Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 309/ШШ2025/00102

 

   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт ******* /РД:*******/, ******* овогт ******* ******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 08 дугаар сарын 29-ний өдөр охин , 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүү , 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүү , 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр охин нарыг эх *******гийн асрамжид үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан болон хариуцагч нь дундын эд хөрөнгө болох Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, дугаар байрны тоотод байрлах 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч хүүхдийн өмнө хүлээсэн эцэг, эхийн үүрэг дуусгавар болохгүй ба хуульд заасан үүргээ биелүүлж байхыг эцэг *******т, үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх ******* нарт үүрэг болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болмогц ажлын 3 өдрийн дотор шүүхийн шийдвэрийн хувийг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Батзоригт даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                     Х.ОТГОНЖАРГАЛ