Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 309/ШШ2025/00145

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* *******д холбогдох,

Эрүүл мэндэд  учруулсан гэм хорын хохиролд 9 898 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгай журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Хүрэлсүх

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Д.Урансувд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч ******* эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 9 898 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг шүүхээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* эс зөвшөөрч маргах ба гэм хор учруулсан гэдэгтэй маргадаггүй боловч хохирлын хэмжээн дээр маргадаг.

Хариуцагч ******* нь Тоёота приус 20 маркийн автомашинаа жолоодож явахдаа буюу 2024 оны 05 сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө нэхэмжлэгч *******г мөргөж эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хэт авиан оношилгооны дүгнэлт, шинжилгээний хариу, эмчийн үзлэгийн хуудас, амбулториор  эмчлүүлэгсдийн карт зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь энэ ослын улмаас эрүү, гарын хуруунууд, баруун өвдөг, зүүн өвдөг зэрэгт зөөлөн эдийн гэмтэл учирсан тул эмчилгээний зардалд 5 600 000 төгрөг, замын зардалд 798 000 төгрөг, гар утас эвдэлсэн тул 500 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 3 000 000 төгрөг нийт 9 898 000 төгрөгийг нэхэмжилсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж бариач Х.Үүрийнтуяагаар эмчлүүлсэн хөлс 1 сая төгрөг, эмчилгээ хийлгэхээр Сүхбаатар аймгийн Баруун урт хотод 2024 оны 08 сарын 14-нөөс 22-ны хооронд очиж сэргээн засах эмчилгээ хийлгэхэд болон аймгийн төвд зөөлгөсөн шатахууны хөлс 750 000 төгрөг, эм тарианд зарцуулсан 500 000 төгрөг, ажил хөдөлмөр хийх боломжгүй байсанаас 7 сарын хугацаанд хөдөлмөр эрхлээгүй тул 4 620 000 төгрөг, Хан хужирт рашаан сувилалд эмчлүүлэх эмчилгээний зардалд 2 380 000 төгрөг, Хужирт сувилалд очих зардалд  506 000 төгрөг нийт 9 690 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбар зэргийг хэрэгт хамааралтай, тал бүрээс шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар ирүүлсэн эм тарианы үнэ 500 000 төгрөг, бензин шатахууны зардал 498 572 төгрөг, ослоос болж ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй тул 4 620 000 төгрөг, нийт 5 618 937 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч  ******* нь 2024 оны 05 сарын 09-нд авто осолд орсон ба хэрэгт ирүүлсэн и-баримтуудаар дээрх эм, эмчилгээг хийлгэсэн гэж үзлээ. Хариуцагч тал зарим эм, бэлдмэлийг тухайн осол, гэмтэлд хамааралгүй хэрэглэх ёсгүй гэж маргаж байх боловч энэ талаар баримтыг хэрэгт ирүүлээгүй болно. Иймд нэхэмжлэгчийн ирүүлсэн эмийн баримтуудыг үнэлж 500 365 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч нь өөрчилсөн шаардлагатаа 500 000 төгрөг нэхэмжилсэн тул шаардлагын хэмжээнд гаргуулахаар шийдвэрлэв.

Ослын улмаас өөрөө явах боломжгүй болж тээврийн хэрэгсэлээр зорчиж байсан ба хэрэглэсэн бензин шатахуунд 639 082 төгрөгийг нэхэмжилсэнээс баримтаар ирүүлсэн 498 572 төгрөгийн шатахууныг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна. Учир нь дээрх баримтууд нь осол болсоноос хойшхи цаг хугацаа буюу нэхэмжлэгчийн эмнэлэгийн үйлчилгээ авсан гэх цаг хугацаатай тохирч байх тул хангах үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөлд хүрсэн тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу сард 660 000 төгрөгөөр тооцож 7 сарын хугацаанд 4 620 000 төгрөг гаргуулах шаардлагыг хангасан. Учир нь нэхэмжлэгч нь осолд орох үедээ 19 настай Политехникийн сургуульд суралцаж төгсөх курсд байсан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч нь хөнгөн гэмтэл учирсан, ажил эрхлэх боломжтой байсан гэж тайлбарлаж маргаж байх боловч нэхэмжлэгч нь ослын улмаас зөөлөн эдийн гэмтэл авсан, уг ослын хор уршиг одоо ч бүрэн арилаагүй болох нь нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр удаан зогсож чадахгүй байгаа байдал, хэрэгт ирүүлсэн фото зургууд, амбулториор эмчлүүлэгчдийн карт зэргийг үндэслэн ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан гэж дүгнэв.

Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар нэхэмжлэгч нь гэм хор учрах үед цалин хөлс орлогогүй байсан нь тогтоогдож байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардар эрхтэй байна. Иймд 2024 оны 5 сард осол болсон ба нэхэмжлэгч нь 7 сарын хугацаанд сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 4 620 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна. Иймд энэ шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг Үүрийнтуяагаар бариа засал хийлгэсэний 1 000 000 төгрөг, бензин шатахууны 251 428 төгрөг, Хан хужирт эмнэлэгт сувилуулах эмчилгээний зардал 2 380 000 төгрөг, Хан хужирт явахад шаардагдах шатахууны зардал 506 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Дээрх зардлууд нь нэхэмжлэгчээс гарсан байж болох боловч хэрэгт энэ талаар баримтыг хуульд заасан арга хэрэгслээр ирүүлээгүй тул хангах боломжгүй байна.

Тухайлбал бариа засал хийлгэсэн 1 000 000 төгрөгийг нотлохоор Х.Үүрийнтуяа гэх тодорхойлолтыг ирүүлсэн /хэргийн материалын 72-р тал/ боловч үүнийг хэн бичсэн эсэх нь тогтоогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 756.1-т Гэрч энэ хуулийн 43.3-т заасан эрх, үүргийг ойлгосны үндсэн дээр үнэн зөв мэдүүлснээ илэрхийлэн, нотариатаар гэрчлүүлсэн мэдүүлгийг шүүхэд ирүүлсэн нь хангалттай гэж шүүх үзвэл нотлох баримтаар үнэлж болно гэж заасан ба энэ тодорхойлолт нь дээрх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул үнэлсэнгүй.

Мөн Хан хужирт рашаан сувилалд эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай гэдэг нь тодорхойгүй, бусад гарсан гэх зардлууд баримтаар  нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн баримтаар нотолсон зардлуудыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т зааснаар хариуцагч *******ээс 5 618 572 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 071 428 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 188 268  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 104 853 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулсан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 7 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ОТГОНЖАРГАЛ