Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ/2024/0947

 

 

   






 

   2024           11          27                                     128/ШШ2024/0947


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС



 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг д*******ж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Б нарын 18 иргэн 

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс 

Маргааны төрөл Ашигт малтмалын газар, Кадастрын хэлтэс / одоогийн нэр Ашигт малтмал газрын тосны газар/-ийн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1189, 1191 дугаартай "Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай" шийдвэрүүд нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт болохыг тогтоож хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэб, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

“Ашигт малтмалын газар, Кадастрын хэлтэс / одоогийн нэр Ашигт малтмал газрын тосны газар/-ийн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1189, 1191 дугаартай "Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай" шийдвэрүүд нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт болохыг тогтоож хүчингүй болгуулах”

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Говь-с аймгийн Ш******* сум нь 1994 оны 08 дугаар сард Говь-с аймгийн Ш******* сум болсон бөгөөд 3494 хүн амтай, 85.775 га эдэлбэр газар нутагтай засаг захиргааны бие даасан нэгж юм. Монгол Улсын Үндсэн Хуульд заасан засаг захиргааны зарчим бүхэлдээ алдагдаж, нэг сум болон оршин сууж байгаа иргэд бний өөрийн гэх оршин байх нутаг дэвсгэр, газаргүй болсон гэж ойлгоход хүрч байна. Үүнд: 1. Иргэн Б овогтой Дгийн Д түүний хүү Псамбуугийн Говьс аймаг, Ш******* сум, 2-р баг, Ө******* 5-р гудамжны 17 тоот хаягт байршилтай 4202000237 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 120м2 газрын хууль ёсны өмчлөлийн газар, 2. Иргэн Б овогтой Цгийн Оийн тус сумын 2-р баг, з******* 24-р гудамжны 12 тоот хаягт байршилтай 4202002406 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700м2 газрын хууль ёсны өмчлөлийн газар, 3. Иргэн А овогтой Шийн Чын тус сумын 2-р баг, з******* 24-р гудамж 09 тоот хаягт байршилтай 4202002403 нэгж талбай дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700м2 газрын хууль ёсны өмчлөлийн газар, 4. Иргэн Д овогтой Оын Эийн тус сумын 2-р баг, Сэвүүл 6-5 тоот хагт байршилтай 070300591 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэнэгцээний зориулалттай 750м2 газрын газрын хууль ёсны өмчлөлийн газар, 5. Иргэн Х овогтой Пийн Сийн тус сумын 1-р баг, ж*******ант 1-p гудамажны 02 тоот хагт байршилтай 4202001221 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700м2 газрын газрын хууль ёсны өмчлөлийн газар, 6. Иргэн Б овогтой Дгийн Ч*******ийн тус сумын 2-р баг, з******* 29-ргудамажны 15 тоот хагт байршилтай 4202002484 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700м2 газрын газрын хууль ёсны өмчлөлий газар, 7. Иргэн Б овогтой Бийн Лийн тус сумын 1-р баг, 7-р байр 40 тоот хагт байршилтай 27м2 нэгж талбайтай 2р өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөлийн байр, 8. Иргэн Б овогтой Гийн С*******ын тус сумын 2-р баг, чойр 1-р гудамажны 06 тоот хагт байршилтай 4202001755 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 3500м2 газрын газрын хууль ёсны өмчлөлийн газар, 9. Иргэн Б овогтой Лийн Цын тус сумын 2-р баг, нэрт 2 р гудамажны 01-А тоот хагт байршилтай 4202000482 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 750м2 газрын, мөн тус сумын үүдэн ам газар байршилтай 4202001966 нэгж талбарын дугаартай өвөлжөөний зориулалттай 750м2 хууль ёсны өмчлөлийн газар, 10. Иргэн Булгач овогтой С*******ын З*******ын тус сумын 2-р баг, ө******* 5-18 тоот хагт байршилтай 4202000238 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1200м2 газрын газрын хууль ёсны өмчлөлийн газар, 11. Иргэн Ж овогтой Рын Оийн тус сумын 2-р баг, бэхт 1- гудамжны 01 тоот хагт байршилтай 070300207 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 868м2 газрын газрын хууль ёсны өмчлөлийн газар, 12. Иргэн Х овогтой Уийн Тийн тус сумын 2-р баг, хөтөл 6 р гудамжны 02 тоот хагт байршилтай 0703000327 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 600м2 газрын газрын хууль ёсны өмчлөлийн газар, 13. Иргэн Б овогтой Ций Хын 5 хүний өмчийн 1-р баг ш 1 гудамжны 01 тоот хагт байршилтай 070300069 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1276м2 газрын газрын хууль ёсны өмчлөлийн газар, 14. Иргэн Бовогтой М******* Ж*******ын тус сумын 1-р баг, з******* 21 гудамжны 02тоот хагт байршилтай 4202002351 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700м2 газрын газрын хууль ёсны өмчлөлийн газар, мөн тус сумын 2-р баг, Хын урд талд /ус цутгадаг хэсэгт/ байршилтай 4202001983 нэгж талбарын дугаартай загас үржүүлэг зориулалттай Зга газрын эзэмшлийн газар, 15. Иргэн Д овогтой Оын Дийн тус сумын 2-р баг, з******* 21 гудамжны 01 тоот хагт байршилтай 4202002350 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700м2 газрын газрын хууль ёсны өмчлөлийн газар, мөн тус сумын 1-р баг, 3,4-байрны хойд талд байршилтай 4202000024нэгж талбарын дугаартай авто грашын загас зориулалттай 42м2 газрын хууль ёсны эзэмшлийн газар, 16. Иргэн Бын Аийн тус сумын 2-р баг, бэхт 1-р гудамжны 0 тоот хагт байршилтай 070300407 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын газрын хууль ёсны өмчлөлийн газар, 17. Иргэн Ж овогтой Бын Дийн тус сумын 2-р баг, ө******* 7-р гудамжны 15 тоот хагт байршилтай 4202000295 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1200м2 газрын газрын хууль ёсны өмчлөлийн газар, 18. Иргэн Бовогтой Ж*******ын Б тус сумын 1-р баг, 12-36 тоот хагт байршилтай орон сууцны зориулалттай 79.14м.кв талбайтай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгө, газрууд "Эйкүсора" ХХК-ийн Ашигт малтмалын ашиглалтын талбайтай давхцсан байна. Энэ нь бний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрх болох Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн "Монгол улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэнэ" 2 дахь хэсэгт эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”, мөн хуулийн 18 дахь хэсэгт “ улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох........ эрхтэй мөн хуулийн 3 дахь хэсэгт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө.” гэж заасныг тус тус зөрчиж, бний эрүүл аюулгүй орчинд мал аж ахуйгаа эрхлэн, шударгаар олж авсан хөрөнгөө захиран зарцуулах эрх, мөн оршин суух хаягаа чөлөөтөй сонгож амьдрах, өмчлөх, эзэмших, ашиглах эрхэд халдаж, захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас бний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байна. ЗХХШТ Хуулийн 23 дугаар зүйлийн 23. 2-д зааснаар нэхэмжлэгч нар нь дундаасаа иргэн Ж.Бийг төлөөлөгчөөр сонгон хуулийн дагуу итгэмжлэл олгосон. Нэхэмжлэлийн тухайд" Шинэш" ХХК-ийн эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон байна. Ийнхүү "Шинэш” ХХК-ийн хайгуулийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсоноос хойш 2 жил 3 сарын дараа буюу 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ашигт малтмалын газар геологи уул уурхайн кадастрын хэлтэст "Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл” хүссэн өргөдөл гаргасныг 2015 оны 12 дугаар сарын 31- ний өдөр буюу 1 хоногийн дотор шийдвэрлэж, ашиглалтын тусгай зөвшөөрөлийг" Шинэш" ХХК-д олгосон байхад зөвшөөрлийг өөр өөр компан олгосон нь тухайн үеийн эрх мэдэлтэй албан тушаалтны хууль бус, буруутай үйл ажиллагаа гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь тухайн үеийн Ашигт малтмалын газар, кадастрын хэлтсийн дарга Н.Ч нь: 1. 2015 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 1191 дугаартай "Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох" шийдвэрээр" Ш*******" сумын нутагт дахь Ш-2 нэртэй газарт 612.70 гектар талбайг 2015 оны 12 дугаар сарын 31-ний МҮ-020420 дугаартай “Ашигт малтмал ашиглалтын зөвшөөрөл”-ийг "Шинэш" ХХК-д олгосон байна. 2. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1189 дугаартай "Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай “ шийдвэрээр Ш******* сумын нутаг дахь х нэртэй газарт 21893.14 гектар табай “Шинэш” ХХК-д олгож шийдвэрлэсэн боловч 2015 оны 12 дугаар сарын 31-ний МY-020424 дугаартай "Ашигт малтмал ашиглалтын зөвшөөрөл”-ийг "Эйкүсора" гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-д кадастрын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгч Д.М нь олгосон байна. Үүнээс харвал 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1191 дугаартай "Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрээр "Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөшөөрөл”-ийг "Шинэш” ХХК-д олгосон байхад 2015 оны 12 дугаар сарын 31-ний дугаартай "Ашигт малтмал ашиглалтын зөвшөөрөл”- ийг шал өөр" Эйкүсора" гадаадын хөрөнгө оруулаттай ХХК-д олгосон нь хууль зөрчсөн үйлдэл гэдэг нь тогтоогдож байна. Үүний дараа “Шинэш” ХХК-ийн хүсэлтийн дагуу Ашигт малтмалын газар кадастрын хэлтсийн дарга Н.Ч нь: 1. 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 285 дугаартай "Тусгай зөшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай шийдвэрээр “Шинэш” ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдөлийг хянаж үзээд Говьсүмбэ аймгийн С, "Ш******* сумын нутаг дахь Х нэртэй 21893.14 гектар талбай бүхий дугаартай “Ашигт малтмал ашиглалтын зөвшөөрөл “-ийг тус компаниас “Эйкүсора" ХХК-д шилжүүлснийг бүртгэхээ шийдвэрлэсэн байна. 2. Ашигт малтмалын газар, кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Оийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 438 дугаартай "Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай" шийдвэрээр "Шинэш" ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлснийг хүссэн өргөдөлийг хянаж үзээд Говьс аймгийн Ш******* сумын нутаг дахь Ш -2 нэртэй 612.70 гектар талбай бүхий МҮ-020420 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус компаниас "Эйкүсора" ХХК-д шийдвэрлэсэн байна. Үүнээс харвал 2015 оны 12 дугаар сарын 31-ны МҮ020424 дугаартай "Ашигт малтмал ашиглалтын зөшөөрөл"-ийг "Эйкүсора" гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-д олгосон байхад "Шинэш" ХХК-ийн тусгай зөвшөөрөл байсан мэт өөрт нь буюу "Эйкусора" ХХК-д шилжүүлж бүртгэхээр шийдвэрлэсэн нь нөгөө эрх мэдэлтэй албан тушаалтны буруутай үйлдэл гэдэг нь тогтоогдож байна. "Эйкусора" ХХК-ийн эзэмшлийн дээрх хоёр ашиглалтын тусгай зөшөөрөл бүхий талбайд Ш******* сумын 2217 иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших, өмчөх эрхийн гэрчилгээтэй газар, 62 иргэний өвөлжөө, хавны зориулалттай газар, 180 иргэний авто грашийн зориулалттай газар, 131 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эзэмших эрхийн гэрчилгээтэй газрууд, төрийн байгууллагын эзэмшил газрууд давхцалтай. Иргэд бний зүгээс дээрх үйл явдал буюу" Эйкүсора" ХХК-ийн Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан болон уг зөвшөөрөл нь манай сумын газар нутгийг бүхэлд ашиглаж, хэзээ мөдгүй газрын хөрсийг эсвэл хөрсөн доогуур ухаж сэндийчиж, нүүрс олборлохоор ажиллаж байгааг мэдээ мэдээллийн "Товч. МН" сайтын 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр бичлэгээр гаргасан мэдээнээс "Эйкүсора" ХХК нь сумын газар нутаг дээр үйл ажиллагаа явуулж буй бусад аж ахуй нэгжүүдийн хоорондох газрын маргааны талаар гаргасан нэвтрүүлгээс ойлгож мэдээд сумын удирдлага, холбогдох эрх бүхий этгээдүүдээс сумын нэр бүхий иргэдийн хамт шахаж, шаардаж байж олж мэдлээ, Үүний дагуу 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газар, Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнд нэр бүхий нэхэмжлэгч нарын зүгээс гомдол гаргахад 2021 оны 10 дугаар сарын 29 ны өдрийн 10/2618 дугаар Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны гомдол шилжүүлэх тухай, 2021 оны 11 дүгээр сарын 08 ны өдрийн 1/4943 дугаар Ашигт малтмал. Газрын Г аймгийн Ш******* сумын иргэдэд гэсэн хариу албан бичиг гаргасан байна. Тайлбар: Б уг албан бичгийг 2021 оны 12 дугаар сарын 21 ны өдөр гардан авлаа. Учир Монгол Улсын уул уурхай. Хүнд үйлдвэрийн яамнаас 2021 оны 10 дугаар сарын 29 ны 10/2618 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт гомдол шилжүүлсэн учир та нарт мэдэгдэх шаардлага байхгүй гэсэн тул хүсэлт гарган хуулбарлаж авсан. Ашигт малтмал, газрын тосны газраас гомдлын хариугаа асуухад олон хүний гомдол байсан учир нэр цохож хэн нэгэнд мэдэгдээгүй явуулаагүй гэс гэсэн тул очиж авсан болно. Уг албан бичгээр бний эрх ашиг хөндөгдөөд байгаа асуудлыг шийдвэрлэхгүй байгаа тул б шүүхэд хандаж байна. Иймд Ашигт малтмалын газар, кадастрын хэлтэс/ одоогийн нэр Ашигт малтмал газрын тосны газар/-ийн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1189, 1-191 дугаартай "Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай" шийдвэрүүд нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1189. 1191 дугаартай Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрүүд нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Говь-С аймгийн Ш******* сум 1994 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Говь-С аймгийн Ш******* сум болсон бөгөөд одоогийн байдлаар 3494 орчим хүн амтай, 85775 га эдэлбэр нутаг дэвсгэртэй засаг захиргааны бие даасан нэгж юм. Монгол улсын үндсэн хуульд заасан засаг захиргааны зарчим бүхэлдээ алдагдаж нэг сум болон оршин сууж байгаа иргэд бний өөрийн гэх оршин байх нутаг дэвсгэр болон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх алдагдахад хүрч байна. Нэхэмжлэлийн үндэслэлдээ нэхэмжлэгч 18 иргэний газрын талаар дэлгэрэнгүй дурдсан байгаа. Бний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрх болох Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд "Монгол улсын иргэн дараах үндсэн эрх эрх чөлөөг баталгаатай эдэлнэ", 2 дахь хэсэгт "эрүүл, аюулгүй орчин амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй", мөн хуулийн 18 дахь хэсэгт "улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох эрхтэй" мөн хуулийн 3 дахь хэсэгт "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор үнийг төлнө" гэж заасныг тус тус зөрчиж бний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, мал аж ахуйгаа эрхлэн шударгаар олж авсан хөрөнгөө захиран зарцуулах эрх мөн оршин суух хаягаа чөлөөтэй сонгож амьдрах өмчлөх, эзэмших, ашиглах эрхэд халдаж, захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас бний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т зааснаар нэхэмжлэгч нар нь дундаасаа Ж.Б намайг төлөөлөгчөөр сонгож итгэмжлэл олгосон. Шинэш ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсноос хойш 2 жил 3 сарын дараа буюу 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр буюу 1 хоногийн дотор шийдвэрлэж, ашиглалтын тусгай зөвшөөрлийг Шинэш ХХК-д олгосон байхад зөвшөөрлийг өөр өөр компан олгосон нь тухайн үеийн эрх мэдэлтэй албан тушаалтны хууль бус, буруутай үйл ажиллагаа гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь тухайн үеийн Ашигт малтмалын газар, кадастрын хэлтсийн дарга Н.Ч нь 2015 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 1191 дугаартай Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэрээр Ш******* сумын нутаг дахь Ш-2 нэртэй газарт 612.70 гектар талбайг 2015 оны 12 дугаар сарын 31-ний дугаартай ашигт малтмал ашиглалтын зөвшөөрлийг Шинэш ХХК-д олгосон байна. Мөнх 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1189 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрээр Ш******* сумын нутаг дахь х нэртэй газарт 21893.14 гектар талбай Шинэш ХХК-д олгож шийдвэрлэсэн боловч 2015 оны 12 дугаар сарын 31-ний MY-020424 дугаартай ашигт малтмал ашиглалтын зөвшөөрлийг Эйкүсора ГХОХХК-д кадастрын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.М олгосон байна. Үүнээс харвал 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1191 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Шинэш ХХК-д олгосон байхад 2015 оны 12 дугаар сарын 31-ний дугаартай ашигт малтмал ашиглалтын зөвшөөрлийг шал өөр Эйкусора ГХОХХК-д олгосон нь хууль зөрчсөн үйлдэл гэдэг нь тогтоогдож байна. Үүний дараа "Шинэш ХХК-ийн хүсэлтийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 285 дугаартай "Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай шийдвэрээр Шинэш ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдлийг хянаж үзээд Говь-С аймгийн С, Ш******* сумын нутаг дахь Х нэртэй 21893.14 гектар талбай бүхий дугаартай ашигт малтмал ашиглалтын зөвшөөрлийг тус компаниас Эйкүсора ГХОХХК-д шилжүүлснийг бүртгэхээр шийдвэрлэсэн байна. Харин Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Оийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 438 дугаартай Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай шийдвэрээр Шинэш ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлснийг хүссэн өргөдлийг хянаж үзээд Говь-С аймгийн Ш******* сумын нутаг дахь Ш-2 нэртэй 612.70 гектар талбай бүхий тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус компаниас Эйкусора ГХОХХК-д шийдвэрлэсэн байна. Үүнээс харвал 2015 оны 12 дугаар сарын 31-ны MY020424 дугаартай ашигт малтмал ашиглалтын зөвшөөрлийг Эйкүсора ГХОХХК-д олгосон байхад Шинэш ХХК-ийн тусгай зөвшөөрөл байсан мэт өөрт нь буюу Эйкусора ГХОХХК-д шилжүүлж бүртгэхээр шийдвэрлэсэн нь нөгөө эрх мэдэлтэй албан тушаалтны буруутай үйлдэл гэдэг нь тогтоогдож байна. Эйкусора ГХОХХК-ийн эзэмшлийн дээрх хоёр ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд Ш******* сумын 2217 иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, 62 иргэний өвөлжөө, хавны зориулалттай газар, 180 иргэний авто гараашны зориулалттай газар, 131 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эзэмших эрхийн гэрчилгээтэй газрууд, төрийн байгууллагын эзэмшил газрууд давхцалтай. Иргэд бний зүгээс дээрх үйл явдал буюу Эйкүсора ГХОХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан болон уг зөвшөөрөл нь манай сумын газар нутгийг бүхэлд ашиглаж, хэзээ мөдгүй газрын хөрсийг эсвэл хөрсөн доогуур ухаж сэндийчиж, нүүрс олборлохоор ажиллаж байгааг мэдээ мэдээллийн Товч.мн сайтын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр бичлэгээр гаргасан мэдээнээс Эйкүсора ГХОХХК нь сумын газар нутаг дээр үйл ажиллагаа явуулж буй бусад аж ахуй нэгжүүдийн хоорондох газрын маргааны талаар гаргасан нэвтрүүлгээс ойлгож мэдээд сумын удирдлага, холбогдох эрх бүхий этгээдүүдээс сумын нэр бүхий иргэдийн хамт шахаж, шаардаж байж олж мэдсэн. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газар, Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд нэр бүхий нэхэмжлэгч нарын зүгээс гомдол гаргахад 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10/2618 дугаар Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны гомдол шилжүүлэх тухай, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/4943 дугаар Ашигт малтмал. Газрын Говь-С аймгийн Ш******* сумын иргэдэд гэсэн хариу албан бичиг гаргасан байна. Б уг албан бичгийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гардан авсан. Учир Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10/2618 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт гомдол шилжүүлсэн учир та нарт мэдэгдэх шаардлага байхгүй гэсэн тул хүсэлт гарган хуулбарлаж авсан. Ашигт малтмал, газрын тосны газраас гомдлын хариугаа асуухад олон хүний гомдол байсан учир нэр цохож хэн нэгэнд мэдэгдээгүй явуулаагүй гэсэн тул очиж авсан. Уг албан бичгээр бний эрх ашиг хөндөгдөөд байгаа асуудлыг шийдвэрлэхгүй байгаа тул б шүүхэд хандаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв. 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн нотлох баримтуудаас харахад төрийн үйл ажиллагаа, залгамж халаа, тухайн үеийн нөхцөл байдал, хоорондын мэдээлэл ялангуяа газартай холбоотой үйл ажиллагаа учир дутагдалтай байсны улмаас бүхэл бүтэн 1994 онд Улсын Их хурлын тогтоолоор байгуулагдсан Говь-С аймгийн энэ Ш сумын газар нутаг, түүнд оршин сууж байгаа ард иргэдийн хуулиар олгогдсон газар эзэмших, ашиглах эрх, Үндсэн хуулиар олгогдсон иргэд оршин суух газраа чөлөөтэй сонгох, үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгийг шударгаар олж авах, эзэмших, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг шууд утгаараа зөрчсөн шийдвэрүүдийг тухайн үеийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга гаргасан байна. Мөн ашиглалтын тусгай зөвшөөрөл 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компан шилжсэн асуудалтай холбоотойгоор Засгийн газрын оролцоотойгоор гэрээ хэлэлцээрүүд хийгдсэн хуралдааны тэмдэглэл зэрэг хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Б нар нэхэмжлэлээ 2021 оны 12 дугаар сард гаргасан. Ажиллагааны явцад энэ асуудалтай холбоотой арбитрын шүүхэд маргаан үүссэн учраас ажлын хэсэг гарсан талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдын 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 370 дугаартай ажлын хэсэг байгуулах тухай тушаалын дагуу ажлын хэсэг гараад үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор дүгнэлт гаргасан нь хэрэгт ирсэн байгаа. Эдгээр нөхцөл байдлуудаас харахад хүртэл хэд хэдэн хуулиудыг зөрчсөн. Энэ асуудлыг нэхэмжлэгчтэй удаа дараа ярилцаад тухайн үедээ Товч.мн сайтаар сумын газар нутаг бүхэлдээ нэг компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөлийн талбайтай газар нутгийн хэмжээнд бүрэн давхцсан талаараа мэдэн Засгийн газарт хандаад хариугаа авч шүүхэд хандсан. Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн зүгээс сумын суурьшлын бүс нутгийг чөлөөлүүлэх талаар хүсэлтээ гаргаад эзэмшиж байсан ашиглалтынхаа газрын хэмжээнээс хасуулсан нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч төрийн буруутай үйл ажиллагааг зөвтгөх ямар нэгэн шийдвэр биш гэж үзэж байна. Бодит байдал дээр давхцалтай хэсгийг хүчингүй болгосон нь давуу байдал болсон гэж харж байгаа. Нэхэмжлэгч нарын эрх ашиг бол нэхэмжлэлийн шаардлага гарах үедээ зөрчигдсөн.” гэв. 

Хариуцагчаас тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Говьс аймгийн Шинэш сумын нутагт орших Ш-2 нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийг 2008 онд, Говьс аймгийн Шинэш сумын нутагт орших Х нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийг 2007 "Ш" ХХК-д тус тус олгосон байна. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т "Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй" гэж заасны дагуу "Шинэ Ш" ХХК нь ашигт малтмалын хайгуулын , дугаартай тусгай зөвшөөрлийн талбайнууддаа ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг төрийн захиргааны байгууллагад 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргажээ. Өргөдлийг хянан үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг хангаж байсан, мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан журмын дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл болон холбогдох баримт бичгийг хавсарган ирүүлснээр Ашигт малтмалын тухай хуулийн 26.3.2-т "хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх" гэж заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1191 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын дугаар тусгай зөвшөөрлийг, мөн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1189 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын дугаар тусгай зөвшөөрлүүдийг тус тус "Ш" ХХК-д олгосон байна. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2016 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 438 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын дугаар тусгай зөвшөөрлийг, мөн даргын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 285 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрлүүдийг ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т заасныг үндэслэн "Эйкүсора" ХХК-д бүхэлд нь тус тус шилжүүлжээ. Анх ашигт малтмалын ашиглалтын , дугаартай тусгай зөвшөөрлүүдийг олгоход хуулиар ашиглахыг хориглосон, хязгаарласан талбайтай давхцаагүй, хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаж байсан тул ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон. "Ш" ХХК-д ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийг 2008 онд олгосны дараа буюу 2013 онд хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцуулж гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар олгосон байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугааp зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. Маргаан бүхий Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хувьд Ашигт малтмалын тухай хуульд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шаардлага нөхцөлийг хангаж байсан учраас MY-020424, тусгай зөвшөөрлүүдэд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон. Дээрх тусгай зөвшөөрлүүдийг олгоход зураг зүйн шүүлтээр ордог. Зураг зүйн шүүлтээр ороход хуулиар хориглосон, хязгаарласан а талбайтай ямар нэгэн байдлаар давхцаагүй байсан. Дээрх тусгай зөвшөөрлийг олгоход Монгол Улсын Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарсан ба үүний дагуу олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

Гуравдагч этгээдээс тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай компанийн тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1114 тоот шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1191 тоот шийдвэрээр ашиглалтын тусгай зөвшөөрөл болсныг 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 285 дугаар шийдвэрээр шилжүүлэн хууль ёсны дагуу агуу авсан байна. Нэгдүгээрт нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1189, 1191 дугаартай " Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” шийдвэрүүдийг ямар хуулийн зүйл заалтын дагуу хүчингүй болгуулах талаар дурдаагүй үй нэхэмжлэлийн шаардлага тод тодорхой бус хуульд үндэслээгүй. Хоёрдугаарт нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нэхэмжлэл үндэслэл гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Ж.Б нарын нэхэмжлэлтэй хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эйкүсора ГХОХХК нь Компанийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу иргэн, хуулийн этгээд нь Монгол улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрх, хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах эрхтэй гэж заасны дагуу 2015 оны 12 сарын 31-ний өдөр шилжүүлж авсан байдаг. Тухайн үед шилжүүлж авахад төрийн захиргааны байгууллагад бүх шаардлагатай бичиг баримтаа өгч хууль ёсны дагуу авсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, гробиологийн дүгнэлт гаргуулсан. Одоо үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаарх баримтууд нотлох баримт шинжлэн судлах үед тодорхой харагдах байх. Нэхэмжлэгч нар Ашигт малтмалын тухай хуульд зааснаар Эйкүсора ГХОХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлсэн нь буруу гэж үзэж байгаа юм уу эсхүл Монгол улсын иргэн, хуулийн этгээдийн хувьд хууль зөрчиж авсан гэж үзэж байгаа юм уу. Нэхэмжлэлийн үндэслэл нь тодорхой бус байна. 2015-2024 оныг хүртэлх хугацаанд тус компани ашиглалтын тусгай зөвшөөрлийн газартаа хөрөнгө оруулалт хийсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д зааснаар шүүх шийдвэрээ гаргахдаа хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гаргана гэж заасан. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Шүүхийн шийдвэр гармагц биелэгдэх шинжтэй байх ёстой. Нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн талаарх нотлох баримт байхгүй. Ирээдүйд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж тайлбар хэлж байна. Компанийн тухай хуульд гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулж болно гэж заасан үүний дагуу "Ш" ХХК анх хоёр 2004 онд хайгуулын лицензийн зөвшөөрөл авсан. 20152015 онд "Эйкүсора" ГХОХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрлөө шилжүүлсэн байна. Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх ёстой ажил гэж байдаг. Энэ ажлынхаа хүрээнд манай компани Говь-С аймгийн иргэдтэй уулзалт хийж, нийгмийн хариуцлагын хүрээнд хийх ажлуудаа ярилцан станц барих ажлаа тайлбарлаж байсан. Иймд шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б нарын 18 иргэн нь “Ашигт малтмалын газар, Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1189, 1191 дугаартай "Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай" шийдвэрүүдийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” 1189 дүгээр шийдвэрээр дугаартай өргөдлийн дагуу Говьс аймгийн С, Ш******* сумын нутаг дахь Х нэртэй 21893.14 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрлийг "Ш" ХХК-д олгосон байна. 

Мөн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” 1191 дүгээр шийдвэрээр ******* дугаартай өргөдлийн дагуу Говьс аймгийн Ш******* сумын нутаг дахь Ш-2 нэртэй 612.70 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын МѴ-20420 дугаартай тусгай зөвшөөрлийг "Ш" ХХК-д олгосон байна.

Улмаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” 285 дугаар шийдвэрээр дээрх ашигт малтмалын ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрлийг "Эйкүсора" ХХК-д шилжүүлсэн байна. 

Мөн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” 438 дугаар шийдвэрээр дээрх ашигт малтмалын ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрлийг "Эйкүсора" ХХК-д шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгч М******* Ж******* нь Ш******* сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/79 дүгээр захирамжийн дагуу нэгж талбарын 4202005180 дугаар бүхий 3 га хэмжээтэй газрыг эзэмшдэг болох нь 000456807 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ болон Говьс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн кадастрын зургаар тогтоогдож байна.   

Мөн нэхэмжлэгч Ж*******ын Б нь нэгж талбарын 4202005223 дугаар бүхий 500 м.кв хэмжээтэй газрыг эзэмшдэг болох нь Говьс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн кадастрын зургаар тогтоогдож байна.

Дээрх М.Ж*******ын эзэмшлийн нэгж талбарын 4202005180 дугаар бүхий газар болон Ж.Бийн эзэмшлийн нэгж талбарын 4202005223 дугаартай газрууд нь “Эйкүсора” ХХК-ийн эзэмшлийн дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №02/2866 тоот албан бичгийн хавсралт зургуудаар тогтоогдож байна.

Харин бусад 16 нэхэмжлэгчийн газар нь “Эйкүсора” ХХК-ийн эзэмшлийн болон дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй болох нь дээрх зургууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тодорхой тогтоогдож байна. 

Иймд дээр тайлбарласан үйл баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч М.Ж*******, Ж.Б нарын дээрх газар нь “Эйкүсора” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай болох нь тогтоогдож байх тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1189 дүгээр шийдвэрээр олгогдсон дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн нэхэмжлэгч М.Ж*******, Ж.Б нарын эзэмшлийн газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч М.Ж*******, Ж.Б нараас бусад 16 нэхэмжлэгчийн газар нь “Эйкүсора” ХХК-ийн эзэмшлийн болон дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй болох нь хэрэгт авагдсан зургууд зэрэг нотлох баримтуудаар тодорхой тогтоогдож байгаа талаар дээр тайлбарласан. 

Тодруулбал, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцааж авах тухай” шийд шийдвэрээр гуравдагч этгээд нь тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас 1204.78 гектар т талбайг буцаан өгснөөр нэхэмжлэгч М.Ж*******, Ж.Б нараас бусад 16 нэхэмжлэгчийн газар тус тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй болсон байх ба энэ нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №02/2866 тоот албан бичгийн хавсралт зургуудаар тодорхой тогтоогдож байна.  

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, ашиглалтын болон тоот тусгай зөвшөөрлүүдийг гуравдагч этгээдэд олгосны улмаас нэхэмжлэгч нар /М.Ж*******, Ж.Б нараас бусад/-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор зөрчигдсөн үндэслэл тогтоогдохгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цааш энэ хуульд "төрийн захиргааны байгууллага" гэх) дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 11.1.19-д түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох;”, 11.2-д “Төрийн захиргааны байгууллагын ... кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 – 11.1.26-д заасан асуудлыг эрхэлнэ.” гэж тус тус заасан байна. 

Дээрх хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмалын газар, түүний Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагуудыг хангасан гэж үзсэний үндсэн дээр гуравдагч этгээдэд маргаан бүхий ашигт малтмалын ашиглалтын , тоот тусгай зөвшөөрлүүдийг олгосон байна гэж шүүх үзлээ. 

Иймд нэхэмжлэгч М.Ж*******, Ж.Б нараас бусад 16 нэхэмжлэгч холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19, 11.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Б нарын 18 иргэний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,  Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” 1189 дүгээр шийдвэрийн дагуу олгогдсон дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн нэхэмжлэгч Ж.Бийн нэгж талбарын 4202005223 дугаар бүхий 500 м.кв хэмжээтэй газартай болон нэхэмжлэгч М.Ж*******ын нэгж талбарын 4202005180 дугаар бүхий 30000 м.кв хэмжээтэй газартай давхцалтай хэсгийг тус тус хүчингүй болгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.       

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ж.Б нарын 18 иргэний улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Бөд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 




 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ