Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2024/0935

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З.Ц /РД:/,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс,

Гуравдагч этгээд: Х ХК,

Гуравдагч этгээд: Ө.М /РД:/,

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагч Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээд Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түмэндэмбэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар З.Цг улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, хотхон байр, тоот, зоорийн давхрын 23, 24 тоот хаягт байрлалтай 200 м.кв талбайтай орон сууц, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийн Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө, байр, 12 тоот 169.58 м.кв талбайтай 6 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Орон сууц, худалдах, худалдан авах гэрээгээр[1] иргэн О.Баас гуравдагч этгээд Ө.Мд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, //, Т******* гудамж дүгээр байрны тоот зоорийн давхрын 23, 24 тоот авто зогсоолд байршилтай орон сууц, авто зогсоолын зориулалттай 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж, 2014 оны 12 дүгээр сарын 09-ний өдрийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ[2] олгожээ.

2.2.Мөн 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Орон сууцны бэлэглэлийн гэрээгээр[3] иргэн Б.Эаас Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, С гудамж, байрны 12 тоот, орон сууцны зориулалттай 169.58 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд Ө.Мд бэлэглэж улмаар 2013 оны 12 дугаар сарын сарын 05-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ[4] олгожээ.

2.3.Гуравдагч этгээд Ө.М нь Худалдаа, хөгжлийн банктай 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр №-н тоот “Орон сууцны зээлийн гэрээ”[5], № тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ[6]-г тус тус байгуулан барьцааны гэрээний хавсралтад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, хотхон байр, тоот, зоорийн давхрын 23, 24 тоот хаягт байрлалтай 200 м.кв талбайтай орон сууц, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, С гудамж, байрны 12 тоот, орон сууцны зориулалттай 169.58 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан байна.

2.4.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн [7] дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар “Хариуцагч Ө.М нь нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 1,201,282,963.81 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч, 1,201,282,963.81 төгрөгийг 2020 оны 03 дугаар сард 60,064,148.19 төгрөг, 2020 оны 08 дугаар сард 240,256,592.76 төгрөг, 2020 оны 09 дүгээр сард 300,320,740.95 төгрөг, 2020 оны 10 дугаар сард *******,384,889.14 төгрөг, 2020 оны 11 дүгээр сард 240,256,592.76 төгрөгөөр тус тус төлж барагдуулах, дээрх төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд түүний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, //, Т******* гудамж дүгээр байрны тоот хаягт байрлах зоорийн давхрын 23, 24 тоот 200 м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолын хамт, мөн улсын бүртгэлийн Ү- дугаартай бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, С гудамж, байрны 12 тоот хаягт байрлах 169.58 м.кв талбайтай 6 өрөө орон сууцнуудыг тус тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар дуудлага худалдаагаар худалдан борлуулж төлбөрийг гаргуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.5.Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай гүйцэтгэх хуудсаар[8] 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэж, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн [9], 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн *******[10] дугаартай Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай эрх бүхий албан тушаалтын тогтоолоор Ө.Мгийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

2.6.Мөн гуравдагч этгээд Ө.М, нэхэмжлэгч З.Цд нар нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээ[11] байгуулж, улмаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулан тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн [12] дугаартай “Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч З.Ц мөн болохыг хүлээн зөвшөөрсөн эвлэрлийг гэрээг баталгаажуулж шийдвэрлэжээ.

2.7.Түүнчлэн тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамж[13], мөн өдрийн ******* дугаартай гүйцэтгэх хуудсыг[14] тус тус үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” тогтоол[15] гарсан байна.

2.8.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Өмчлөх эрх шилжүүлэх тухай” албан бичгээр Ү-, Ү-  өмчлөлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг З.Цгийн өмчлөлд шилжүүлэн бүртгэж, гэрчилгээ олгож, хариу ирүүлэхийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай албан бичгээр[16] Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст, 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай албан бичгээр[17] Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст тус тус хүргүүлжээ.

2.9.Нэхэмжлэгч З.Цгээс 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч улсын бүртгэлийн байгууллагад хандан маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн нэр дээр бүртгүүлэх хүсэлтийг гаргасныг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан.

2.10.Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гомдол[18] гаргасныг Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай албан бичгээр[19] эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэр үндэслэлтэй гэх хариуг хүргүүлжээ.

2.11.Нэхэмжлэгчийн зүгээс “... нэхэмжлэгч нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр эд хөрөнгийн шударга эзэмшигч, болон өмчлөгч болсон бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын захиран зарцуулах эрх түдгэлзүүлсэн болон дуудлага худалдааны тогтоол үйлдэгдэхээс өмнө өмчлөх эрх үүсэж гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх шилжүүлж, улсын бүртгэлд бүртгэхэд тусгай тэмдэглэл хамаарахгүй, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д “Энэ хуулийн 30.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно.”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана.”, уг хуулийн 7.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад гаргана” гэсэн нь нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад хандахаар заасан боловч уг бичиг баримтыг бүрдүүлэх боломжгүй нөхцөл шаардаж байгаа нь эс үйлдэхүй юм” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.11.Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... Улсын бүртгэлийн Ү-, Ү-  дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг Ө.М //-н өмчлөлд бүртгэгдсэн байх бөгөөд өнөөдрийн байдлаар Хтай байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн дугаартай зээлийн эрх нээх гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай зээлийн гэрээгээр зээлийн болон барьцааны гэрээ тус тус бүртгэлтэй байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны , 2020 оны дугаартай албан бичиг, 2020 оны дугаартай хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны дугаартай “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоол, 2020 оны дугаартай эд хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг, 2021 оны , , , 2022 оны , , , , дугаартай “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоолыг тус тус үндэслэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-т заасны дагуу эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл бүртгэгдсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-т “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах", 20 дугаар зүйлийн 20.1.8-т улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох”, 20 дугаар зүйлийн 20.1.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно” гэж тус тус заасныг үндэслэн эрхий улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь хуулийн үндэслэлтэй ....” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

2.12.Гуравдагч этгээд “Х” ХК-ийн зүгээс “... Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3 дахь заалтад “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах;” гэж, 20.1 дэх хэсэгт "Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно: ... 20.1.10.улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх;” гэж тус тус заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

2.13.Гуравдагч этгээд Ө.Мгийн зүгээс “....2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг З.Цд худалдсан бөгөөд дээрх хөрөнгүүдийг З.Цгийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэхийн хүлээн зөвшөөрсөн...” агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг худалдаж худалдан авсан. Мөн шүүхийн шийдвэрээр өмчлөх эрх нь үүссэн учраас Улсын бүртгэлийн байгууллагаас хуульд заасны дагуу бүртгэх ёстой гэж үзэж байна. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-т “Ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасны дагуу уг заалтын дагуу өмчлөх эрх шилжүүлж улсын бүртгэлд бүртгэхэд тусгай тэмдэглэл хамаарахгүй болно гэж үзэж байна. Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-т “30.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно” мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт шүүх арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч эзэмшигч ашиглагч өөрт өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд уг мэдүүлэг гаргах ба мэдүүлэгч шүүхээр хийчихсэн шийдвэрийг хавсаргана уг хуулийн 7.1 дэх хэсэгт “иргэн хуулийн этгээд улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нөхөн төлсөн хэргийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн дагуу гаргана” гэсний дагуу З.Цгийн зүгээс нэхэмжлэгчээр тогтоосон шүүхийн шийдвэрийг харьяа дүүргүүдийнх нь улсын бүртгэлийн хэлтэст гаргаж өгсөн байгаа. Гэтэл Улсын бүртгэлийн байгууллагаас тухайн орон сууц дээр банкны барьцаатай холбоотой болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тусгай тэмдэглэл хийлгэсэн байна гэдэг үндэслэлээр бүртгэхээс татгалзсан. Нэхэмжлэгчээс Иргэний хуульд өмчлөгч өөрчлөгдсөн ч барьцааны эрх хэвээр байна гэж заасан байдаг. Иймд  үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр З.Цг бүртгээд бүртгэсэнтэй холбоотойгоор тусгай тэмдэглэгээг Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д “Энэ хуулийн 30.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно” гэж заасны дагуу тусгай тэмдэглэл нь хүчингүй болно гэж үзэж байгаа.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дугаартай захирамжаар нэхэмжлэгч З.Цг маргаж буй үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоосон байгаа. Тухайн шүүхийн шийдвэр дээр ямар нэгэн давж заалдах гомдол гаргаагүй шүүхийн шийдвэр одоог хүртэл хуулийн хүчин төгөлдөр хэвээрээ хэрэгжиж байгаа. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь төрийн байгууллагуудын үүрэг. Улсын бүртгэлийн байгууллага зөвшөөрөөгүй учраас бид шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэхээр 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 00******* дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 оны 05 дугаар сарын 04, 16-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсүүдэд өмчлөх эрхийг З.Цгийн нэр дээр шилжүүлж гэрчилгээ гаргуулах агуулга бүхий албан тоотуудыг хүргүүлсэн. Эрх бүхий байгууллагаас тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоод өмчлөх эрхийг шилжүүлэхээр шаардаж байгаа бол Улсын бүртгэлийн байгууллагууд биелүүлэх ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэг ёсондоо улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг түдгэлзүүлсэн байж болно. Дараагаар нь өөрсдөө буцаагаад бүртгэхийг шаардсан албан тоотыг хоёр ч удаа хүргүүлсэн. Тэгэхлээр Улсын бүртгэлийн байгууллагаас хуульд заасны дагуу буюу Шүүхийн шийдвэрийн дагуу бүртгэх байсан хэдий ч бүртгээгүй. Тэгэхээр үүнийг бидний зүгээс хариуцагч байгууллагууд хийх ёстой үйлдлээ хийхгүй байна гэж үзэж байгаа. Хариуцагч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн байгууллагыг төлөөлж байгаа төлөөлөгчөөс “...бид хариугаа бичгээр явуулсан энэ нь эс үйлдэхүй биш татгалзсан шийдвэр” гэж тайлбарлаж байна. Бидний зүгээс тухайн татгалзал нь хүчин төгөлдөр бус, нэг ёсондоо бүртгэх ёстой бүртгэлээ хийхгүй байгаа нь эс үйлдэхүй гэж үзэж байна. Гуравдагч этгээдийн төлөөлөгч мөн тайлбартаа шүүхийн шийдвэр яаж гарсан ч барьцааны эрхийг хэвээр үлдээх чухал гээд байгаа нь өмчлөх эрхийг шилжихийг эсэргүүцээгүй гэдэг агуулгыг илэрхийлсэн.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар З.Цгийн өмчлөлд улсын бүртгэлийн дээрх орон сууц, үл хөдлөх хөрөнгүүдийг бүртгэхгүй байгаа нь эс үйлдэхүй болохыг тогтоож, нэхэмжлэгчийн өмлөлд бүртгэхийг Хан-Уул дүүргийн болон Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү.” гэв.

3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Б.******* нараас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...1.Нэхэмжлэлд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, С гудамж дугаар байрны 12 тоот орон сууцны өмчлөгчөөр Ө.М // бүртгэгдсэн байх бөгөөд өнөөдрийн байдлаар Хтай байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн дугаартай зээлийн эрх нээх гэрээгээр 620.000 /ам доллар/, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай зээлийн гэрээгээр 480.000 /ам доллар/ зээлийн болон барьцааны гэрээ тус тус бүртгэлтэй байна.

Дээрх орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны дугаартай, 2020 оны дугаартай албан бичиг, 2020 оны дугаартай хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны дугаартай "Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай" тогтоолыг тус тус үндэслэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-т заасны дагуу эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл бүртгэгдсэн байна.

2.Нэхэмжлэлд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Р******* // т******* гудамж -р байр тоот, 23,24 тоот хаягт байршилтай өмчлөгчөөр Ө.М // бүртгэгдсэн байх бөгөөд өнөөдрийн байдлаар Хтай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай зээлийн гэрээгээр 480.000 /ам доллар/ зээлийн болон барьцааны гэрээ бүртгэлтэй байна.

Дээрх орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны дугаартай албан бичгээр эд хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны , , , 2022 оны , , , , дугаартай "Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай" тогтоолыг тус тус үндэслэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-т заасны дагуу эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл бүртгэгдсэн байна.

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-т "энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах", 20 дугаар зүйлийн 20.1.8-т улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ огох", 20 дугаар зүйлийн 20.1.10-т "улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно гэж тус тус заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь хуулийн үндэслэлтэй байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д “энэ хуулийн 30.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно” гэж заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгосны дараа мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “шүүх арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэгчээс “Эс үйлдэхүй” гэж байгааг нь ойлгохгүй байна. Манай байгууллагад хандаж, манай байгууллагын зүгээс татгалзсан байдаг. Нэхэмжлэгчээс манай буцаасан хариунд үндэслэж Эд хөрөнгийн бүртгэлийн газарт гомдол гаргасан байдаг. Үүнд мөн Улсын бүртгэлийн газрын эд хөрөнгийн бүртгэлийн газрын даргаас хариуг хүргүүлсэн. Энд ямар ч эс үйлдэхүй харагдахгүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбараар өмчлөгч өөрчлөгдсөн тэгж ойлголоо. Өмчлөгч нь өөрчлөгдөж үүргийн гүйцэтгэл нь хэвээр байж болно энэ тохиолдолд барьцаалагч Х нь манай Улсын бүртгэлийн газарт хандана. Барьцаанд байгаа бүртгэлээс нь чөлөөлөхгүйгээр өмчлөгч өөрчлөх ажиллагаанд Худалдалдаа хөгжлийн банкны зүгээс татгалзахгүй албан бичиг өгвөл манайхаас өмчлөгч нь өөрчлөх бүртгэл хийдэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй хэн ч маргаагүй гэж тайлбарлаад байна. Маргах тал байхгүй учраас хэн ч маргахгүй. Хны үүргийн гүйцэтгэл хангуулах шүүхийн шийдвэр нь хүчингүй болох уу? эсхүл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас түдгэлзүүлсэн шийдвэр гаргах уу гэдэг нөхцөл байдал байгаа учраас манай байгууллагын зүгээс эрхийн бүртгэлд бүртгэх ямар ч боломж байхгүй. Шүүхийн шийдвэр нь нэг үл хөдлөх хөрөнгөд хоёр өөр нөхцөл байдалтай шийдвэр гаргачхаад байгаа. Х болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичиг нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагатай таарч байвал татгалзах зүйл байхгүй. Гэтэл агуулгын хувьд өөр зөрчилтэй нөхцөл үүсээд байгаагэв.

3.3.Гуравдагч этгээд Ө.М шүүхэд бичгээр ирүүлсэн  тайлбартаа: “2016 оны 08 сарын 01-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдох Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 сарын 06-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар 3.Цг, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, хотхон байр тоот зоорийн давхрын 23,24 тоот хаягт байрлалтай 200м.кв талбайтай орон сууц авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө, ******* байр 12 тоот 169,58 мкв талбайтай 6 өрөө орон сууцыг 3. Цд худалдсан бөгөөд дээрх хөрөнгүүдийг 3.Цгийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэхийг хүлээн зөвшөөрч байгаа болно” гэжээ.

3.4.Гуравдагч этгээд “Х” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сос шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Ө.М нь Худалдаа, хөгжлийн банктай 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр №-н тоот "Орон сууцны зээлийн гэрээ”, №-н тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, №-н тоот "Баталгааны гэрээ”-г байгуулан 480,000.00 (дөрвөн зуун наян мянга) ам.долларыг жилийн 15.6 хувийн хүүтэйгээр 120 сарын хугацаатай зээлж авсан. Гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, С гудамж, байрны 12 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 169.58 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү- дугаартай Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Р******* -р байр, тоот 200 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 23.24 тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн -н тоот шийдвэрээр Ө.Мгөөс 1,201,282,963.81 (нэг тэрбум хоёр зуун нэг сая хоёр зуун наян хоёр мянга есөн зуун жаран гурван төгрөг наян нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулан Ханд олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Улмаар тус шийдвэрээр улсын бүртгэлийн Ү-, Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан борлуулж төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Мөн Нэхэмжлэгчийн дурдсан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 06-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр З.Цг тогтоосон шүүхийн үйл явц, болон шийдвэр гарсныг Худалдаа, хөгжлийн банк үл хөдлөх хөрөнгийн барьцаалагчийн хувиар огт мэдээгүй, мэдэгдээгүй нь барьцаалагчийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл болсон билээ.

Улсын бүртгэлийн Ү- дугаартай орон сууцны хувьд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны дугаартай, 2020 оны дугаартай албан бичиг, 2020 оны дугаартай хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны дугаартай “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоолыг тус тус үндэслэн Эд хөрөнгийг улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх заалтад заасны дагуу эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл бүртгэгдсэн байна.

Улсын бүртгэлийн Ү- дугаартай орон сууцны хувьд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны дугаартай албан бичгээр эд хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны , , , 2022 оны , , , , дугаартай “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоолыг тус тус үндэслэн Эд хөрөнгийг улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх заалтад заасны дагуу эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл бүртгэгдсэн байна.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3 дахь заалтад "энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах;" гэж, 20.1 дэх хэсэгт "Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно: ... 20.1.10-д улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх;” гэж тус тус заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь хуулийн хүчинтэй байна.

2024 он хүртэл буюу 4 жилийн хугацаанд Ө.М нь шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой гомдол гаргаж, худалдах ажиллагааг хойшлуулсаар байгаа. 2023 оны нэхэмжлэлээр Ө.М нь З.Ц гэх хүнд худалдсан гэдэг зүйлийг мэдэгдэж байгаа. Гэтэл Ө.М болон З.Ц нар нь худалдах, худалдан авах гэрээ байгуулсан талаар өмнө мэдэгдэж байгаагүй. Гол зүйл нь Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу “барьцааны зүйлийг өмчлөлдөө шилжүүлж авсан этгээд өмнөх барьцаа нийлүүлэгчийн эрх үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасныг үндэслэж байгаа. Энэхүү хэрэг маргаан хэрхэн шийдвэрлэдгийг мэдэгдэхгүй байна. Гэвч барьцааны эрх нь 2014 онд үүссэн банкны барьцааны эрх хэвээр хадгалагдах тухай шүүхийн шийдвэрт дурдаж өгөөсэй гэдгийг манай зүгээс хүсэж байгаа” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

2.Нэг.Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1.Нэхэмжлэгч З.Цгээс шүүхэд “З.Цг улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, хотхон байр, тоот, зоорийн давхрын 23, 24 тоот хаягт байрлалтай 200 м.кв талбайтай орон сууц, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийн Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө, байр, 12 тоот, 169.58 м.кв талбайтай 6 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.3.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Хан-Уул болон Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс улсын бүртгэл хийх үүргээ гүйцэтгэхгүй эс үйлдэхүй гаргаж байгаа учраас хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, бүртгэхийг даалгах” гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар тодорхойлсон тул нэхэмжлэгч талын эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно.

3.Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын тухайд:

3.1.Гуравдагч этгээд Ө.М нь 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Орон сууц, худалдах, худалдан авах гэрээгээр[20] иргэн О.Баас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, хотхон, дүгээр байрны тоот, зоорийн давхрын 23, 24 тоот авто зогсоолд байршилтай орон сууц, авто зогсоолын зориулалттай 200 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, улсын бүртгэлд бүртгүүлэн, 2014 оны 12 дүгээр сарын 09-ний өдрийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ[21],

3.2.2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Орон сууцны бэлэглэлийн гэрээгээр[22] иргэн Б.Эаас Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, С гудамж, байрны 12 тоот, орон сууцны зориулалттай 169.58 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авч, улсын бүртгэлд бүртгүүлэн 2013 оны 12 дугаар сарын сарын 05-ны өдрийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ[23]  тус тус  авсан байна.

3.3.Ө.М нь Хтай 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дугаартай “Орон сууц зээлийн гэрээ”[24], дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”[25]-г тус тус байгуулж, 480,000.00 /дөрвөн зуун наян мянга/ ам.долларыг 120 сарын хугацаатай зээлсэн бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож маргаан бүхий Ү-, Ү- дугаартай дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалжээ.

3.4.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай захирамжаар[26] гуравдагч этгээд Ө.Мгөөс 1,201,282,963.81 /нэг тэрбум хоёр зуун нэг сая хоёр зуун наян хоёр мянга есөн зуун жаран гурван төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулан Худалдаан хөгжлийн банкинд олгохоор, төлбөрийн хуваарийн дагуу төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар дуудлага худалдаагаар худалдан борлуулж төлбөрийг гаргуулахаар тохиролцож зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.5.Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудсаар[27] дээрх 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай захирамжийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар[28], 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай[29] Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор маргаан бүхий Ү-, Ү- дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-т заасан “шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан” үндэслэлээр улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийгдсэн байна.

3.6.2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”[30]-ээр нэхэмжлэгч З.Ц нь маргаан бүхий улсын бүртгэлийн Ү-, Ү- дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг нийт 1,459,824,000 /нэг тэрбум дөрвөн зуун тавин есөн сая найман зуун хорин дөрвөн мянга/ төгрөгөөр гуравдагч этгээд Ө.Мгөөс худалдан авахаар тохиролцжээ.

3.7.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дугаартай захирамжаар[31] нэхэмжлэгч З.Ц, гуравдагч этгээд Ө.М нарын хооронд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 03 дугаартай эвлэрлийн гэрээг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-, Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч нь З.Ц мөн болохыг хүлээн зөвшөөрч, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дотор түүнд шилжүүлэхээр харилцан тохиролцсоныг баталж, эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байна.

3.8.Улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 183/ГХ2023/00******* дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай албан бичгээр[32] улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, хотхон, дүгээр байрны тоот, зоорийн давхрын 23, 24 тоот хаягт байрлалтай 200 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг,

мөн өдрийн дугаартай албан бичгээр[33] Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст улсын бүртгэлийн Ү- дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, С гудамж, байрны 12 тоот, орон сууцны зориулалттай 169.58 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг тус тус  нэхэмжлэгч З.Цгийн өмчлөлд шилжүүлэн бүртгэж, гэрчилгээ олгохыг мэдэгджээ.

3.9.Түүнчлэн нэхэмжлэгч З.Цгээс 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч улсын бүртгэлийн байгууллагад хандан маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн нэр дээр бүртгүүлэх хүсэлтийг, холбогдох баримтын хамт гаргасныг улсын бүртгэлийн байгууллага “хууль хяналтын байгууллагаас эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, Хтай байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ бүртгэлтэй бөгөөд З.Цгийн нэр дээр бүртгүүлэхийг хүссэн хүсэлт байхгүй” үндэслэлээр бүртгэл хийхээс татгалзсан мэдэгдэл хүргүүлсэн байна.

3.10.Дээрх үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч З.Ц болон гуравдагч этгээд Ө.М нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулахаас өмнө буюу цаг хугацааны хувьд 2014 онд эхэлж Хтай дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ” байгуулагдсан, түүнчлэн дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгч З.Цгийн нэр дээр шилжүүлэн бүртгэхтэй холбоотой шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас /2023 онд/ гарахаас өмнө барьцаа хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар дуудлага худалдаагаар худалдан борлуулж төлбөрийг гаргуулах шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас /2020 онд/ гарсан болох нь тогтоогдож байна.

4.Гурав.Хууль хэрэглээний тухайд:

4.1.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.

4.2.Энэхүү шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.9 дэх хэсэгт дурдсанчлан улсын бүртгэлийн байгууллагаас нэхэмжлэгч З.Цгийн гаргасан өөрийн нэр дээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан мэдэгдлийг хүргүүлсэн байх тул захиргааны байгууллага дээрх хуульд заасан эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

4.3.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана:”, 29.1.1-д “бүртгүүлэхээр мэдүүлсэн эрх нь энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан тусгай тэмдэглэлээр хориг тавьсан эрх, хязгаарын хүрээнд хамаарч байгаа”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Эрхийн улсын бүртгэлд дараах тохиолдолд тусгай тэмдэглэл хийнэ:”, 30.1.3-т “тухайн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэр гарсан” гэж,

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна”, 19.4.3-т “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:”, 20.1.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэж тус тус заажээ.

4.4.Дээрх хуулийн зохицуулалттай холбогдуулан хэргийн үйл баримтыг дүгнэвэл, хэдийгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор маргаан бүхий Ү-, Ү- дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийн эрхийн бүртгэлд хөдөлгөөн хийхийг түдгэлзүүлэхээс өмнө /2016 онд/ З.Ц, Ө.М нарын хооронд “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ” байгуулагдсан байх боловч шүүхээс нэгэнт Хтай байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар дуудлага худалдаагаар худалдан борлуулж төлбөрийг гаргуулахтай холбоотой шийдвэр, гүйцэтгэх хуудас гарсан байх тул бүртгэл хийхээс татгалзсан нь дээрх хуульд заасан “эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаах” зохицуулалттай нийцсэн байна.

4.5.Өөрөөр хэлбэл, энэ маргааны хувьд маргаан бүхий Ү-, Ү- дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг захиран зарцуулах, шилжүүлэхтэй холбоотой 2 шүүхийн шийдвэр гарсан бөгөөд улсын бүртгэлийн байгууллага эхэлж гарсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамж, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн , 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг үндэслэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч З.Цгийн нэр дээр шилжүүлэн бүртгэхээс татгалзсан нь “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх”-ийг хориглосон заалттай нийцсэн, хууль ёсны шийдвэр байна.

4.6.Нэхэмжлэгч талаас “өмчлөгч өөрчлөгдсөн ч барьцааны эрх хэвээр хадгалагдах боломжтой” гэж тайлбарладаг.

4.7.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Барьцааны зүйлийг энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан, гэвч энэ маргааны хувьд барьцааны эрхийг хангахтай холбоотой маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас гарч, улсын бүртгэлд тусгай тэмдэглэгээ хийгдсэн байх тул барьцааны эрх хэвээр хадгалагдах үндэслэлээр улсын бүртгэлд өөрчлөлт хөдөлгөөн хийх боломжгүй.

4.8.Түүнчлэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон

түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасан, маргаан бүхий Ү-, Ү- дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгч З.Цгийн нэр дээр шилжүүлэн бүртгэхтэй холбоотой Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас гарсан байх хэдий ч энэ нь эрхийн улсын бүртгэлийг шууд хийх үндэслэл болохгүй юм.

4.9.Учир нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамж мөн адил зайлшгүй биелэгдэх зарчимтай, энэ дагуу хариуцагч улсын бүртгэлийн байгууллага шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын захиран зарцуулах эрх түдгэлзүүлсэн шийдвэрүүдийг үндэслэн тусгай тэмдэглэгээ хийсэн, улмаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхээс татгалзсан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан улсын бүртгэлийн үйл ажиллагаа “үнэн зөв, бодитой байх” зарчимтай нийцсэн байна.

4.10.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ  нь:

1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 19 дүгээр зүйлийн 19.4.3, 20 дугаар зүйлийн 20.1.10, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 30 дугаар зүйлийн 30.1.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Цгийн гаргасан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар З.Цг улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, хотхон байр, тоот, зоорийн давхрын 23, 24 тоот хаягт байрлалтай 200 м.кв талбайтай орон сууц, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийн Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст, Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө, байр, 12 тоот 169.58 м.кв талбайтай 6 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах” нэхэмжлэлийг бмиүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ГАНЗОРИГ