар хураагдсан эд хөрөнгө болох Дархан- аймаг, Дархан сум, *****, 54 тоот улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 53.0 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, хураагдсан эд хөрөнгөөс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна... гэжээ.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МУ-ын иргэн Э. нь " ХХК-ийг үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч бөгөөд Дархан- аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 135/ШШ2022/01729 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамжаар ХХК-иас 98,210,000 төгрөгийг гаргуулж ХХК-д олгохоор *******лэсэн. Уг шүүгчийн захирамжийг албадан ******* ажиллагааг Дархан- аймаг, Шүүхийн ******* ******* газар 445 дугаар нээлттэй хорих ангиас явуулж, " " ХХК-ийн захирал ажилтай Э.гийн хамтран өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө болох Дархан- аймаг, Дархан сум, 16-р баг, 1-р хороолол, 7-р байр 54 тоот улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 53.0 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураах тогтоол үйлдсэнийг хамтран өмчлөгч Б.******* зөвшөөрөхгүй байгаа. Зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь Б.******* 2006 онд Э.тай танилцаж 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс гэр бүл болон өнөөг хүртэл амьдарч байгаа бөгөөд 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дархан- аймгийн Дархан сумын иргэний бүртгэлийн газарт 159 бүртгэлийн дугаарт гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Энэ хугацаанд тэдний дундаас охин Б. 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, охин Б. 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, хүү Б. 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, охин Б. 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн 6 настай, охин Б.Мягмарсүрэн 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн 3 настай нийт 5 хүүхэд мэндэлсэн. Төлбөр гаргуулахаар хураагдсан Дархан- аймаг, Дархан сум, 16-р баг, *****тоот 4 өрөө байр нь Монгол Улсын иргэний хуулийн 126 дугаар зүйлд зааснаар дээрх нэр бүхий гэр бүлийн 7 гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байтал бусад өмчлөгчдийн эрхийг зөрчиж битүүмжлэн хураан авах тогтоол үйлдэж, улмаар эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн. Тухайн маргаан бүхий орон сууцыг " ХХК-ийг байгуулахаас 2 жилийн өмнө 8%-ийн орон сууцны зээлд хамрагдаж авсан. Үүнтэй холбоотойгоор үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Голомт банк" ХХК-иас Улсын бүртгэлийн байгууллагад барьцаалбар буюу ипотект бүртгүүлсэн байхад үүрэг гүйцэтгүүлэгч Голомт банк буюу гуравдагч этгээдэд мэдэгдэхгүйгээр битүүмжлэн хураан авсан нь хуульд нийцэхгүй байна. Дархан- аймаг, Шүүхийн ******* ******* газар нь Монгол улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 3-т заасан Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно, гэснийг зөрчсөн. Мөн өмгөөлөгчийн хувьд дараах хууль тогтоомжийг зөрчсөн байна гэж үзэж байгаа. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь ******* баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу *******лэнэ гэж заасан байгаа. Үүнтэй холбоотой Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заасан. Гэтэл тухайн орон сууцыг хувьцаа эзэмшигч компанийн эд хөрөнгөд бүртгүүлээгүй болох нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр нотлогддог. Мөн Шүүхийн ******* ******* тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.4-т төлбөр төлөгч иргэнд мөнгөн хөрөнгө ******* баримт бичгийн шаардлага хангахад хүрэлцэхгүй бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гаргаж болно гэж зохицуулсан боловч ******* баримт бичгийн шаардлагыг хангахгүй бол хамтран өмчлөх хөрөнгөөс түүнд ногдох хэсгийг эхлээд тодорхойлох ёстой. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 86 дугаар зүйлд заасан журмын дагуу битүүмжлэх ёстой. Ингэж битүүмжилсэн ажиллагаанаас Шүүхийн ******* ******* тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.7-д зааснаар төлбөр авагч нь төлбөр төлөгчийн өөрт ногдох хэсгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргана. Бусад өмчлөгчид зах зээлийн үнээр худалдан борлуулах шаардлага тавиад татгалзсан бол албадан дуудлага худалдаа явуулах тусгай журмуудтай. Энэ тусгай журмуудыг хэрэгжүүлээгүй. Мөн гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 2.1-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгийг хэлнэ гэж байгаа. Мөн Иргэний хуулийн 129 дүгээр зүйлд 129.2-т Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж заасан байгаа. Тэгэхээр тухайн эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар битүүмжилсэн тогтоол нь гэр бүлийн бусад гишүүдийн эрхийг зөрчсөн гэдэг нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байна. Мөн Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж заасан. Тэгэхээр үүнийг худалдан борлуулахаар бол Голомт банкны шаардлагыг хангах асуудал байна.Гэхдээ Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т ипотекийн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагын дагуу ******* *******ийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулна гэж заасан зэрэг маш олон хууль зөрчиж нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан- аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны ******* 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01729 дугаартай захирамжаар ХХК-иас 98.210.000 төгрөг гаргуулж ХХК-д олгохоор *******лэсэн. Дээрх ******* дагуу албадан ******* захирамж гарч ******* гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Төлбөр төлөгч өндөр ХХК-ийн талаар холбогдох байгууллагуудаас лавлагаа авахад тус компанид ямар нэгэн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө бүртгэлгүй гэдэг нь тогтоогдсон. Иймд Шүүхийн ******* ******* тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигч болох Э.гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй Дархан- аймгийн Дархан сумын 16 дугаар багийн ********** тоот 53.0 м.кв талбайтай орон сууцыг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 23070458/06 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хурааж, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авсан боловч харилцан тохиролцоогүй тул Шүүхийн ******* ******* тухай хууль, Иргэний хуулийн 177.1-т заасны дагуу Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ" ХХК-ийг шинжээчээр томилсон. Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ1' ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 136,729,857 төгрөгөөр тогтоосон. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу үнэлгээний тайланг талуудад мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн. Дээрх үнэлгээг ХХК нь дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг Дархан- аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны ******* 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 135/Ш32024/02349 дугаартай захирамж, Дархан- аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны ******* 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 209/МА2024/00063 дугаартай магадлалаар тус тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож *******лэсэн. Иймд анх төлбөр гаргуулах ажиллагаа, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хураасан тогтоолыг тухайн үед иргэн Б.******* мэдэж байсан. Өөрөө оролцоод, үнийн саналаа өгч байсан. Манайхаас удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 44-р зүйлийн 44.1-т ******* ******* ажиллагааг зөвшөөрөөгүй тохиолдолд уг арга хэмжээг явагдсанаас хойш 7 хоногийн дотор, мэдээгүй бол мэдсэнээс хойш 7 хоногийн дотор ахлах ******* гүйцэтгэгчид гомдол гаргана. Ахлах ******* гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор *******лэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий ******* гүйцэтгэгчид, ерөнхий ******* гүйцэтгэгчийн *******ийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан байгаа. Тийм учраас нэгдүгээрт гомдол гаргах дараалал зөрчсөн байна. Дээрээс нь гомдол гаргах хугацаа өнгөрсөн байна. Мөн хуулийн 63.4-т Иргэний ******* ******* ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах *******ийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж *******лүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй. Иймд дээрх хуулийн заалтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож *******лэж өгнө үү гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ХХК нь анх Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 141,998,000 төгрөгийн гэрээний төлбөр нэхэмжилж байсан. Энэ төлбөрт нэгдүгээрт гэрээний төлбөр, хоёрдугаарт алданги багтаж байсан. ХХК-ийн захирал Э.гийн нөхөр Б.*******тай харилцан тохиролцож, өөрийнх нь хүсэлтийн дагуу 4 сарын хугацаа олгож, алдангиасаа татгалзаж, 98,000,000 төгрөгийг ******* *******ээр гаргуулж байсан. Тухайн үед 4 сарын хугацаанд төлөх боломжтой гэсэн боловч өнөөдрийг хүртэл 3 жил болж байгаа учраас төлбөр төлөхөөс зайлсхийж байна гэж харж байна. Яагаад гэвэл өмнө нь энэ байрны дуудлага худалдаа явагдах гэж байхад үнэлгээтэй холбоотой маргаан гаргаж байсан. 3 шатны шүүхээр яваад хэрэгсэхгүй болсны дараа энэ маргааныг гаргасан. ХХК нь манайх ингээд хохирох гээд байна гэж байгаа бол нөгөө талд ХХК ч тухайн үед банкнаас зээл аваад гэрээгээр хүлээсэн бүх материалаа энэ компанид шилжүүлээд маш их хохирсон, банкны зээлд маш их хохирч байгаа компани байгаа. Үүнийг харж үзээд боломжийнхоо хэрээр төлөөч гэдэг зүйлийг нэгдүгээрт хэлмээр байна. Мөн дараагийн нэг асуудал нь Энэ байр бол манай гэр бүлийн дундын өмч, олон хүний эрх ашиг зөрчигдөж байна гэж яриад байна. Гэтэл ХХК энэ гэр бүлийн дундын хөрөнгө биш юм уу. Энэ гэр бүл үүссэн цагаасаа ХХК-ийг ажиллуулаад хөрөнгө мөнгийг нь гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулж байсан юм биш үү. Тэгэхээр сая нэхэмжлэгчийн өмгөөлөгч Компанийн тухай хуулийн 9.5, Шүүхийн ******* ******* тухай хуулийн 86.4, 86.7 гэсэн заалтуудыг уншаад байна. Энэ заалтуудыг харахад Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д тухайн эд хөрөнгө нь компанийн өмчлөгчийн эд хөрөнгөөс тусгаарлагдаагүй бол гэж байгаа. Зааглагдсан гэдэг баримтаа өөрсдөө өгөхгүй байгаа. Тэгэхээр энэ эсрэгээрээ танай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэдгийг нотлоод байгаа юм биш үү гэж харж байна. Иргэний хуулийн 129.7-д компанийн ашиг орлогыг гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулсан бол дундын эд хөрөнгөөс тухайн компанийн өр төлбөрийг төлнө гэсэн заалт байгаа. Шүүхийн ******* ******* ажиллагааны талаар процесстой холбоотой маргааныг ахлах ******* гүйцэтгэгч болон ерөнхий ******* гүйцэтгэгчид гомдлоо гаргаад *******лүүлэх боломжтой. Хуулийн тодорхой заалт байхад шүүхээс хүчингүй болгуулахаар даалгах хууль зүйн хувьд боломжгүй байна гэж харж байна. Жишээ нь Э. буюу тус компанийн захирлын нэр дээр тухайн хөрөнгө байна. Шийдвэр ******* ажиллагаа албадан ******* ажиллагаа Э.д ногдох хэсгийг гаргаад өгөөч гээд суугаад байвал хэзээ ч гаргаж өгөхгүй. Албадан ******* ажиллагаа учраас хуулийн дагуу албан ёсоор зараад төлбөрийг нь өгөөд, Б.*******д ногдох хэсгийг нь өгөөд хэрэв ХХК нь Э.гийн хувийн хөрөнгө гэж үзвэл Б.*******д ногдох хэсгийг нь өгөөд үлдэх хэсгийг төлбөрт гаргуулах эрхтэй байгууллага байгаа. Харин эсрэгээрээ Б.******* өөрөө Шийдвэр гүйцэтгэлд ногдох хэсгийг мөнгөөр нь төлөөд барьцаанаас чөлөөлөөд авах боломжтой юм биш үү. Гэтэл төлөхгүй байж яагаад ийм нэхэмжлэл гаргаад яваад байгаа вэ. Тийм учраас энэ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэв.
4. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.*******ы иргэний үнэмлэхийн хуулбар, Ү- дугаартай Б.*******, Э. нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, Ү- дугаартай үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, Б.*******, Э. нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2009 оны 01 сарын 28-ны өдөр төрсөн охин Б.гийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, 2014 оны 05 сарын 12-ны өдөр төрсөн охин Б.ын төрсний бүртгэлийн лавлагаа, №******** дугаартай нэр өөрчилсөн бүртгэлийн гэрчилгээ, 2016 оны 10 сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.гийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 08 сарын 04-ний өдөр төрсөн охин Б.гийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 04 сарын 25-ны өдөр төрсөн охин Б.гийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, 2014 оны 03 сарын 31-ний өдрийн №***** дугаартай орон сууцны зээлийн гэрээ, 2014 оны 03 сарын 31-ний өдрийн №****** дугаартай Ипотекийн гэрээ, Голомт банкны зээлийн эргэн төлөлтийн график, ЗГ****** дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, эргэн төлөлтийн график, 2023 оны 11 сарын 17-ны өдрийн 23070458/04 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2023 оны 11 сарын 17-ны өдрийн 23070458/05 дугаартай Шүүхийн ******* биелүүлэх мэдэгдэл, 2023 оны 12 сарын 15-ны өдрийн №23070458/06 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Шүүхийн ******* ******* газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 2024.12.18-ны өдрийн 03/3123 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 25/01 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, зэрэг баримтыг ирүүлсэн байна.
5. Хариуцагч талаас Дархан- аймаг дахь Шүүхийн ******* ******* газар-445 дугаар нээлттэй хорих ангийн дарга Д.*******, Ч.Баярхүү нарт олгосон итгэмжлэл, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, Дархан- аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 135/ГХ2023/00080 дугаартай ******* хуудас, Дархан- аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 135/ШЗ2023/00638 дугаартай Шүүхийн *******ийг албадан ******* тухай захирамж, Дархан- аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2022 оны 12 сарын 06-ын өдрийн 135/ШШ2022/01729 дугаартай Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, ХХК-ийн итгэмжлэл, 2023 оны 05 сарын 30-ны өдрийн 23070458/01 дугаартай Шүүхийн ******* биелүүлэх мэдэгдэл, ШШГЕГ-ын Төрийн байгууллагуудын лавлагааны системээс татсан Э.гийн мэдээлэл, Талуудад эрх үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл, 2023 оны 03 сарын 15-ны өдрийн 23070458/01 дугаартай Шүүхийн ******* биелүүлэх мэдэгдэл, 2023 оны 10 сарын 24-ний өдрийн 23070458/03 дугаар Шүүхийн ******* биелүүлэх мэдэгдэл 2023 оны 11 сарын 17-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2023 оны 11 сарын 17-ны өдрийн 23070458/05 дугаартай Шүүхийн ******* биелүүлэх мэдэгдэл, 2023 оны 12 сарын 15-ны өдрийн 23070458/09 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2023 оны 12 сарын 15-ны өдрийн 23070458/10 дугаартай Шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, 2023 оны 12 сарын 15-ны өдрийн 23070458/06 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2023 оны 12 сарын 15-ны өдрийн 23070458/07 дугаартай Шүүхийн ******* биелүүлэх мэдэгдэл, 2023 оны 12 сарын 15-ны өдрийн 23070458/08 дугаартай Шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, Ү- дугаартай Б.*******, Э. нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Дархан- аймаг дахь Шүүхийн ******* ******* газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 2024.01.05-ны өдрийн 03/21 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Голомт банкны 2024.01.02-ны өдрийн 10/01 дугаартай албан бичиг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Дархан- аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2024.02.01-ний өдрийн 135/ШЗ2024/00906 дугаартай захирамж, ХХК-ийн Гомдол гаргах тухай албан бичиг, Дархан- аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2024 оны 02 сарын 01-ний өдрийн 135/ШЗ2024/00906 дугаартай захирамж, Дархан- аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2024 оны 04 сарын 17-ны өдрийн 135/ШЗ2024/02349 дугаартай захирамж, Дархан- аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны ******* 2024 оны 05 сарын 15-ны өдрийн 135/ШШ2024/00649 дугаартай *******, Дархан- аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, Дархан- аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны ******* 2024.08.20-ны өдрийн 209/МА2024/00063 дугаартай магадлал, Монгол Улсын дээд ******* иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 11 сарын 21-ний өдрийн 001/ШХТ2024/01407 дугаартай хяналтын гомдол хэлэлцэхээс татгалзах тухай тогтоол зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.*******ы Дархан- аймаг дахь ******* ******* ******* газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж *******лэв.
2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...Төлбөр гаргуулахаар хураагдсан орон сууц нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхад бусад өмчлөгчдийн эрхийг зөрчиж бүхэлд нь хураан авах тогтоол үйлдэж, битүүмжилсэн нь хууль зөрчсөн... гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч тал татгалзаж буй үндэслэлээ ******* ******* ******* ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд Б.******* ******* гүйцэтгэлийн бүх ажиллагаанд оролцож байсан. Гомдол гаргах дараалал зөрчсөн, дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах журмыг хэрэгжүүлээгүй, мөн өмнө нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргаж *******лүүлсэн хүчин төгөлдөр *******тэй тул дахин гомдол гаргах эрхгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргадаг болно.
4. Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ Шүүхийн ******* ******* тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т: Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэсэн заалтын дагуу нэхэмжлэл гаргасан гэж тодорхойлж байгаа тул Шүүхийн ******* ******* тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-д Энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй гэж заасны дагуу шүүх хүлээн авч *******лэсэн болохыг дурдаж байна.
5. Хэрэгт авагдсан Дархан- аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2022 оны 12 сарын 06-ны өдрийн 135/ШШ2022/01729 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч өндөр уул ХХК-д холбогдох иргэний хэрэгт 98,210,000 төгрөгийг хариуцагч нь графикийн дагуу хуваан төлөхөөр тохирсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож *******лэжээ.
Дээрх ******* *******ийг үндэслэн тус ******* шүүгчийн 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 135/ШЗ2023/00638 дугаартай Шүүхийн *******ийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 80 дугаартай ******* хуудас бичигдсэний дагуу ******* ******* ******* ажиллагаа явагдсан байна. /хх-ийн 59-64 дүгээр хуудас/
2023 оны 11 сарын 17-ны өдрийн 23070458/04 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор маргаан бүхий Дархан сумын 16 дугаар баг, ****** тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү- дугаартай, ****** в талбай бүхий 4 өрөө орон сууцыг битүүмжилж, 2023 оны 12 сарын 15-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авсан бөгөөд энэхүү ажиллагаануудад нэхэмжлэгч Б.******* өндөр уул ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон байна. /хх-ийн 65-80 дугаар хуудас/
2024 оны 12 сарын 16-ны өдрийн 25/01 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор тус орон сууцыг 95,710,900 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2024 оны 12 сарын 31-ний өдрийн 10,00 цагт худалдан борлуулахаар тогтоосон боловч энэхүү тогтоолыг Ерөнхий ******* гүйцэтгэгчийн 2025 оны 01 сарын 24-ний өдрийн 05 дугаар тогтоолоор хүчингүйд тооцжээ. /хх-ийн 49, 117 дугаар хуудас/
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон талуудын тайлбараар өндөр уул ХХК-ийн захирал нь Э. байгаа бөгөөд хэрэгт авагдсан хариуцагч талаас ирүүлсэн төлбөрийн тооцоогоор 2025 оны 01 сарын 30-ны өдрийн байдлаар 33,069,500 төгрөгийн төлбөр төлөгдсөн, төлбөрийн үлдэгдэл 65,244,983 төгрөг байна.
Хэрэгт авагдсан баримтаар уул ХХК нь дээрх орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасныг Дархан- аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны ******* 2024 оны 05 сарын 15-ны өдрийн 135/ШШ2024/00649 дугаартай *******ээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож *******лэсэн бөгөөд Дархан- аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны ******* 2024 оны 08 сарын 20-ны өдрийн 209/МА2024/00063 дугаартай магадлалаар тус *******ийг хэвээр үлдээж *******лэсэн, Монгол Улсын дээд ******* иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 11 сарын 21-ний өдрийн 001/ШХТ2024/01407 дугаартай тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж *******лэжээ. /хх-ийн 95-108 дугаар хуудас/
6. Мөн хэрэгт 2014 оны 03 сарын 28-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авагдсан бөгөөд тус гэрчилгээгээр Дархан- аймгийн Дархан сумын 16 дугаар баг, ****** 4 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай 53,0 м.кв талбайтай 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.*******, Э. нар бүртгэгдсэн байна. /хх-ийн 6-9 дүгээр хуудас/
Энэхүү орон сууцыг 2024 оны 03 сарын 31-ний өдрийн ЗГ4305022140 дугаартай орон сууцны зээлийн гэрээний дагуу 88,400,000 төгрөгийн зээлээр худалдан авсан, Голомт банкны барьцаанд байгаа болох нь зээлийн болон ипотекийн гэрээгээр тогтоогдож байгаа бөгөөд тус гэрээг нэг талаас Голомт банк, нөгөө талаас Б.*******, Э. нар байгуулсан, гэрээний хугацаа 2035 оны 11 сарын 25-ны өдөр дуусгавар болохоор гэрээнд заасан байна. /хх-ийн 17-29 дүгээр хуудас/
Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа болон төрсний бүртгэлийн гэрчилгээнүүдээр Б.*******, Э. нар нь 2009 оны 07 сарын 20-ны өдөр гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн, тэдний дундаас 2009 оны 01 сарын 28-ны өдөр охин Б., 2014 оны 05 сарын 12-ны өдөр охин Б., 2016 оны 10 сарын 21-ний өдөр хүү Б., 2018 оны 08 сарын 04-ний өдөр охин Б., 2021 оны 04 сарын 25-ны өдөр охин Б. нар төрсөн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 10-16 дугаар хуудас/
7. Хэрэгт авагдсан дээр дурдсан баримтууд болон талуудын тайлбараар тухайн орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох нь тогтоогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр төлбөр төлөгч өндөр уул ХХК-д бүртгэлтэй хөрөнгө байхгүй болох нь тогтоогдсон учир үүсгэн байгуулагч Э.гийн хамтран өмчлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураасан нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т заасантай нийцэж байгаа гэж тайлбарладаг болно.
8. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т: Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь ******* баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу *******лэнэ гэж заажээ.
Мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д: Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заасан байна.
Хариуцагч Дархан- аймаг дахь Шүүхийн ******* ******* газар-445 дугаар нээлттэй хорих анги нь хуулийн этгээдээс төлбөр гаргуулах хуульд заасан бүхий л ажиллагааг хийсэн, төлбөр төлөгч өндөр уул ХХК-ийн нийт хөрөнгө нь ******* баримт бичигт заасан төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй байгааг тогтоосон эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч хуулийн этгээдийн бланс, санхүүгийн тайлан, компанийн өөрийн хөрөнгийн талаар лавлагаа авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд энэхүү ажиллагааг ******* гүйцэтгэгч явуулах үүрэгтэй.
Нөгөө талаас битүүмжилж, хураасан орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байх бөгөөд төлбөр төлөгч хуулийн этгээдийг хөрөнгөгүй гэж үзэж, тухайн хөрөнгийг хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрхийг хязгаарлан битүүмжилж, хураасан нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т: Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасныг зөрчсөн байна гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгч Б.*******ы шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж *******лэх нь үндэслэлтэй гэж үзсэн болно.
9. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж *******лэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгож *******лэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг баримтлан Б.*******ы хариуцагч Дархан- аймаг дахь ******* ******* ******* газар- 445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Дархан- аймгийн Дархан сумын 16 дугаар баг, ****** тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 53,0 м.кв талбайтай 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгөөс хасаж, битүүмжлэлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан- аймаг дахь ******* ******* ******* газар- 445 дугаар нээлттэй хорих ангиас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг баримтлан Дархан- аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ****** Шийдвэр ******* ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж энэхүү *******т давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан *******лэх хүртэлх хугацаанд хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар ******* танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч *******ийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан- аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар *******ийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ