Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 307/ШШ2025/00220

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/00178/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, *****дугаар хороо,******дугаар байр,******тоотод оршин суух ******* овогтой ******* ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** дүгээр баг,****дугаар хороолол,*****дугаар байр, *****тоотод оршин суух ******* ******* овогтой ******* ******* холбогдох,

 

Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ******* /цахим/,

Хариуцагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2016 онд Дархан Нэгдсэн эмнэлгийн Амаржих газарт ажиллаж байсан. 2019 оноос хойш *******тэй гэр бүлийн харилцаатай болж, хамт амьдарч эхэлсэн. 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүү маань төрсөн. Бид хоёр намайг жирэмсэн 4 сартай байхад хоорондоо таарч тохирохгүй улмаас салсан. Салснаас хойш ямар ч холбоогүй байсан учраас би хүүгээ өөрийнхөө нэрээр овоглож, ганцаараа өсгөж байна. Тиймээс хүүгийн эцэг болох хүүхдийн тэтгэмж гаргуулах, мөн хүү маань одоо 4 сартай. Энэ хугацааны хүүгийнхээ тэтгэлгийг нэхэмжилж байна... гэжээ.

 

Хариуцагч ******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Бид хоёр 2020 оноос хойш хамт амьдарч байсан. Тухайн үед хэрэлдэж муудалцаж байсан зүйл зөндөө байгаа. Надад маргалдаад байх зүйл байхгүй. Би хүүгийнхээ тэтгэлгийг төлнө. Нэхэмжлэлийн хувьд надад маргах зүйлгүй... гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 10 дугаар сарын 03-нд төрсөн хүү ийн төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, түрээсийн гэрээ (нотлох баримтын шаардлага хангахгүй), түрээслүүлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, шүүгчийн захирамж, Ерөнхий шүүгчийн захирамж, шүүхийн баримтууд, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.******* холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар 2019 оноос хойш гэр бүлийн харилцаатай болж, хамт амьдарч эхэлсэн, хамтын амьдралын хугацаанд 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүү төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тэдний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

3.Зохигчдын дундаас 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүү ийн төрсний гэрчилгээнд эх нь ******* овогтой ******* бичигдсэн байх бөгөөд хариуцагч ******* нь ийн эцэг мөн болох талаар маргаагүй тайлбарыг гаргажээ.

 

Иймд гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүү ийн эцэг мөн болохыг тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

4.Хариуцагч нь хүүхдэдээ тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хүү т эцэг *******эс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

5.Хүү т нь төрснөөсөө хойш эх Б.******* асрамжид байгаа бөгөөд хүүхдийн асрамжийн талаар зохигч маргаагүй, шаардлага гаргаагүй тул эхийн асрамжид хэвээр үлдээж байгаа болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүү ийн эцэг нь ******* ******* овогтой ******* мөн болохыг тогтоосугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүү ийг эх Б.******* асрамжид үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа нөхцөлд 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг *******эр тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг *******, эх ******* нарт даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.