Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 138/ШШ2025/00007

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******гийн *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 7 863 977.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.******* нь ******* *******ны Дорнод салбарын Төв тооцооны төвөөс 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/51505333 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 8 108 394.90 төгрөгийн зээлийг жилийн хүү 14,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай өрхийн хэрэгцээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаанд нь төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрсэн бөгөөд зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний 6.1.1, 6.2, 6.4-т заасан хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй 494 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Иймд Э.*******өөс 7 863 977.67 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “******* *******” ХК-иас нэхэмжилж байгаа 7 863 977.67 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч Э.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 863 977.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Э.******* нь нэхэмжлэгчийн 7 863 977.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба энэ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн нэхэмжилсэн 7 863 977.67 төгрөгийг хариуцагч Э.******* нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 774 төгрөгийн 50 хувь болох 70 387 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 70 387 төгрөгийг, хариуцагч Э.*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 70 387 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                      Х.ОТГОНЖАРГАЛ