| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 307/2025/00083/И |
| Дугаар | 307/ШШ2025/00327 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 307/ШШ2025/00327
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/00083/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, дугаар баг, *****байр,***тоотод оршин суух овогтой ******* ******* хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...******* нь 8 дугаар ангиа төгсөөд, 1986 оны 8 дугаар сарын 25-нд Дархан хотын Ахуйн үйлчилгээний газарт 16 настай байхдаа илгээлтээр ирж хүүхдийн хувцасны оёдолчноор ажлын гараагаа эхэлсэн. Ажиллах явцдаа давхар бие даан суралцаж байгаад үсчин болоод 2000 оны хагас жилийг дуустал үсчнээр ажилласан. Дархан хотын Ахуйн үйлчилгээний газарт ажиллаж байсан орсон, гарсан тушаал нь байхгүй байсан. 1991 оноос хувьчлагдаад нэр солигдоод, зарим тамга тэмдэг нь зөрөөд байгаа юм. Ажилласан жил ямар нэгэн зөрчил байхгүй. Тиймээс хүсэлт гаргасан тогтоож өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаанаар Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч ******* нь 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2000 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Дархан хотын ахуй үйлчилгээний удирдах газарт оёдолчин, үсчнээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ. Мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан байна.
3.Хүсэлт гаргагч нь өөрийн ажилласан байдлаа тогтоолгоход ач холбогдол бүхий тушаал, шийдвэрийг гаргуулах гэтэл бичиг баримт архиваас гарч ирэхгүй байгаа талаар дурджээ.
4. Хүсэлт гаргагч ******* нь 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2000 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Дархан хотын ахуй үйлчилгээний удирдах газарт ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
5.Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдалтай холбоотой ...хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын байцаагчийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 35 дугаартай тодорхойлолт, ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 046595 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, итгэмжлэл, гэрэл зураг зэргийг гаргаж өгсөн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 19 дугаар тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 17/122 дугаар албан бичиг, ХААТР маягт, Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолт, Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 33 дугаартай лавлагаа хавсралт материал, Дархан-Уул аймгийн архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 11-10/59 дугаартай албан бичиг, Дархан хотын АУ-ний байгууллагын өмчийг хувьчлах эхний хувилбар, гэрч ******* мэдүүлэг, гэрч ******* мэдүүлэг, гэрч нарын иргэний үнэлэхийн хуулбар болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрэл зураг зэрэг хэрэгт ач холбогдолтой, хүсэлтийн шаардлагатай хамааралтай нотлох баримтыг хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн болно.
6.Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ажиллаж байсан үйл явдлыг нотолсон, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж Хүсэлт гаргагч ******* нь 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2000 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Дархан хотын ахуй үйлчилгээний удирдах газарт ажиллаж байсан болохыг тогтоож, хүсэлтийг хангах нь зүйтэй байна гэж үзэв.
7. Хүсэлт гаргагчийн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт 1986.08.25 МХЗЭ-ийн илгээлтээр гарсан учир хүүхдийн хувцасны тасагт оёдолчноор томилон ажиллуулав, АҮУгазрын даргын 251 тоот тушаалаар гээд мөн дэвтэрт 1990.02.01 Дагалдан үсчний мэргэжил эзэмшсэн учир үсчнээр томилон ажилуулав, АҮУгазрын даргын 1990 ошны 03 дугаар сарын 14-ний 62 тоот тушаалаар, 1992.02.26 Урангоо үсчин гоо заслын бүрэн хариуцлагатай хоршоонд үсчнээр шилжүүлэв, Салбарын даргын 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09 тоот тушаалаар гэсэн хэсэг, гэрч ...Намайг Ахуй үйлчилгээний боловсон хүчин хийж байхад 1986 онд ******* эвлэлийн илгээлтээр ахуй үйлчилгээний газарт дагалдан оёдолчноор ирж ажиллаж байгаад 1992 оноос үсчний салбарт 2006 он хүртэл үсчнээр ажиллаж байсан... гэх, гэрч ******* ...******* 1990 оны эхээр над дээр ирж дагалдан үсчнээр ирж байсан. 2000 он хүртэл Урангоо, Уран гар гэх мэт үсчинд хамт ажиллаж байсан... гэх мэдүүлгүүд, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн нотлох баримт болох Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 33 дугаар Урангоо хоршооны Шимтгэл төлөлтийн 1992, 1993, 1994 оны тайлан Дархан хотын АҮ-ний байгууллагын өмчийг хувьчлах эхний хувилбар гэсэн нотлох баримтуудаас үзвэл ******* нь Дархан хотын ахуй үйлчилгээний удирдах газарт оёдолчин, үсчнээр ажиллаж байсан нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар овогтой ******* Алтанцэцэг /РД: /-ийг Дархан хотын Нийтийн ахуй үйлчилгээний удирдах газрын хүүхдийн хувцасны тасагт оёдолчноор 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Урангоо БХХоршоонд дагалдан үсчинээр 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл, Урангоо БХХоршоо, Дархан сайхан хоршоо /Уран гар/-нд тус тус үсчинээр 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2000 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС