| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/01050/И |
| Дугаар | 138/ШШ2025/00001 |
| Огноо | 2024-12-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 138/ШШ2025/00001
2024 12 24 138/ШШ2025/00001
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******гийн *******
Хариуцагч: *******гийн******* нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 19 535 495.52 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ******* банктай ЗГ4705128342 дугаартай зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 2 000 000 төгрөгийг 15,6 хувийн хүүтэй 28 сарын хугацаатай, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 8 000 000 төгрөгийг 15,6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай, 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 3 000 000 төгрөгийг жилийн 17,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 7 000 000 төгрөгийг 17,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай тус тус цалингийн зээл авсан болно. Зээлдэгч нь ЗГ4705128342 дугаартай зээлийн гэрээний үүргийг зөрчиж эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 18 417 758.88 төгрөг, зээлийн хүү 1 101 533.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16 202.91 төгрөг, нийт 19 535 495.52 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч С.*******,******* нараас 19 535 495.52 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.*******,******* нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: С.******* миний бие 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ******* банктай зээлийн гэрээ байгуулж 15 сая төгрөгийн зээл авч, түүн дээр нэмж хамгийн сүүлд 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 7 сая төгрөгийн зээл авсан. Ийнхүү зээл авахад миний хадам ээж болох******* нь хамтран зээлдэгчээр орсон. Би сүүлд зээл авснаасаа хойш ажилгүй болсон учраас зээлээ хугацаанд нь төлж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Саяхан ажилд орсон тул цаашид зээлээ тасалдуулахгүй төлөөд явна. Иймд С.*******,******* бид нэхэмжилж байгаа 19 535 495.52 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч С.*******,******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19 535 495.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч С.*******,******* нар нь нэхэмжлэгчийн 19 535 495.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба энэ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн нэхэмжилсэн 19 535 495.52 төгрөгийг хариуцагч С.*******,******* нар нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255 627 төгрөгийн 50 хувь болох 127 813.50 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 127 813.50 төгрөгийг, хариуцагч С.*******,******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 127 813.50 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ