Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 307/ШШ2025/00221

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/00154/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, *** дугаа баг,****дугаар байр,***тоотод оршин суух ******* овогтой ******* ******* ******* *******, *******-ийн хүсэлттэй,

 

******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Б.*******, нар 2016 онд танилцаад, 2018 онд хамтран амьдарч байсан. Хамтран амьдрах хугацаанд 2019 онд хүү төрсөн. Хүүхдийнхээ ирээдүйг бодоод эцгийнх нь хариуцлагыг хүлээлгэхээр эрэн сурвалжлуулаад, хүүхдийн тэтгэлгийг гаргуулах гэж байгаа юм... гэжээ.

 

Шүүх хуралдаанаар Хүсэлт, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2019 оны 5 дугаар сарын 15-нд төрсөн хүү төрсний гэрчилгээний хуулбар, Дархан-Уул аймгийн Хонгор сумын эмчийн тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, Дархан-уул аймгийн Хонгор сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, шүүгчийн захирамж, Ерөнхий шүүгчийн захирамж, гэрэл зураг, итгэмжлэл, шүүхийн баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд оролцвол зохих этгээд болох ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

2.Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлээ ...Хамтран амьдрах хугацаанд 2019 онд хүү төрсөн. Хүүхдийнхээ ирээдүйг бодоод эцгийнх нь хариуцлагыг хүлээлгэхээр эрэн сурвалжлуулаад, хүүхдийн тэтгэлгийг гаргуулах гэж байгаа гэж дурдаж, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү төрсний гэрчилгээний хуулбар, Дархан-Уул аймгийн Хонгор сумын хүний их эмчийн тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, гэрэл зураг зэргийг хавсарган ирүүлжээ.

3.Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, хаяг тодорхойгүй гэсэн үндэслэл нь хүсэлт гаргагч Б.*******ын шүүхэд гаргасан хүсэлт, нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ. гэж зааснаар түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

4.Хэрэгт цугларсан баримтаас үзвэл хүсэлт гаргагч Б.******* нь ******* өөрийн боломжит байдлаар эрэн хайсан нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байх тул ******* эрэн сурвалжлах тухай хүсэлтийн шаардлагыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан регистрийн дугаартай, овогтой эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар ******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.ын оршин суугаа газрыг тодруулсны эцэст хүсэлт гаргагч Дархан-Уул аймаг, Хонгор сум, *** дугаа баг,****дугаар байр,***тоотод оршин суух ******* овогтой ******* ******* ******* *******, *******-д мэдэгдэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС