| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/01180/И |
| Дугаар | 309/ШШ2025/00029 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 309/ШШ2025/00029
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******ад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6 306 571.28 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь ******* *******ны Дорнод салбарын Хэрлэн тооцооны төвөөс 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ЗГ/51491655 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 8 188 543.84 төгрөгийн зээлийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай өрхийн хэрэгцээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаанд нь төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 194 хоног хэтэрсэн байна. Иймд *******аас 6 306 571.28 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* *******наас нэхэмжилж байгаа 6 306 571.28 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч *******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 306 571.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн 6 306 571.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба энэ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн нэхэмжилсэн 6 306 571.28 төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 855 төгрөгийн 50 хувь болох 57 927.50 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 57 927.50 төгрөгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 57 927.50 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ