Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 307/ШШ2025/00351

 

2025 03 06 307/ШШ2025/00351

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс:307/2025/00273/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 15160, ******* *******ны төв байр, ******* ******* ХК (РД:2******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1 дүгээр баг, ****** тоотод оршин суух, ******* ******* овогт *******ийн ******* (РД:********)-д холбогдох,

18,759,575.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...18,759,575.97 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ...******* *******ны нэхэмжлэлтэй хариуцагч ******* овогтой *******гаас 18,759,575.97 (арван найман сая долоон зуун тавин есөн мянга таван зуун далан таван төгрөг ерэн долоо мөнгө) төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийг хариуцагч тал бүрэн зөвшөөрч байгаа бөгөөд 9 сар тэнцүү төлөлтөөр төлж барагдуулахаар эвлэрч байна.

1.    2025-03-25 өдөр 2,084,400 төгрөг,

2.    2025-04-25 өдөр 2,084,400 төгрөг,

3.    2025-05-25 өдөр 2,084,400 төгрөг,

4.    2025-06-25 өдөр 2,084,400 төгрөг,

5.    2025-07-25 өдөр 2,084,400 төгрөг,

6.    2025-08-25 өдөр 2,084,400 төгрөг,

7.    2025-09-25 өдөр 2,084,400 төгрөг,

8.    2025-10-25 өдөр 2,084,400 төгрөг,

9.  2025-11-25 өдөр 2,084,375.97 төгрөг төлж нэхэмжлэлийн шаардлага болох 18,759,575.97 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцов... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох 18,759,575.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрч, хариуцагч Б.Халиун нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,759,575.97 төгрөгийг төлөхдөө 2025-03-25 өдөр 2,084,400 төгрөг, 2025-04-25 өдөр 2,084,400 төгрөг, 2025-05-25 өдөр 2,084,400 төгрөг, 2025-06-25 өдөр 2,084,400 төгрөг, 2025-07-25 өдөр 2,084,400 төгрөг, 2025-08-25 өдөр 2,084,400 төгрөг, 2025-09-25 өдөр 2,084,400 төгрөг, 2025-10-25 өдөр 2,084,400 төгрөг, 2025-11-25 өдөр 2,084,375.97 төгрөгийг тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож, эвлэрсэн байна.

Талуудын байгуулсан дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,747.88 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 125,873.94 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 125,873.94 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох 18,759,575.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 18,759,575.97 төгрөгийг төлөхдөө 2025-03-25-ны өдөр 2,084,400 төгрөг, 2025-04-25-ны өдөр 2,084,400 төгрөг, 2025-05-25-ны өдөр 2,084,400 төгрөг, 2025-06-25-ны өдөр 2,084,400 төгрөг, 2025-07-25-ны өдөр 2,084,400 төгрөг, 2025-08-25-ны өдөр 2,084,400 төгрөг, 2025-09-25-ны өдөр 2,084,400 төгрөг, 2025-10-25-ны өдөр 2,084,400 төгрөг, 2025-11-25-ны өдөр 2,084,375.97 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,747.88 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 125,873.94 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 125,873.94 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ