Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 309/ШШ2025/00053

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4 470 093 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ******* нь “Ашип ******* *******” ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр цахим зээлийн гэрээ байгуулан 2 020 000 төгрөг, 2.9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн боловч одоо хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 4 465 093 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд *******ээс 4 465 093 төгрөг, нотариатын зардал 5 000 төгрөг, нийт 4 470 093 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “******* ******* *******” ХХК-иас нэхэмжилж байгаа 4 470 093 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 470 093 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн 4 470 093 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба энэ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 4 470 093 төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 473 төгрөгийн 50 хувь болох 43 236.50 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 43 236.50 төгрөгийг, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 43 236.50 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                      Х.ОТГОНЖАРГАЛ