| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 101/2025/00027/И |
| Дугаар | 197/ШШ2025/02142 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 197/ШШ2025/02142
2025 03 10 197/ШШ2025/02142
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Хариуцагч: ******* дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, ******* гудамж, 1В-139 тоотод оршин суух хаягтай, /РД:*******05263013/, Сант Боржигин овогт *******гийн *******-*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэмт хэргийн улмаас хохирогчийн яаралтай тусламж, эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн 3.269.000 /гурван сая хоёр зуун жаран ес/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг *******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШЗ2025/01868 дугаартай захирамжаар харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Төлөөлөн нэхэмжлэгч М.*******, хариуцагч Б.*******-******* нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор М.*******аас хариуцагч Б.*******-*******д холбогдуулан гэмт хэргийн улмаас хохирогчийн яаралтай тусламж, эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн 3.269.000 /гурван сая хоёр зуун жаран ес/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2. Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад хэргийн хариуцагч Б.*******-******* нь нэхэмжлэлийн шаардлага 3.269.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 сарын 15-аас 2025 оны 09 сарын 15-ны хооронд сар бүр 545.0.00 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулах тайлбар гаргасан ба нэхэмжлэгч нь хариуцагчийн төлбөр гүйцэтгэх хуваарь болон сар бүр төлөх мөнгөн дүнгийн хэмжээний талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан үндэслэл үүссэн гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 106.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.*******-*******эс гэмт хэргийн улмаас хохирогчийн яаралтай тусламж, эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн 3.269.000 /гурван сая хоёр зуун жаран ес/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх тухай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын /төлөөлөн нэхэмжлэгч ******* дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор М.*******/ нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.*******-******* хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.*******-******* нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт тус тус зааснаар тухайн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД