| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 307/2025/00275/И |
| Дугаар | 307/ШШ2025/00305 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 307/ШШ2025/00305
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/00275/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* байрлах ******* (утас:*******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас:*******)-д холбогдох,
“6,008,649.57 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
“...Зээлдэгч Л.*******гаас цахим зээлийн гэрээний үүрэгт 6,008,649.57 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Л.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Миний бие Л.******* нь *******-аас авсан 6,008,649.57 төгрөгийг 6 сарын хугацаанд хувааж төлөхөөр тохиролцсон. Ингэхдээ эргэн төлөлтийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор 300,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,569,547 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 1,569,547 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 1,569,555.57 төгрөгийг төлж барагдуулах болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Л.*******д холбогдуулан “6,008,649.57 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
2.Хариуцагч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх бөгөөд мөнгөн төлбөрийг 6 сарын хугацаанд хуваан төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй хугацаа тохирч, талууд эвлэрч байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасан.
4.Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111,088.40 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******гаас 55,544 төгрөг, төрийн сангийн орлогоос 55,544 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй, Л.*******д холбогдох “6,008,649.57 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111,088.40 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******гаас 55,544 төгрөг, төрийн сангийн орлогоос 55,544 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НОМИН