| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/01098/И |
| Дугаар | 309/ШШ2025/00026 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 309/ШШ2025/00026
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* ******* Тамгын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ийн *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9 322 443 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* ******* Тамгын ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус сумын “Хоршоо хөгжүүлэх сан”-гаас 10 000 000 төгрөгийн зээлийг “Гутал үйлдвэрлэх” зориулалтаар 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр зээлж гэрээ байгуулсан. Гэвч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын байдлаар зээл, зээлийн хүү, алданигийн нийт төлбөр 9 322 443 төгрөг байна. ...Иймд *******гаас зээлийн гэрээний үүрэгт 9 322 443 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* ******* Тамгын ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: *******д холбогдуулан зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Дээрх маргаан нь өмнө нь шүүхээр шийдвэрлэгдсэн тул уг нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* ******* Тамгын ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 322 443 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг гаргасан байна. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* ******* Тамгын ******* нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан “Зээлийн гэрээний үүрэгт 9 322 443 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ