Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 307/ШШ2025/00299

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс 307/2025/00156/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ****дугаар хороо,*********гудамж,*****байр,*** давхарт байрлах ******* ******* ******* ББСБ ХХКомпанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***дугаар баг,******дугаар байр,***тоотод оршин суух ******* *******,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум,*****дугаар баг,****дугаар хороолол,****** тоотод оршин суух ******* ******* нарт хол*******ох,

 

10,038,813.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХКомпани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...10,038,813.61 төгрөгийн зээлийн төлбөрийг зээлдэгч Б.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.******* нараас гаргуулах, Хэрэв шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... гэжээ.

 

2.Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

...******* ******* ******* ББСБ ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлага болох 10,038,813.61 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2,538,813.61 төгрөгөөр дээрх хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. ******* ******* ******* ББСБ ХХКомпанийн нэхэмжлэлтэй, Б.*******, Б.******* нарт хол*******ох 10,038,813.61 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй. 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэжээ.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХКомпани нь хариуцагч Б.*******, Б.******* нар нь ******* ******* ******* ББСБ ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлага болох 10,038,813.61 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2,538,813.61 төгрөгөөр дээрх хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэж эвлэрсэн талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар ******* ******* ******* ББСБ ХХКомпанийн нэхэмжлэлтэй, Б.*******, Б.******* нарт хол*******ох 10,038,813.61 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт ******* ******* ******* ББСБ ХКомпанийн нэхэмжлэлийн шаардлага болох 10,038,813.61 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2,538,813.61 төгрөгөөр дээрх хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,572 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 87,786 төгрөгийг, хариуцагчаас 87,786 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХКомпанид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС