Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 307/ШШ2025/00258

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс:307/2025/00077/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* байрлах ******* (утас: *******, *******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* байрлах ******* (төлөөлөгч Ө.*******, утас: *******)-д холбогдох,

“38,146,641 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* (цахимаар),

Хариуцагчийн төлөөлөгч Ө.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн УХБ-ХӨ-2015/82 дугаар Хаврын тариалалтад олгох ургамал хамгааллын бодисын дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 25,431,094 төгрөг, алданги 10 хувь буюу 2,543,109 төгрөг нийт 27,974,203 төгрөгийн төлбөрийг 2025.02.28-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.12.31-ний өдөр 24,974,203 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн. Нэхэмжлэгч нь үлдэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.*******-ийн нэхэмжлэлтэй, *******-д холбогдох “38,146,641 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 10,172,438 төгрөгөөс татгалзаж, үлдэх 27,974,203 төгрөгийг хариуцагч нь 2025.02.28-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.12.31-ний өдөр 24,974,203 төгрөгийг төлж барагдуулахаар талууд эвлэрэн хэлэлцэв.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж, 26.3-т “Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нар нь маргааны зүйлийн талаар эвлэрэн хэлэлцсэн.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар “... зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан. 

5.Дээрх хуульд зааснаар зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага болох 27,974,203 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 297,821 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар *******-ийн нэхэмжлэлтэй, *******-д холбогдох “38,146,641 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт зохигчийн “...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 10,172,438 төгрөгөөс татгалзаж, үлдэх 27,974,203 төгрөгийг хариуцагч нь 2025.02.28-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.12.31-ний өдөр 24,974,203 төгрөгийг төлж барагдуулна” гэх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага болох 27,974,203 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 297,821 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.НОМИН