| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2023/00265/И |
| Дугаар | 309/ШШ2025/00076 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 309/ШШ2025/00076
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар , , , нарын нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Талийгаач аав Б.ийн хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоолгох, хариуцагч *******аас нийт 125 610 000 төгрөгийн үнэ бүхий мал, хөрөнгө гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй,
Бие даасан шаардлага: ******* ******* хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоолгох, 331 толгой мал , 80 761 800 төгрөг , вагончиг буюу чингэлэг гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хаалттай хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Дамба
Хариуцагч: *******
Хариуцагчийн өмгөөлөгч: М.Энхтуяа
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Амгаланбаатар
Гэрч: *******, *******, *******, Б.Сарантуяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багт оршин суух Ө.Майнбаяр, Ө.Цолмон, Сүхбаатар аймгийн Асгат суманд оршин суух , Ө.Болортуяа нарын итгэмжлэлээр хариуцагч *******д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүний дараа нь нэхэмжлэлээсээ татгалзсан тул , , , нарын итгэмжлэлээр 100 014 000 төгрөгийг хариуцагч *******аас нэхэмжилж байна. Тус нэхэмжлэлийн үндэслэл нь , , , бидний аавыг Буд овогтой , ээжийг Наваанжав овогтой Дуламжав гэдэг. Нэхэмжлэгч бидний өвөө, эмээ хорвоогийн мөнх бусыг үзүүлээд олон жил болсон, эцэг, эх маань хүүхэд үрчилж байгаагүй. Аав маань мал маллан амьдарч байгаад 2014 онд өвчний улмаас нас барсан. Аавыг нас барсны дараа ээж, ах, эгч, дүү нар бид ярилцаад аавын үлдсэн мал хөрөнгийг дүү Бямбадоржийн нэр дээр тоолуулан, хамтдаа маллаж байсан. Миний дүү Ө.Бямбадорж нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зуурдаар нас барсан. 2021 оны намар ааваас үлдсэн мал хөрөнгийн тоо толгой өсөж, 1372 хүрсэн бөгөөд хуульд заасны дагуу түүний хууль ёсны өвлөгчид бид уг мал хөрөнгийг өв тэгш хуваан авах байтал өвийн талаар хариуцагч *******тай зарим зүйлд ойлголцолгүй, маргаан үүссэнтэй холбоотойгоор шаардлагыг гаргаж байна. Тодруулбал 2021 оны намар ээж бид бүгд ярилцаад харилцан тохиролцсоны үндсэнд бод, бог нийлсэн 1370 мал хөрөнгөөс 680 тоо толгой мал хөрөнгө буюу ээж Дуламжав 106, үхэр 10, хонь 50, ямаа 45, эгч Ө.Энхтуяа 120 толгой, тугалтай үнээ 1, сувай үнээ 1, бяруу 1, шүдлэн үхэр 1, эм хонь 25, хурга 25, төлөг 10, эм ямаа 10, ишиг 10, борлон 20, шүдлэн нийлсэн 15 тоо толгой, дүү ******* 150 тоо толгой, тай гүү 15, азарга 2, даага 10, шүдлэн адуу 8, тугалтай үнээ 10, бяруу 5, шүдлэн үхэр 5, хургатай хонь 20, ишигтэй ямаа 10, борлон 5, шүдлэн ямаа 5, дүү ******* 304 толгой мал, үхэр 36, адуу 36, хонь 150, ямаа 69 тоо толгой мал хөрөнгийг тус тус өвлөн авч өмчлөлдөө тоолуулсан. Нэхэмжлэгч бид дөрөв энэ талаар маргах зүйлгүйгээр хүлээн зөвшөөрч байна. Том ах Бямбажав нь өвөөс үлдсэн 692 тоо толгой мал хөрөнгө бүхий өв хүлээн авахаас сайн дураараа татгалзаж, харин нэхэмжлэгч бид дөрөв болон дүү Бямбасайн бид зургаа дээрх 692 тоо толгой мал хөрөнгийг өв тэгш өвлөж авахаар тохиролцсон боловч гагцхүү хариуцагч дүү *******аас шалтгаалан одоог хүртэл бид мал хөрөнгө өвлөж аваагүй, 2021 оноос 2020 оны малын тооллогод өгч өвлөх мал хөрөнгөө хамруулж тоолуулж чадаагүй өдийг хүрч байна. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд эдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй, мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж тус тус заасан байдаг. Хуулийн дээрх зүйл, хэсэгт зааснаар нэхэмжлэгч бид дөрөв бусад ах, эгч, дүү нарын нэгэн адил өөрийн аав ийн хууль ёсны өв залгагч нар юм. Бидний дүү хариуцагч ******* нь хувийн шунахай сэтгэлээр өвөөр хүлээж авах бидний мал хөрөнгийг бидэнд өгөхгүй байгаагаас гадна уг мал хөрөнгийг өөрийн мал хөрөнгө мэтээр үзэж, дур мэдэн захиран зарцуулж байна. Нэхэмжлэгч бид дөрөв авах мал хөрөнгөө одоо хэр нь өмчлөлдөө аваагүй нэр дээрээ ч тоолуулаагүй байгаагаас гадна өвлөх мал хөрөнгөө өөрийн үзэмжээр эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй байгаа бөгөөд дүү *******ы үг аяыг дагаж, түүнээс эмээж явна. Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч бид дөрөв хоол , хувийн хэрэгцээндээ зориулж нэг ч мал хөрөнгө түүнээс авч байгаагүй. Дэлгүүрээс мах ээ худалдан авч явсаар өдийг хүрсэн ба өвлөх мал хөрөнгөө авах гэхээр дүү ******* нь загнах, доромжлох зэрэг үйлдэл гаргаж, түүнээс болж дүү *******г удаа дараа зодож гэмтээсэн тохиолдол байгаа. Бидний хувьд уг шаардлагыг гаргах болсон өөр нэг үндэслэл нь дүү ******* нь өвөөр хүлээж авсан ээж, дүү нарын болон бидний мал хөрөнгөөс зөвшөөрөлгүйгээр дур мэдэн зарж борлуулах, бусдад бэлэглэх, бусдын нэр дээр тоолуулах зэргээр дураар авирлан захиран зарцуулж байгаа бөгөөд мал сүргийг бүхэлд нь өөрийн мэдэл, хяналтдаа байлгаж бусад өвлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн хэвээр байна. Тухайлбал дүү ******* нь олон тооны мал хөрөнгө дур мэдэн зарах, бусдын нэр дээр мал тоолуулах, орлого мөнгийг нь өөртөө авах зэрэг үйлдэл гаргадаг ба саяхан буюу 2020 онд 100 гаруй сая төгрөгийн хувийн орон сууц худалдаж авсан байсан. Мөн өнгөрсөн хугацаанд малаас гарах түүхий эд болон ноос, ноолуур, арьс шир дэл сүүл гэх мэт түүхий эдийг зарж борлуулсны орлогыг зөвхөн өөртөө авч байсан. Нэхэмжлэгч бид дөрөв болон дүү Ө.Бямбасайн бид зургаагийн өвлөх нийт малын тоо 692 бөгөөд түүн дээр 2020 онд гарсан төл малыг нэмэн түүнээс дүү Ө.ы өвлөх мал хөрөнгийг хасаж, энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамрах мал хөрөнгийг тооцоход нэхэмжлэгч бид дөрөв 119 тоо толгой мал хөрөнгөөс адил хэмжээгээр буюу харилцан тохиролцсоны дагуу дараах байдлаар өв хүлээн авахаар болсон юм. Анх гаргасан нэхэмжлэлээсээ 25 470 000 төгрөгийг хасаж, 101 004 000 төгрөгийг *******аас нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид эцэг, эхээс арван нэгүүлээ бөгөөд аав маань 2014 он, ах маань 2021 онд нас барсан. Ахыг нас бардаг жил малын хөлийн татвар их гарах учраас малаа задалж тоолуулъя гэж намайг луйвардсан асуудал гарсан. Би хар бага байхаасаа эхлэн насаараа мал малласан. ******* нь огт үндэслэлгүй зүйл ярьж, намайг гүтгэж байна. Ах, дүү нар маань эдгээр мал хөрөнгийг надаас шаардаж байгаа учрыг би сайн ойлгохгүй байна. Эдгээр хүмүүс надаар малаа маллуулсан гэж би бодохгүй байна. Надад мал маллуулахаар өгч байсан зүйл байхгүй. Нэхэмжилсэн малын тоо толгой худлаа ба манайх 1 000 гаруй малтай байгаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан шаардлагатаа: 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр миний охин ******* нь хүү ******* төрүүлж, хүүгээ 2 сартай байхад нь надад орхиж явсан юм. Тухайн үед Майнбаяр би Дорнод аймаг, Хэрлэн сум, 8-р баг, Цантын Хүр гэх газар өөрийн төрсөн дүү Ө.Бямбадоржтой хамт нэг дор амьдарч байсан. ... 2014 оноос хойш буюу аавыг нас барснаас хойш дүү Бямбадорж аавын авч явсан амьдрал ахуй, гэр орон, тэр дотор ээж Н.Дуламжавыг дэргэдээ авч, түүнийг асран хамтдаа амьдарч байсан ба мал ахуй гээд бүхий л ажил, амьдралыг зохицуулж, чиглүүлж явсан. Бямбадорж маань хань ижил, үр хүүхэдгүй байсан учир өөрийн голомтыг залгах үр хүүхэдтэй болно гэж 2019 онд миний зээ хүү ******* үрчилж авсан юм. Миний дүү Ө.Бямбадорж аавын үлдээсэн мал хөрөнгийг өөрийн нэр дээр тоолуулан 6 жил гаруй хугацаанд маллаж байгаад 2021.01.17-ны өдөр зуурдаар нас барсан. Энэ 6 жилийн хугацаанд аавын үлдээсэн өвлөгдөх мал хөрөнгийг бусад хууль ёсны өвлөгчид болох бидний хэн нь ч уг хөрөнгийг өвлөх талаар ярьж байгаагүй, дүү Бямбадорж маань л аавын үлдээсэн мал хөрөнгийг нэр дээрээ толуулан татвар, хураамжийг нь өгч явсан бөгөөд уг асуудлаар бид хорондоо маргаж байгаагүй. Ө.Майнбаяр би дүү Бямбадоржийг нас барснаас хойш түүний хүү Б.Энэрэлтэй хамт Дорнод аймаг, Хэрлэн сум, 8-р баг, Төмөр замын 57-р байр, 25 тоот хаягт оршин суух өөрийн төрсөн дүү Ө.Энхтуяагийнд нүүн очиж, өнөөг хүртэл бид 2 орон гэргүй тэднийд амьдарч байна. Өөрөөр хэлбэл Ө.Майнбаяр би дүүг нас барснаас хойш 3 жил гаруй хугацаанд түүний хүү ******* өөрийн асран хамгаалалтанд байлгаж, тэжээн тэтгэж байгаа бөгөөд 2023 оны 11-р сард Дорнод аймаг, Хэрлэн сумын Засаг даргын 2023.11.23-ны өдрийн А/380 дугаартай захирамжийн дагуу дээр дурьдсан үндэслэлээр О.Майнбаяр би өсвөр насны Б.Энэрэлийн асран хамгаалагчаар тогтоогдсон. Үүнээс өмнө буюу 2021 онд дүү Ө.Бямбадоржийг нас барсны дараа хариуцагч О.Мягмарсайхан нь өөрийгөө Б.Энэрэлийн асран хамгаалагчаар тогтоолгосон байдаг бөгөөд уг байдлаа ашиглан дүү Ө.Бямбадоржийн үлдээсэн мал хөрөнгийг өөрийн үзэмжээр дур мэдэн захиран зарцуулж, түүний өсвөр насны хүү ******* асран хамгаалах, тэжээн тэтгэх талаар огтхон ч дэмжлэг туслалцаа үзүүлээгүйгээс гадна улсаас насанд хүрээгүй Б.Энэрэлд олгосон 2 жилийн хугацааны халамжийн мөнгө 27 сая гаруй төгрөгийг завшсан асуудлаар одоо Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Дорнод аймаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хегжлийн газрын хүүхдийн эрхийн Улсын байцаагчийн 2023.08.22-ны өдрийн 07 дугаартай дүгнэлтээр хариуцагч О.Мягмарсайхан нь өсвөр насны Б.Энэрэлийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдсон. Өсвөр насны Б.Энэрэл нь одоо 10 настай, Дорнод аймаг, Хэрлэн сумын ЕБ-ын 2-р сургуулийн 3-р ангид сурдаг. 2020 оны 05-р сард ослын улмаас гэмтэж, зуун хөлийн гуя хэсгээр тайруулсан, одоо группт байгаа, 2 суга таягтай явдаг, байнгын асаргаанд байдаг тэрээр талийгаач дүү Бямбадоржийн үрчилж авсан хүү нь юм. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д “Дор дурдсан этгээдийг хууль ёсны”, 520.1.1-д “Нас барагчийн эхнэр, нөхөр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүний нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” гэж, 527 дугаар зүйлийн 527.1-д “Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол өв хүлээн авсан гэж үзнэ” гэж тус тус заасан. Хуулийн дээрхи зүйл, хэсгийн заалтыг үндэслэн Б.Энэрэлийн асран хамгаалагч Ө.Майнбаяр би өсвөр насны ******* талийгаач дуу О.Бямбадоржийн хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоолгох, өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа холбогдох байгууллага, этгээдэд мэдэгдээгүй тул уг үндэслэлээр Б.Энэрэл нь өөрийн аав ******* үлдээсэн 690 тоо толгой мал-хөрөнгө, чингэлэгийг өвийн журмаар хүлээн авсанд тооцуулах шаардлага гаргаж байна.
2. Дүү Бямбадоржийн үлдээсэн өвлөгдөх малын тоо толгой 2021 оны хавар төллөсөн төл малтай нийлээд 1370 хүрсэн. Эдгээр мал-хөрөнгийг ээж Н.Дуламжав, талийгаач дуу Бямбадоржийн хүү Б.Энэрэл нар хууль ёсны дагуу адил хэмжээгээр өвлөх учиртай. Тийм ч учраас 2021 оны 12-р сард дүү Бямбадоржоос өвлөгдөх бод, бог нийлсэн нийт 1370 тоо толгой мал-хөренгөөс ээж Н.Дуламжав 680 тоо толгой мал-хөрөнгөө өвөөр авч, үүнээс ээж өөрийн нэр дээр 106 тоо толгой мал тоолуулан үлдэх өөрийн 574 тоо толгой /680-106/ мал-хөрөнгөө охин Энхтуяа, хүү Хуушин, хүү Мягмарсайхан нарт хувиарлан өгсөн бөгөөд тэд тухайн жилийн малын нэгдсэн тооллогод ээжийн егсөн мал-хөрөнгийг тус тусын нэр дээр тоолуулан өмчлөлдөө авсан. Харин талийгаач дүү Ө.Бямбадоржийн хүү Б.Энэрэл нь үлдэх 690 /1370- 680/ тоо толгой мал-хөрөнгийг хуульд заасны дагуу өвлөн авах байтал түүний аавын эгч, дүү нар болох Ө.Туяа, Ө.Цолмон, Ө.Батцэцэг, Ө.Болортуяа, Ө.Мягмарсайхан нар дээрхи мал-хөрөнгийн хууль ёсны өвлөгч мэтээр маргаж, хэрэг маргаан нь одоо шүүийн ажиллагаанд байгаа нь гуравдагч этгээд Б.Энэрэлийн хувьд бие даасан дараах шаардлага гаргах үндэслэл болж байна. Үүнд:
2.а. Хариуцагч Мягмарсайхан нь хууль ёсны өвлөгч болох Б.Энэрэлийн асран хамгаалагч байсан байдлаа ашиглан түүний өвлөн авах дээрхи 690 тоо толгой мал хөрөнгийг малын нэгдсэн тоонд зориуд хамруулалгүйгээр дур мэдэн захиран зарцуулж, олсон орлогыг өөртөө авсан. Хариуцагч ******* нь 2021 оны 12 дугаар сард 50 толгой хонийг зарж тухайн үед нь 2021 онд нэр дээр тоолуулсан мал тооллогын А дансаар нотлогдож байдаг 30х120 000=3 600 000 төгрег, 2022.09.12-ны өдөр саахалт айлын Мөнхөөд /30 хурга/ 80 000×30=2 400 000 төгрөг, 2022.10.09-ний өдөр “ ” ХХК-д 150 хонь /эр хонь 100, эм хонь 50/ 20 613 000 төгрөгөөр 2022.04.25-ны өдөр мал, махны ченж т 18 үхэр, 34 334 000 төгрөгөөр, 2022.06.18-ны өдөр “ ” ХХК-д 1 адуу 1 500 000 төгрөгөөр, 2022.12.26-ны өдөр мал, махны ченж т 50 эр ямаа 5 314 800 төгрөөөр, 2022.05.02-ны өдөр " хүнс" ХХК-д 60 хонь /1200 кг/ 60х210 000=12 600 000 төгрөгөөр нийт 18 үхэр, 1 адуу, 240 хонь, 50 ямаа буюу Б.Энэрэлийн өвөөр хүлээж авсан нийт 359 тоо толгой мал-хөрөнгийг нийт 80 761 800 төгрөгөөр зарж, олсон орлогыг өөртөө авсан нь нэг талаар энэ нь хууль ёсны өвлөгч Б.Энэралийн өвөөр хүлээн авсан эд хөрөнгийн өмчлөх эрхэд халдсан, нөгөө талаар Ө.Мягмарсайхан нь 359 тоо толгой мал хөрөнгө зарж, олсон орлогыг өөртөө авсан нь түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа тул 359 тоо толгой мал хөрөнгийг зарж борлуулсан үнэ 80 761 800 төгрөгийг хариуцагч Мягмарсайханаас гаргуулах
2.б Б.Энэрэлийн асран хамгаалагч Ө.Майнбаяр би хариуцагч О.Мягмарсайханд холбогдуулан гаргасан өөрийн нэхэмжлэлдээ “ ... Майнбаяр би дүү Туяа, Цолмон, Батцэцэг, Болортуяа, нартай ярилцаад үлдэх 690 |1370-680=690| тоо толгой мал-хөрөнгийг малын нэгдсэн тоонд хамруулалгүйгээр өв тэгш хувааж авахаар тохиролцсон боловч уг асуудлаар хариуцагч О.Мягмарсайхантай шүүхийн журмаар маргаж, өвлөн авах мал хөрөнгөө өдийг хүртэл хүлээж аваагүй байгаа.” гэж Б.Энэрэлийн өвлөн авах дээрхи 690 тоо толгой мал-хөрөнгийн талаар тайлбарласан Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргааны үйл баримтын талаар дүү нарын өгсөн тайлбар, мэдүүлгүүд болон бусад нөхцөл байдлын талаарх нотлох баримтуудыг бүхэлд нь авч үзвэл Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-д заасан заалт нь бидний хооронд үүссэн маргааныг үндэслэл бүхий хянан шийдвэрлэхэд шууд хамаарах заалт байсан тул О.Майнбаяр би нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсан. Учир нь хуулийн дээрхи зүйл, хэсгийн заалтаар өсвөр насны Энэрэл нь өөрийн талийгаач аав О.Бямбадоржийн үлдээсэн мал хөрөнгийг ээжтэй хувааж өвлөх нь хууль ёсны байсан юм. Тийм ч учраас Ө.Майнбаяр би өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан бөгөөд хариуцагч Ө.Мягмарсайханы эзэмшил, ашиглалтад одоо байгаа малын нэгдсэн тоонд хамруулаагүй үлдээсэн 331 тоо толгой мал хөрөнгийг /690-359 (Ө.Мягмарсайханы зарж борлуулсан малын тоо) = 331/ хариуцагч Мягмарсайханаас гаргуулж, Б.Энэрэлд олгох хууль ёсны юм. Товч тодруулбал:
Ө.Майнбаяр миний дүү хариуцагч О.Мягмарсайхан нь хувийн, магадгүй шунахай сэдлээр өвөөр хүлээн авах Б.Энэрэлийн мал-хөрөнгийг түүнд болон бидэнд аль алинд нь өгдөггүй, мал хөрөнгөө тоолох эсхүл авах гэж очихоор хэруул маргаан үүсгэж, тоолуулдаггүй, өгдөггүй, малын нэгдсэн тоонд ч хамруулдаггүй атлаа тэрээр дээрхи мал хөрөнгийг өөрийн хөрөнгө мэтээр үзэж, дур мэдэн захиран зарцуулдаг. Б.Энэрэл бид хоёрын хувьд дүү Мягмарсайханы үг аяыг дагаж, түүнээс эмээж явдаг. Талийгаач дүү Бямбадоржоос хойш бид хоёр амьдрал ахуйдаа зориулж нэг ч мал Мягмарсайханаас авч байгаагүй, тэрээр өгдөг ч үгүй юм. Б.Энэрэл нь хууль ёсны дагуу болон дээр дурьдсан үндэслэлэ
эр өөрийн аав Ө.Бямбадоржийн үлдээсэн мал хөрөнгийг өөрт ногдох хэмжээнд буюу 690 тоо толгой мал хөрөнгийг өвлөх, үүнээс хариуцагч Ө.Мягмарсайханы зарж борлуулсан 359 тоо толгой мал хөрөнгийг дээр нэхэмжилсэн тул үүнийг хасч, нийт 331 тоо толгой мал хөрөнгийг хариуцагч Ө.Мягмарсайханаас гаргуулах нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Хариуцагч Ө.Мягмарсайханаас гаргуулах нийт 331 тоо толгой мал хөрөнгийн талаар тодруулбал: Үүнд:
• Адуу: Гүү 10, 6, даага 13, шүдлэн 5, хязаалан 15, морь 6, нийт 55 адуу
• Үхэр: Үнээ 6, тугал 5, бяруу 6, шүдлэн 16, хязаалан 15, эр үхэр 2, нийт 50 үхэр
• Хонь: Эм хонь 26, хурга 20, төлөг 22, нийт 68 хонь
• Ямаа: Эм ямаа 56, ишиг 7, Борлон 15, шүдлэн 23, хязаалан 45, эр ямаа 13, нийт 158 ямаа
Б.Энэрэлийн асран хамгаалагч О.Майнбаяр би орон нутгийн зах зээлийн дундаж ханшаар тооцвол тай гүү 1 500 000, даага 500 000, шүдлэн адуу 800 000, хязаалан адуу 900 000, морь 1 500 00О, тугалтай үнээ 1 300 000, бяруу 450 000, шүдлэн үхэр 800 000, хязаалан үхэр 1 200 000, эр үхэр 1 800 000, хургатай хонь 120 000, төлөг 100 000, ишигтэй ямаа 110 000, борлон 80 000, шүдлэн ямаа 90 000, хязаалан ямаа 100 000, эр ямаа 130 000 төгрөг гэж тус тус үнэлж байна. Иймд дээр дурьдсан үндэслэлээр буюу Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нийт 113 840 000 төгрөгийн үнэ бүхий 331 тоо толгой мал хөрөнгийг хариуцагч О.Мягмарсайханаас гаргуулах
2.в Б.Энэрэлийн асран хамгаалагч Майнбаяр би дүү Бямбадоржийг нас барсны дараа түүний хүү Б.Энэрэлтэй хамт Дорнод аймаг, Хэрлэн сум, 8-р баг, Төмөр замын 57-р байр, 25 тоот хаягт оршин суух өөрийн төрсөн дүү Ө.Энхтуяагийнд нүүн очиж, өнөөг хүртэл бид 2 орон гэргүй тэднийд амьдарч байгаа тухай дээр дурьдсан. 2020 намар байх миний дүү Бямбадорж надад “... Зуншлага, хаваржаа, оторт явахад зөөврийн вагончик хэрэгтэй юм. Вагончик өвлийн зориулалттай бол өвөлдөө хүүтэйгээ хамт 2-уулаа амьдарна. Над шиг хүнд амар. Тийм л юм авмаар байна.” гэж ярьж байсан бөгөөд үүнээс хойш удалгүй Бямбадорж дүү маань 15 сая төгрөгөөр шиг санаж байна бор саарал өнгийн, өвлийн зориулалтын дулаалгатай, 3 цонх, 4 дугуйтай вагончик худалдаж авсан. Тэхэд Энэрэл хүү маань баярлаж, аав надад хэлсэн 4 дугуйтай миний байшин.” гээд тэр дотроос гарахгүй, тэндээ тоглож, надтай эсхүл аавтайгаа хонодог болсон. Тэгэхэд Бямбадорж маань түүнд “...Наад байшин чинь чиний байшин” гэж хэлснээс хойш уг вагончикийг Энэрэлийн байшин гэж ярьж хэлэх болсон юм. Өнөөдөр хүү Энэрэл бид хоёр өөрийн гэх орон гэргүй, дүүгийндээ амьдарч байгаа, өөрийн орон гэрийн хэрэгцээ шаардлага хүү бид хоёрт нэн хэрэгцээтэй байгаа бөгөөд талийгаач дүү Бямбадоржийн 15 сая төгрөгөөр худалдаж авсан дээрхи вагончикийг өвийн журмаар түүний хүү Б.Энэрэл авах нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Иймд хариуцагч Ө.Мягмарсайханы эзэмшил, ашиглалтад одоо байгаа, өвлийн зориулалтын 4 дугуйтай бор саарал өнгийн вагончикийг хариуцагч Ө.Мягмарсайханаас гаргуулах тус тус шаардлага гаргаж байна гэжээ.
4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Амгаланбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тай хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож байгаад 2024 оны 05 дугаар 06-ны шүүх хуралдаанд оролцож, уг өдрөө ыг төлөөлөхөөр итгэмжлэл авсан. Би Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу гарахдаа тай холбогдож, миний зардлыг шилжүүлсэн. Тэгээд өчигдөр үдээс хойш Дорнод аймаг руу орж ирэхдээ шүүгчийн туслахтай холбогдож, “би хэргийн материалтай танилцъя, ажил тарахаас өмнө хүрээд ирлээ” гэж хэлэхэд “та хэргийн оролцогч биш болсон, нь нэхэмжлэлийн шаардлага болон өмгөөлөгчөөсөө татгалзах тухай хүсэлт гаргасан” гэж хариулсан. Би дэмий Дорнод аймагт ирлээ, эдгээр хүмүүсийг эвлэрсэн юм байна гэж ойлгоод гуайтай уулзахад “надаар гарын үсэг зуруулсан” гэж хэлсэн. Би гуайгаас “та өөрийн хүсэл зоригоор гарын үсэг зурсан уу, ямар процесс болсон юм бэ” гэж асуухад ын охин Нэргүй, *******, түүний эхнэр Сарантуяа нар гуай дээр ирээд “манай өмгөөлөгчтэй очиж уулзъя” гээд түүнийг дагуулаад М.Энхтуяа өмгөөлөгчийн өрөөнд очсон байсан. Тэгээд хүсэлт бичнэ гээд М.Энхтуяа өмгөөлөгчөөр хүсэлт хэлүүлж, түүнийг нь Нэргүй гэх охин нь бичээд гарын үсэг зуруулсан байсан. нь юун дээр гарын үсэг зурснаа өөрөө мэдээгүй бичиг үсэг мэдэхгүй хүн. Би түүнээс та одоо ямар хүсэлтэй байна вэ гэж асуухад “би Энэрэлийн мал хөрөнгийг өгүүлмээр байна” гэж өөрөө хэлсэн. Тиймээс нь гуравдагч этгээдээр гаргасан шаардлагаа дэмжиж байна. Одоо би Бямбадоржийн Энэрэлийг ******* өв залгамжлагч мөн болохыг тогтоолгож, өв залгамжлах хөрөнгөнөөс зарж борлуулсан малын үнэ болох 80 761 800 төгрөг, 331 толгой мал, зөөврийн вагончик буюу чингэлэгийг хариуцагч *******аас гаргуулах шаардлагаа дэмжиж байна гэв.
4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагат нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тусгайлан гаргах тайлбар байхгүй. Б.Энэрэл нь хууль ёсны өвлөгч болохыг зөвшөөрч байна. Гуравдагч этгээдийн шаардлагыг дэмжиж байна гэв.
5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагат хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Энэрэлд оногох юмыг нь өөрт нь бол өгнө. Хуушинд бол өгөхгүй... гэв.
6. Нэхэмжлэгчээс дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэхний хуулбар, төрөл садангийн лавлагаа, итгэмжлэл, оршин суугаа газрын тодорхойлолт /1-р хавтас 8-29-р тал/, нас барсны бүртгэлийн лавлагаа /1-р хавтас 30-31-р тал/, Мал, хашаа, худгийн тооллого зэрэг болно.
7. Хариуцагч талаас дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд: Монголын нотариатчдын танхимын ерөнхийлөгчийн 2023.01.18-ны өдрийн 67 дугаартай албан бичиг, түүний хавсралт /3-р хавтас 40-42-р тал/, Ө.Бямбажавын тодорхойлолт /3-р хавтас 48-50-р тал/, Т.Урантогосын тодорхойлолт /3-р хавтас 48-50-р тал/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хавтас 51-52-р тал/, 0501 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /3-р хавтас 53-р тал, 000358595 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртэлийн гэрчилгээ /3-р хавтас 54-р тал/, үхсэн, хорогдсон малд олгох тодорхойлолт /3-р хавтас 55-57, 64-66-р тал/, фото зураг /2-р хавтас 58-62, 67-71-р тал/, хүн ам өрхийн бүртгэлийн дэвтэр /3-р хавтас 98-100-р тал/, өрхийн малын эрүүл мэндийн дэвтэр /3-р хавтас 101-105-р тал/ зэрэг болно.
8. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс дараах баримтыг нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд: Б.Энэрэлийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /-р хавтас 18-р тал/, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 07 дугаартай дүгнэлт /2-р хавтас 20-р тал/, Хэрлэн сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/77 дугаартай захирамж /2-р хавтас 22-р тал/, Хэрлэн сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаартай тодорхойлолт /2-р хавтас 24-р тал/, 2427 дугаартай хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх /2-р хавтас 25-р тал/, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарын комиссын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэр /2-р хавтас 26-р тал/, үрчилсний бүртгэлийн лавлагаа /2-р хавтас 27-р тал/, 0000245450 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээ /2-р хавтас 28-р тал/, мал эмнэлгийн гэрчилгээ /2-р хавтас 29-36-р тал/, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0282 дугаартай итгэмжлэл, нотариатчийн тэмдэглэл /3-р хавтас 79-80-р тал/, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/380 дугаартай захирамж /3-р хавтас 87-р тал/, банкны дансны хуулганы түүвэр /3-р хавтас 88-94-р тал/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нар нь шүүхэд эцэг Б.ийн хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоолгож, хариуцагч *******аас өвлөгдөх хөрөнгөнөөс 125 610 000 төгрөг гаргуулах шаардлагыг гаргасан.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргадаг.
Гуравдагч этгээд Б.Энэрэл өөрийн эцэг ******* хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоолгож, өөрт оногдох хөрөнгийг хариуцагч *******аас гаргуулах шаардлагыг гаргасан.
Хариуцагч ******* нь гуравдагч этгээдэд оногдох эд хөрөнгийг өгөх ёстой гэх боловч бие даасан шаардлагын хэмжээгээр өгөх боломжгүй гэсэн байр суурийг шүүх хуралдаан дээр гаргаж мэтгэлцдэг.
Шүүхээс хэрэгт цугларсан баримт, шүүх хуралдаанд гаргаж буй талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргийг үндэслэн үндсэн нэхэмжлэлийн зарим хэсэг болох нэхэмжлэгч нарыг Б.ийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох шаардлагыг хангаж, өв хөрөнгөнөөс 100 140 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагын зарим хэсэг болох ******* хууль ёсны өвлөгчөөр ******* тогтоож, хариуцагч *******аас 17 тооны адуу, 21 тооны үхэр, 71 тооны хонь, 56 тооны ямаа, нийт 165 тооны мал, чингэлэг буюу вагончигийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Энэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 80 761 800 төгрөг гаргуулах, 166 тооны мал гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч , , , , нар нь тус шүүхэд өөрсдийн төрсөн эцэг Б.ийн хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоолгох, хариуцагч *******аас нийт 125 610 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хувьд:
1.1 Нэхэмжлэгч , , , , нар нь төрсөн эцэг Б.ийн хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоолгох шаардлагын хувьд:
Нэхэмжлэгч , , , , нар нь талийгч аав Б.ийн хууль ёсны өв залгамжлагч болохоо тогтоолгох шаардлагыг гаргасан. Энэ шаардлагатай хариуцагч тал маргадаггүй.
Нэхэмжлэгч ийн Майнбаяр нь 1963 оны 05 сарын 01-ны өдөр, ийн Туяа нь 1966 оны 04 сарын 09-ний өдөр, ийн Цолмон нь 1967 оны 05 сарын 03-ны өдөр, ийн Батцэцэг нь 1969 оны 08 сарын 24-ны өдөр, ийн Болортуяа нь 1977 оны 01 сарын 09-ны өдөр төрсөн ба тэдний төрсөн эцэг нь Будын мөн болох нь нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэхний хуулбар, төрөл садангийн лавлагаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж, мөн хуулийн 520.1.1-т нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж хуульчилсан.
Нэхэмжлэгч нар нь Будын ийн төрсөн хүүхдүүд болох нь тогтоогдож байх тул хуульд зааснаар буюу хууль ёсны өвлөгч мөн байна. Иймд нэхэмжлэгч нарын энэ шаардлагыг хангаж байна.
1.2 Хариуцагч *******аас 125 610 000 төгрөг гаргуулах шаардлагыг хувьд:
Нэхэмжлэгч нар нь хариуцагч *******аас өөрсдийн эцэг Будын ийн өв хөрөнгөнөөс ногдох 125 610 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгч нар нь хууль ёсны өвлөгч болох нь тогтоогддог, үүнтэй талууд маргадаггүй.
Нэхэмжлэгч нарын эцэг Б. нь 2014 оны 06 сарын 16-ны өдөр нас барсан. /нас барсны бүртгэлийн лавлагаа, хэргийн материалын 30-р тал/ Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д Өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгдэнэ гэж, мөн хуулийн 527.1-т Өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгч хүлээн авснаар өв залгамжлалыг гүйцэтгэсэнд тооцно гэж, 528.1-т Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, 528.2-т Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, 528.3-т Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж зохицуулсан.
1.3 Өвлүүлэгч Б. нь 2014 оны 6 сарын 16-нд нас барсанаар түүний өв нээгдсэн. Б. нь 11 хүүхэдтэй ба эд хөрөнгө болох маргаж буй мал хөрөнгийг хамт амьдарч байсан түүний эхнэр Н.Дуламжав, хүү Ө.Бямбадорж, ******* нар Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.1-д зааснаар хүлээн авч ******* нэр дээр малаа тоолуулж А данс үүсгэж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Мал, хашаа, хутгийн тооллого зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нар нь өөрийн эцэг болох Б.ийн мал хөрөнгийг хүлээж аваагүй, хүлээж авах талаар буюу өвлөж авах талаар хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй байх тул өвлөгдөх эд хөрөнгийг нэхэмжлэх эрхгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь өвлүүлэгч Б.ийг нас барахад түүнтэй хамт амьдарч байсан бол өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзаагүй бол өв хүлээн авсанд тооцно. Өвлүүлэгчийг нас барахад хамт амьдардаггүй бол 1 жилийн дотор өвлөх эрхээ хэрэгжүүлэхээр хүсэлтээ гаргасан бол өв хүлээн авсанд мөн тооцох боломжтой. Гэтэл нэхэмжлэгч нар нь Б.ийг нас барахад хамт амьдарч байсан эсэхээ илрхийлдэггүй, энэ талаарх баримтыг хэрэгт ирүүлдэггүй болохыг дурдаж байна.
1.4 Харин нэхэмжлэгч нарын эх Н.Дуламжав, хариуцагч *******, түүний ах Ө.Бямбадорж нар нь Б.ийг нас барахад түүнтэй хамт амьдарч байсан, нас барсанаас хойш ч гэсэн Н.Дуламжав, *******, Ө.Бямбадорж нар нь хамт амьдарч байсан болох нь нэхэмжлэгч тал, хариуцагч нарын тайлбар, гэрч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Өвлүүлэгчийг нас барахад хамт амьдарч байгаагүй өвлөгч нар нь өв нээгдсэн өдрөөс хойш буюу 2014 оны 06 сарын 16-наас хойш буюу 2015 оны 6 сарын 16-ны хооронд өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан, эсхүл нотариат буюу баг, сумын засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал өвийг хүлээн авсанд тооцох боломжтой. Гэтэл нэхэмжлэгч нар нь маргаж буй мал хөрөнгийг эзэмдэн хүлээн аваагүй, энэ талаар өргөдлөө хуульд зааснаар гаргаагүй байна.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т дээрх хугацаанд өвлөх эд хөрөнгийг хүлээн аваагүй, хүлээн авахаа илэрхийлж хүсэлтээ гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж заасан ба нэхэмжлэгч нар дээрх хугацаанд өв хөрөнгө болох маргаж буй малыг эзэмдэн аваагүй, хүлээн авах талаар хүсэлтээ зохих этгээд буюу нотариат эсхүл баг, сумын Засаг даргад гаргаагүй байх тул өвлөхөөс татгалзсан гэж үзэх нь зүйтэй. Иймд нэхэмжлэгч нар нь төрсөн эцэг болох Б.ийн өв хөрөнгийг шаардах боломжгүй тул өв хөрөнгөнөөс оногдох хэсэг болох 100 140 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч нарын шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна.
1.5 Нэхэмжлэгч нь анх шүүхэд хамтран нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 4 сарын 25-ны өдөр *******д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан болно. /2-р хавтас 9-р тал/ гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 100 140 000 төгрөг гаргуулах гэж тодорхойлж уг шаардлагын хүрээнд шийдвэрлэв.
2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох Б.Энэрлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:
2.1 Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн асран хамгаалагч нь шаардлагаас хүү ******* ******* хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгож, хариуцагч *******аас 17 тооны адуу, 21 тооны үхэр, 71 тооны хонь, 56 тооны ямаа, нийт 165 тооны мал, вагончигийг гаргуулж Б.Энэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 80 761 800 төгрөг гаргуулах, 161 тооны мал гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Гуравдагч этгээд Б.Энэрэл нь 2014 оны 09 сарын 27-ны өдөр Майнбаярын охин *******гээс төрж, 2019 онд Ө.Бямбадоржид үрчлэгдэж түүний хүү болсон нь төрсний гэрчилгээний хуулбар /2-р хавтас, 18-р тал/, талуудын тайлбараар нотлогдож байна. Гуравдагч этгээдийн эцэг ийн Бямбадорж нь 2021 оны 01 сарын 17-ны өдөр нас барж, хүү Б.Энэрэлийн асран хамгаалагчаар ******* 2021 оны 02 сарын 19-нөөс, 2023 оны 11 сарын 23-ны өдрөөс тус тус тогтоогдож байсан байна.
Хүү Б.Энэрэл нь Ө.Бямбадоржтой хамт амьдарч байсан ба баруун хөл нь гэмтлийн улмаас өвдөгний дээгүүр тайрагдсан хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай насанд хүрээгүй хүүхэд ба Иргэний хуулийн 520 дугаар зүйдийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч юм. Мөн ******* төрсөн эх Н.Дуламжав нь ******* хууль ёсны өвлөгч нар юм.
2.2 Хариуцагч *******, түүний ах Ө.Бямбадорж, эх Н.Дуламжав нар нь Б.ийг нас барахад хамт амьдарч байсан,үүнээс хойш мөн хамт амьдарч байгаад Ө.Бямбадорж нь нас барсан байна. Тэд эцэг Б.аас 2014 онд толгой малыг өвлөж авсан нь 2014 оны Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого / 2-р хавтас, 62-р тал/-оор тогтоогдож байна.
Хариуцагч *******, түүний ах Ө.Бямбадорж, эх Н.Дуламжав нар нь нэг гэрт амьдарч байсан, нас барсанаас хойш өвлөн авсан малаа хамтран өсгөж, маллаж байсан нь Иргэний хуулийн 487 дугаар зүйлд зааснаар тэд малыг дундаа хэсгээр өмчлөгчид юм.
Иргэний хуулийн 487.1-т Дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй гэж заасан.
Н.Дуламжав, Ө.Бямбадорж, ******* нар нь хэн нь хэдэн мал хэрхэн өмчлөх талаар тохиролцоогүй, хамтран амьдарч, амьдрал ахуйгаа залгуулж байсан ба Ө.Бямбадорж 2021 оны 01 сарын 17-нд нас барж түүний өв хөрөнгийг түүний төрсөн хүү Б.Энэрэл, эх Н.Дуламжав нар өвлөх эрхтэй буюу хууль ёсны өвлөгчид байна.
2.3 Ө.Бямбадоржийг нас барахад буюу 2020 онд тэд 768 толгой мал тоологдсон ба А дансанд ам бүл 4 гэж бүртгэгдсэн /1-р хавтас, 62-р тал/, Ө.Бямбадоржийг нас барсаны дараа буюу 2021 оноос хариуцагч ******* мал хөрөнгийг хариуцан тоолуулж байсан ба 2021 оны А дансан дахь бүртгэлд ам бүл 3 гэж тоолуулсан байна.
Хариуцагч *******, талийгч Ө.Бямбадорж нар нь нэг гэрт хамтран амьдарч, нэг өрхөөр буюу ******* нэр дээр бүх малаа тоолуулж байсан боловч ******* нь эхнэр хүүхэдтэй, тусдаа гэр бүлтэй болох нь талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл Гэр бүлийн тухай хуулийн 3.1.2-т “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг; 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг; 3.1.5-т “төрлийн хүн” гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг; 3.1.6-т “садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг ойлгоно гэж хуульчилсан.
2.4 Ө.Бямбадорж нь 2020 онд 4 гишүүнтэй амьдарч байсан болох нь 2020 оны ******* Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогоор, ******* нь ам бүл 3 байсан нь 2021 оны ******* нарын Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогоор тогтоогдож байх тул тэднийг нэг гэрт нийт 7 хүнтэй амьдарч байсан гэж үзэв. Иймд 2020 онд тоологдсон 768 толгой мал нь энэ 2 гэр бүлийн 7 хүний өмч юм. Тухайлбал эдгээр 7 гишүүн тус бүр тэнцүү хэмжээгээр мал хөрөнгийг өмчлэх эрхтэй ба энэ нь Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1, 125 дугаар зүйлийн 125.1, 126.2.1-т заасантай нийцнэ гэж дүгнэлээ. Тухайлбал эдгээр гишүүд бүгд мал маллахад оролцдог, тухайн гэр бүлийн гишүүн тул тэгш эрхтэй өмчилнө гэж үзэж нийт малыг 7 гишүүнд тэнцүү хувааж шийдвэрлэлээ.
2.5 Ө.Бямбадорж нь 2021 оны 1 сарын 17-нд нас барсан байх тул 2020 оны жилийн эцсийн Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогонд тоологдсон мал хөрөнгийг 7 хүнд хувааж нэг гишүүнд ногдох хөрөнгийг дараах байдлаар тооцов. Үүнд:
| Нэр | Нийт /7 хүний өмч нийт 768 мал/ | Нэг хүн ногдох |
| Адуу | 77 | 11 |
| Үхэр | 99 | 14 |
| Хонь | 331 | 47 |
| ямаа | 261 | 37 |
Ө.Бямбадоржид ногдох малыг түүний хууль ёсны өвлөгч болох Б.Энэрэл болон эх Н.Дуламжав нарт тэнцүү хуваах ба бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Энэрэлд дараах мал ногдохоор тооцов.
| Нэр | Ө.Бямбадоржид ногдох мал | Б.Энэрэлд өвлөгдөх мал |
| Адуу | 11 | 5.5=6 |
| Үхэр | 14 | 7 |
| Хонь | 47 | 23.5=24 |
| ямаа | 37 | 18.5=19 |
Б.Энэрэлийн өөрийн болон өв залгамжлалаар ногдох нийт мал
|
| Б.Энэрлийн хуваарьт мал | Б.Энэрэлд өвдөгдөх ******* мал | Нийт |
| Адуу | 11 | 6 | 17 |
| Үхэр | 14 | 7 | 21 |
| Хонь | 47 | 24 | 71 |
| ямаа | 37 | 19 | 56 |
| нийт |
|
| 165 |
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Амгаланбаатар нь шүүх хуралдаан дээр бие даасан шаардлагаа “ 331 толгой мал гаргуулах, оногдох ёстой малнаас зарж борлуулсанаас олсон орлогоос 80 761 800 төгрөг гаргуулах, зөөврийн чингэлэг буюу вагончигийг гаргуулах” гэж тодруулсан.
Дээрх үндэслэлээр нийт 331 толгой мал гаргуулах шаардлагаас 165 толгой мал гаргуулж, үлдэх 166 толгой мал гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.6 Мал борлуулсан орлого болох 80 761 800 төгрөг гаргуулах шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгов. Үүнд:
Хариуцагч ******* нь мал борлуулж, орлого олсон нь банкны хуулга, малын гарал үүсэл олгосон баримтуудаар тогтоогдож байх боловч үүнийг Б.Энэрэл шаардах эрхгүй юм. Тухайлбал хариуцагч нь өөрийн эцгээс өвлөж авсан мал хөрөнгөтэй, энэ малаа өөрийн хөдөлмөрөөр өсгөж, маллаж байсан тул малыг захиран зарцуулах, түүний үр шимийг хүртэх эрхтэй юм.
Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн ******* нэр дээр тоологдож байсан бүх мал хөрөнгө түүний хууль ёсны өвлөгч Б.Энэрэлийн хөрөнгө гэж үзэж гуравдагч этгээд дээрх шаардлагыг гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайлбал энэ гэр бүлийн мал ******* нэр дээр тоологдож байснаараа Ө.Бямбадорж дангаараа өмчлөгч болохгүй юм. Энэ мал нь тухайн гэр бүлд хамт амьдарч байсан бүх хүний дундаа хамтран өмчлөх хөрөнгө тул бүх малыг *******х гэж үзэх нь бусад гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрхийг зөрчихөөр байна. Иймд хариуцагчийн мал борлуулсанаас олсон орлогыг Б.Энэрэлд олгох үндэслэлгүй ба Ө.Бямбадоржийг нас барахаас өмнө тоологдсон буюу 2020 оны малыг хуваах нь бодитой гэж дүгнэлээ.
2.7 Гуравдагч этгээд нь зөөврийн чингэлэг буюу вагончигийг гаргуулах тухай шаардлага гаргасан. Энэ шаардлагатай хариуцагч ******* маргадаггүй ба Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.4-т Гэрийн эд хогшил нь ээлж дараалал, эд хөрөнгийн өвлөгдөх хэсгийн шинж байдлаас үл шалтгаалан өвлүүлэгчийг нас барах үед түүнтэй хамт амьдарч байсан хууль ёсны өвлөгчид шилжинэ гэж заасан байх тул зөөврийн чингэлэг буюу вагончигийг хүү Б.Энэрэлд олгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэж, мөн хуулийн 60 дугар зүйлийн 60.1-т Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56.1.Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж тус тус хуульчилсан.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нийт 856 200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж төлсөн ба үүнийг улсын орлогот хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч нарыг хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох шаардлагыг хангасан тул түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй ба ******* хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, оногдох мал хөрөнгийг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоосон шаардлагат 70200 төгрөг, хөрөнгө гаргуулах шаардлагат мөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогот оруулахаар шийдвэрлэв. Учир нь мал хөрөнгө гаргуулах шаардлагыг үнэлэлгүй гаргасан байх тул шүүхээс үнэлгээ гаргаж, үнэлэх боломжгүй гэж үзэж улсын тэмдэгтийн хураамжийг тооцлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар нэхэмжлэгч , , , нар нь Б.ийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх өвлөгдөх эд хөрөнгийн үнэ 100 140 000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.4-т зааснаар Бямбадоржийн Энэрэлийг ******* хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, хариуцагч *******аас 17 тооны адуу, 21 тооны үхэр, 71 тооны хонь, 56 тооны ямаа, нийт 165 тооны мал, вагончигийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Энэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 80 761 800 төгрөг гаргуулах, 166 тооны мал гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56.1, 57.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 856 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 210 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт 70 200 төгрөгийг, үлдэх 140 400 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод тус тус оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ