Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 309/ШШ2025/00103

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* Содномпүмбийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 757 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

            2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 757 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан.

3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр машиныхаа хропны шингэнг солиулах гэж 327-р ангийн ард байрлах машин засварын газар очиж хропны 4 литр тосоо солиулсан. Засварын газраас машинаа хөдөлгөөд явахад угзчаад явж болохгүй байсан учраас буцаж очин үзүүлэхэд дахин тосыг маань сольж өгье гээд гоожуулахад 6 литр гаран тос гарсан. Өмнөх хуучин тосыг дутуу асгасан байна гээд 4 литр тос шинээр хийж өгнө гээд задалсан боловч нэмэр байхгүй байсан. Тэндээс гараад өөр засварын газар руу очсон ба анх тос хийлгэсэн газартаа янзлаад өгчих гэж хэлэхэд 2, 3 хоногийн дараа “манайх янзалж чадахгүй, янзалж өгөх албагүй” гэж хэлсэн. Доктор авто засварт үзүүлэхэд хропны шингэн хэмжээндээ байгаа үгүйг шалгаж үзэхэд хропны дээд цонхны боолтыг боогоогүй орхисон байсан. Үүний улмаас тос нь цалгиж байх ёстой хэмжээнээсээ багассан байсан. Дараа нь спекс авто засварт очиж үзүүлэхэд хропонд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байна гээд тосыг дахин асгаж хропыг бүтэн задалж угаагаад өөрт нь таардаг Тс тэмдэглэгээтэй тосыг хийлгэж машин маань хэвийн болсон. Иймд надаас гарах ёсгүй зардал гарсан тул хариуцагч *******аас 757 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

4. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 11 дүгээр сарын 10-ны өдөр манайд анх ирэхэд нь зориулалтын тосыг нь хийсэн нь үнэн болно. Манайх тос, тосолгоо, авто машины явах эд анги сольдог газар болохоос мотор хроп засварладаг газар биш. Уг машины хроп нь тосоо солихгүй удааснаас болон касчераа доош цохисны улмаас хропны бохироо наадаг соронз нь бутарч үртэс болсон байсан. Уг 757 000 төгрөгийг манайх төлөхгүй гэж маргадаг.

5. Нэхэмжлэгч нь хариуцагчаар автомашины хропны тос солиулах үйлчилгээ авсан ба энэ үйлчилгээнээс болж машинд доголдол үүсч улмаар өөр засварын газруудаас үйлчилгээ авсаны улмаас 757 000 төгрөгөөр хохирсон, хохиролоо гаргуулах шаардлагыг гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэгч талын машины хропны тосыг солих үйлчилгээ хийсэн гэдэгтэй маргадаггүй боловч үүнээс болж хохирол учирсан гэдэг нь тогтоогдохгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй.

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж тус тус  хуульчилсан.

Нэхэмжлэгч нь өөрийн авто машинд учирсан хохиролыг нэхэмжилж байгаа боловч уг автомашиныг өөрийн өмч гэдгийг нотолсон баримтыг ирүүлээгүй ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага,... түүнтэй холбоотой нотлох баримтаа гаргаж өгөх үүргийг нэхэмжлэгч хүлээхээр заасан байхад энэ үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй буюу хэний өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгөд учирсан хохиролыг нэхэмжлж байгаа нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогот хэвээр үлдээв.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд буюу 2025 оны 01 сарын 24-ний өдөр мэдэгдсээр байхад шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т нэхэмжлэгчийн хүсэлтээр эзгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар нэхэмжлэгч П.Содномпүмбийн хариуцагч Н.Энхтбаатараас 757 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 759 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулсан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 7 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ОТГОНЖАРГАЛ