| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/00481/И |
| Дугаар | 309/ШШ2025/00090 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 309/ШШ2025/00090
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүх хуралдааны “Б” танхимд явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******,
Хариуцагч: ******* ******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5 510 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Ганцэцэг
Хариуцагч: Т.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, Т.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 510 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр *******, Т.******* нар нь ******* надаас 2 400 000 төгрөгийг сарын 5.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Гэвч *******, Т.******* нар нь уг үүргээ биелүүлэхгүй байна. Иймд *******, Т.******* нараас 5 510 400 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Т.******* нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие энэ асуудлын талаар анх Гялс финансаас зээл аваад огт төлөхгүй яваад байна гэхээр нь өөрийн биеэр Дорнод аймагт ирж *******ийг аваад очсон. Тэгэхэд Гялс финансын зээл хариуцдаг ажилтан холбоо барих хүний гарын үсэг зуруулна гээд тал цаасан дээр зуруулсан нь үнэн. Би *******ийн зээлийн асуудалд холбоогүй. Манай хүү Т.Дондогийн эхнэр болж манай суманд ирсэн. Бэр болж ирэхдээ ямар ч бичиг баримтгүй байхаар нь манай хүү иргэний үнэмлэх авч өгсөн. Одоо ******* манай хүүгээс салаад 2 жил болж байна. Холбоо барих дугаар байхгүй. Фэйс хаягаа бүгдийг устгасан байгаа гэв.
3. Зохигчид шүүх хуралдааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, Т.******* нараас 5 510 400 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч хариуцагч нар хоорондоо эвлэрч энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. Нэхэмжлэгч нь *******ийг хариуцагчаар татахаас бүр мөсөн татгалзсан бөгөөд анхны нэхэмжилсэн 5 510 400 төгрөгөөс 2 510 400 төгрөгийг нэхэмжлэхээс нэхэмжлэгч тал өөрийн хүсэлтээр татгалзаж, Т.*******г 3 500 000 төгрөгийг сар бүрийн 25-ны өдөр 291 700 төгрөгөөр 12 сарын хугацаанд төлүүлэхээр эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, Т.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 510 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганцэцэг нь хариуцагч *******ийг хариуцагчаар оролцуулахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 2 510 400 төгрөгөөр багасгаж, үлдэх 3 500 000 төгрөгийг хариуцагч Т.******* нь сар бүрийн 25-ны өдөр 291 700 төгрөгөөр 12 сарын хугацаанд хувааж төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 116 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35 475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа 2 510 400 төгрөгөөр багасгаж, үлдэх 3 500 000 төгрөгийг хариуцагч Т.******* нь сар бүрийн 25-ны өдөр 291 700 төгрөгөөр 12 сарын хугацаанд хувааж төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 116 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******гаас 35 475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Нэхэмжлэгч нь *******ийг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан болохыг дурдсугай.
4. Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ