| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/01191/И |
| Дугаар | 138/ШШ2025/00004 |
| Огноо | 2024-12-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 138/ШШ2025/00004
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сарансүхийн *******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 18 534 434.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь ******* *******ны Дорнод салбарын Хэрлэн тооцооны төвөөс 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/51776059 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 20 539 269.87 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай жилийн 18,6 хувийн хүүтэй өрхийн хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаанд нь төлөөгүй улмаас зээлийн хугацаа хэтэрч, *******наас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний 6.1.1, 6.5-д заасан хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй 306 хоногийн хугацаа хэтрээд байна. Иймд хариуцагч *******ээс үндсэн зээлийн үлдэгдэл 15 603 899.16 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2 801 180.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 122 354.82 төгрөг, нотариатын үнэ 7 000 төгрөг, нийт 18 534 434.40 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* *******наас зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 18 534 434.40 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18 534 434.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн 18 534 434.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба энэ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн нэхэмжилсэн 18 534 434.40 төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 622 төгрөгийн 50 хувь болох 125 311 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 125 311 төгрөгийг, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 125 311 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ