| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/01060/И |
| Дугаар | 309/ШШ2025/00024 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 309/ШШ2025/00024
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: “******* богд ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1 810 298.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* богд ******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь “******* богд ******* *******” ХХК-иас хэрэглээний зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1114306 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 37974 дугаартай цахим дэд зээлийн гэрээг тус тус байгуулж 3 100 000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацааатай зээлсэн. ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн төлбөрт 1 858 529.62 төгрөг, хүүний төлбөрт 1 084 869.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7 341.66 төгрөг, нийт 2 950 741 төгрөгийг төлөлт хийсэн. Түүнээс хойш одоог хүртэл огт төлөлт хийгээгүй. ...Иймд *******аас үндсэн төлбөр 1 241 470.38 төгрөг, зээлийн хүү 490 652.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 64 175.84, нотариатын зардалд 14 000 төгрөг, бүгд 1 810 298.64 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “******* богд ******* *******” ХХК-иас нэхэмжилж байгаа 1 810 298.64 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* богд ******* *******” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 810 298.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн 1 810 298.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба энэ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* богд ******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 1 810 298.64 төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 914 төгрөгийн 50 хувь болох 21 957 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 21 957 төгрөгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 21 957 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* богд ******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ