Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 138/ШШ2025/00002

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: *******ийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ийн *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1 970 457 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “******* *******” ХХК-ийн Дорнод аймгийн салбарт худалдааны төлөөлөгчөөр ажилладаг. 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Цагаан-Овоо суманд очин Галуут хоршоо дэлгүүрийг түрээслэгч Б.*******аас барааны захиалга авсны дагуу 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр барааг нь дэлгүүрт нь буулгаж хүлээлгэн өгсөн. Манай байгууллага нь 30 хоногийн хугацаатай зээлээр бараа олгодог. 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн өмнө төлбөрөө барагдуулах байсан боловч барагдуулаагүй. Иймд 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр дэлгүүр дээрээс нь 1 221 243.36 төгрөгийн барааг буцаан авсан. Энэ хугацаанд Б.******* нь огт утсаа авахгүй, зөвхөн фэйсбүүк чатаар холбогдсон. Манай байгууллагын өр авлага 3 сар болсон тул миний цалингаас суутгах захирлын тушаал гарсан. Иймд хариуцагч Б.*******аас 1 970 457 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.*******маагийн нэхэмжилж байгаа 1 970 457 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1 970 457 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгчийн 1 970 457 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба энэ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжилсэн 1 970 457 төгрөгийг хариуцагч Б.******* нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 477 төгрөгийн 50 хувь болох 23 238.50 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 23 238.50 төгрөгийг, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 23 238.50 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                      Х.ОТГОНЖАРГАЛ