Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2018/ШЦТ/020

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс,

Шүүгдэгч Ө.Б, Д.Б нарыг оролцуулан хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх саналтайгаар ирүүлсэн хэргийг тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн Прокурорын газраас Ө.Б, Д.Б нарт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1714000000089 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ө.Б

2.Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Б нь архидан согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Богд сумын Хориут 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Д.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Б нь архидан согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Богд сумын Хориут 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Ө.Баянмөнхийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Хохирогч Ө.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Би 2017 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Гантулга ахынд архи уусан. Тэднийд байж байтал М ирээд намайг дагуулаад айлд хүргэж өгсөн, тэр айлд эзэнгүй байсан тэрээ айлаас Д.Б ахныд очсон. Тэднийд очсоноос хойш бага зэрэг тасраап ухаан балартсан, нэг ухаан ороход нэг хүн хутгалчихлаа гээд сонсогдсон. Намайг Д.Б ах хутгалсан, тухайн үйл явдал Д.Б ахын хашааны үүдэнд дээр болсон... гэх мэдүүлэг /18-20 хуудас/

Хохирогч Д.Бийн мөрдөн байцааалтын шатанд өгсөн

...Би айлын найранд орчихоод ирсэн. Ө.Б намайг гэртээ байхад ирсэн юм шиг байна лээ. Бид хоёр хоорондоо маргалдаад нэг нэгнийгээ цохиж авсан юм билээ, миний хувьд сайн санахгүй байна . Ө.Бийг хутгалсан гэсэн, харин Ө.Б миний шүд рүү цохиж шүд хугалсан үйл явдал болсон гэсэн ...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 /

Гэрч Ц.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... намайг айлын найранд орж байхад ажлаас дуудаад яваад очтол Ө.Б нь хутгалуулсан гэж байж байсан, хэн хутгалсан гэж асуухад Д.Б намайг хутгалчихлаа гэсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 27-28/

Гэрч Н.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...17 цаг өнгөрч байхад банк орчихоод гэр рүүгээ явж байхад манай гудамжны баруун талын үзүүр дээр Ө.Бтэй таарсан. Тэр дээлтэй, мотоцикльтой явж байсан ба намайг гараараа зогсоосон, хүнд хутгалуулчихлаа гэж хэлээд би түүнийг эмнэлэгт хүргэж өгөөд эмчид үзүүлэхэд Ө.Б баруун гараараа өргөчихсөн байсан... гэх мэдүүлэг

Гэрч Б.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... намайг найрнаас буцаж ирэхэд манай хүүхэд утсаар яриад аав хутгалуулсан байна гэж хэлсэн .Нөхөр Ө.Бтэй уулзахад Баттөр намайг хутгалсан гэж хэлсэн. Батмөнх надад ярихдаа хоёр гар халуун оргиод явчихсан, тэгээд ханцуйгаа сэгсэртэл цус дуслах шиг болсон Хүрлээ ахаар эмнэлэг дээр хүргүүлсэн гэж ярьсан... гэх мэдүүлэг / хх-ийн 33-34/

Гэрч С.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

.. гэрээс манай нөхөр Д.Б, Ө.Б хоёр гарч ирж байгаа харагдсан, удахгүй дөхөөд иртэл манай нөхрийн ам нь цус болчихсон байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 36-37/

Шүүгдэгч Ө.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр архи уусан, тэгээд айлаас гараад явах замдаа Д.Б ахынд очоод тэдний гэрт бид хоёр муудалцаад би Д.Б ахыг мөргөсөн байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 /

Шүүгдэгч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...би архи ууж согтсон, гэртээ байж байтал гаднаас Ө.Б рж ирсэн, бид хоёр маргасан, гэрээс гарахаас өмнө тэр намайг зодсон, тэгээд хамт гараад түүнийг хутгалсан гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 /

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №484 дугаартай:

1.Ө.Бийн биед баруун, зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмдэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

2.Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

3.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-44/

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 482 дугаартай:

1.Д.Бийн биед зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, буйланд цус хурарлт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмдэл нь мохоо хүёин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 5 хувь нөлөөлнө гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49/

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн прокурорын тогтоол /хх-ийн 1-2/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-7/, Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 8-15/, шүүгдэгч Д.Бийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багийн Засаг даргын 2017.10.02-ны өдрийн 168 тоот тодорхойлолт /хх-ийн 63/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 64/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 64/, шүүгдэгч Д.Бийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 66/ шүүгдэгч Ө.Бийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багийн Засаг даргын 2017.10.02-ны өдрийн 169 тоот тодорхойлолт /хх-ийн 71/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 72/, шүүгдэгч Ө.Бамөнхийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 73/ шүүгдэгч Ө.Б, Д.Б нарын эвлэрлийн гэрээ /хх-ийн 89-90/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ө.Б нь архидан согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Богд сумын Хориут 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Д.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан,

Шүүгдэгч Д.Б нь архидан согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Богд сумын Хориут 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Ө.Баянмөнхийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь

Хохирогч Ө.Бийн ... Д.Б ахныд очсоноос хойш бага зэрэг тасраад ухаан балартсан, нэг ухаан ороход нэг хүн хутгалчихлаа гээд сонсогдсон. Намайг Д.Б ах хутгалсан, тухайн үйл явдал Д.Б ахын хашааны үүдэнд дээр болсон... гэх мэдүүлэг /18-20 хуудас/

Хохирогч Д.Бийн .... Ө.Б намайг гэртээ байхад ирсэн, бид хоёр хоорондоо маргалдаад нэг нэгнийгээ цохиж авсаныг сайн санахгүй байна . Ө.Бийг хутгалсан гэсэн, харин Ө.Б миний шүд рүү цохиж шүд хугалсан үйл явдал болсон гэсэн ...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 /

Гэрч Ц.Дэлгэрмөрөнгийн ... ажлаас дуудаад яваад очтол Ө.Б нь хутгалуулсан гэж байж байсан, хэн хутгалсан гэж асуухад Д.Б намайг хутгалчихлаа гэсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 27-28/

Гэрч Н.Хүрлээгийн... манай гудамжны баруун талын үзүүр дээр Ө.Бтэй таарсан, хүнд хутгалуулчихлаа гэж хэлээд би түүнийг эмнэлэгт хүргэж өгөөд эмчид үзүүлэхэд Ө.Б баруун гараараа өргөчихсөн байсан... гэх мэдүүлэг

Гэрч Б.Наранцэцэгийн .. манай хүүхэд утсаар яриад аав хутгалуулсан байна гэж хэлсэн, Баттөр намайг хутгалсан гэж хэлсэн. Батмөнх надад ярихдаа хоёр гар халуун оргиод явчихсан, тэгээд ханцуйгаа сэгсэртэл цус дуслах шиг болсон Хүрлээ ахаар эмнэлэг дээр хүргүүлсэн гэж ярьсан... гэх мэдүүлэг / хх-ийн 33-34/

Гэрч С.Батнасангийн.. гэрээс манай нөхөр Д.Б, Ө.Б хоёр гарч ирж байгаа харагдсан, удахгүй дөхөөд иртэл манай нөхрийн ам нь цус болчихсон байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 36-37/

Шүүгдэгч Ө.Бийн... архи уусан, тэгээд айлаас гараад явах замдаа Д.Б ахынд очоод тэдний гэрт бид хоёр муудалцаад би Д.Б ахыг мөргөсөн байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 /

Шүүгдэгч Д.Бийн ...би архи ууж согтсон, гэртээ байж байтал гаднаас Ө.Б рж ирсэн, бид хоёр маргасан, гэрээс гарахаас өмнө тэр намайг зодсон, тэгээд хамт гараад түүнийг хутгалсан гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 /

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №484 дугаартай шинжээчийн

1.Ө.Бийн биед баруун, зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмдэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой....гэх дүгнэлт /хх-ийн 43-44/

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 482 дугаартай шинжээчийн

1.Д.Бийн биед зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, буйланд цус хурарлт гэмтэл тогтоогдлоо….гэх дүгнэлт /хх-ийн 48-49/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Б, Д.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Ө.Б, Д.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ө.Б, Д.Б нарыг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Ө.Б, Д.Б нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ө.Б, Д.Б нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Ө.Б, Д.Б нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “... шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Ө.Б, Д.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөн шүүгдэгч Ө.Бийн тодорхой хэмжээний малтай талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ба хувьдаа ногдох хөрөнгөтэй, шүүгдэгч Д.Б нь хувьд ногдох хөрөнгөгүй амьжиргааны баталгаажих түгшингээс доогуур орлоготой, малгүй өрхийн гишүүн болох талаар Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багийн Засаг даргын 2017.10.02-ны өдрийн албан бичгээр тодорхойлсон бөгөөд тэрээр группид байдаг сар бүр 226000 төгрөгийн тэтгэмж авдаг талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул шүүхээс шүүгдэгч Ө.Б, Д.Б нарын хувийн болон эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгч Ө.Б, Д.Б нарт тус бүр оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгох ялыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ө.Бийн эзэмшлийн “... 5 ханатай гэр...” шүүгдэгч Д.Бийн эзэзмшлийн “...5 ханатай гэр..”-ийг тус тус битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эд зүйлийг эзэмшигч Ө.Б, Д.Б нарт буцаан олгож шийдвэрлэж, харин шүүгдэгч Ө.Б, Д.Б нар нь уг хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч шүүгдэгч Ө.Б, Д.Б нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тавхүү овогт Д.Б, Дамдин овогт Ө.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Бийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр, шүүгдэгч Ө.Бийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 -т зааснаар шүүгдэгч Д.Б, Ө.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжэээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Б, Ө.Б нар нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ө.Б, Д.Б нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Ө.Б, Д.Б нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Ө.Бийн эзэмшлийн “... 5 ханатай гэр...” шүүгдэгч Д.Бийн эзэзмшлийн “...5 ханатай гэр..”-ийг тус тус битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эд зүйлийг эзэмшигч Ө.Б, Д.Б нарт тус тус буцаан олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ө.Б, Д.Б нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА