Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2024/1036

 

2024           12          16                                    128/ШШ2024/1036

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С-а*******” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай тоног төхөөрөмж НХААГ/******* дугаар бүхий тендер шалгаруулалтын тендерийн үнэлгээний хороо

Маргааны төрөл: “С-а*******” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үнэлсэн үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2 дугаар бүхий дүгнэлтийн “С-а*******” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, “С-а*******” ХХК-ийн тендерээс татгалзсан тухай захиалагчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дугаар бүхий шийдвэр болон С ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай НХААГ-ын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дугаар бүхий шийдвэрүүдийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаар зөвлөмжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн Засаг дарга “Са-л” ХХК нарын хооронд байгуулагдсан НХААГ/******* дугаар бүхий гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, Н.О, П.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Б.О, Б.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “1. С-а******* ХХК ий тендерийг шаардлагад нийцээгүй гэж үнэлсэн Үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 08 щ-ны өдрийн 2 дугаар бүхий дүгнэлтийн С-а******* ХХК д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох /ЗЕХ ын 37.6, ЗХШХШТХ ын 106.3.3/ шаардлагын тухайд Энэхүү шаардлагатай холбоотойгоор шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дэмжиж байгаа бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтуудтай холбоотойгоор дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна. Үүнд: 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн үнэлгээний хорооны хуралдаан дээр манай компанийн санал болгосон гадна зориулалтын лед дэлгэц техникийн тодорхойлолтод нийцэж буй эсэхийг дараах байдлаар хянажээ. Тендерийн үнэлгээний хорооны үнэлгээний дүгнэлтэнд С-а******* ХХК ий санал болгосон гадна зориулалтын ЛЕД дэлгэцийн пиксел интервал буюу pixel pitch 3.91 ихгүй байна, пиксел нягтрал буюу pixel density 65410 dos/m2 гэх дэлгэцний пиксел үзүүлэлттэй холбоотой шаардлагыг С-а******* ХХК бүрэн хангасан байх бөгөөд энэ нь ТББ т хавсаргасан баримтуудаар тогтоогдож байгаа болно. С-а******* ХХК нь Захиалагчийн тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагаас давуу үзүүлэлттэй бүтээгдэхүүнийг хамгийн бага үнээр санал болгосон боловч, үндэслэлгүйгээр тендер шалгаруулалтаас хасагдсан болохыг шүүхээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байгаа болно. Захиалагч ТББ ын техник үзүүлэлтийг боловсруулахдаа алдаа гаргаж, Screen resolution буюу дэлгэцийн нягтралыг 6394*1023 байна гэжээ. С-а******* ХХК аас тендерийн харьцуулсан техникийн тодорхойлолт бэлдэхдээ 3.91 пиксел пичтэй, 5м 3м тэй дэлгэцийн нягтралыг тооцож, 1280*768 гэсэн нягтралтай байна, дэлгэцийн нягтралыг тооцохдоо алдаа гаргасан байгаа талаар тайлбарлан хүргүүлсэн байдаг. Тендерийн үнэлгээний хороон дээр энэ асуудлаар нэг ч удаа хэлэлцээгүй болох нь хэрэгт авагдсан тендерийн үнэлгээний хорооны 02 дугаар бүхий хурлын тэмдэглэлээр нотлогдож байна. Гадна зориулалтын LED дэлгэцийн дэлгэцийн нягтаршил нь дараах хоёр ундсэн хүчин зүйлээс хамаардаг: Resolution Scale Calculator (omnicalculator.com) 1. Дэлгэцийн физик хэмжээ: Дэлгэцийн өргөн, өндөр (метрээр). Пикселийн интервал (Pixel Pitch): Пикселүүдийн хоорондох зай, миллиметрээр, илэрхийлэгддэг (жишээ нь, Р3.91 гэвэл 3,91мм гэсэн үг). Нягтаршлыг тооцоолох аргачлал: Өргөнд байх пикселийн тоо Дэлгэцийн өргөн / Пикселийн интервал Өндөрт байх пикселийн тоо Дэлгэцийн өндөр / Пикселийн интервал, Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл НХААГ ын тендерийн үнэлгээний хорооны шийдвэрээр техникийн тодорхойлолтоос зөрүүтэйгээр буюу 38,364 метрийн өргөнтэй, 6,138 метрийн өндөртэй, 6мм (0.006 метр) ийн пикселийн интервалтай гадна дэлгэц худалдан авсан эсхүл С-а*******ы тендерээс үндэслэлгүйгээр татгалзаж, С компанид давуу байдал үүсгэсэн гэж үзэхээр байна. Дээр дурдсан болон шүүхэд гаргасан нэхэмжлэл дээр дурдсан үндэслэлүүдээр С-а******* ХХК ий тендерийг шаардлагад нийцээгүй гэж үнэлсэн үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 08 ны өдрийн 2 дугаар бүхий дүгнэлтийн С-а******* ХХК д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү. 2. С-а******* ХХК ий тендерээс татгалзсан тухай Захиалагчийн 2024 оны 05 дугаар сарын 08 ны өдрийн дугаар бүхий шийдвэр болон С ХХК д гэрээ байгуулах эрх олгох тухай НХААГ ын 2024 оны 05 дугаар сарын 08 ны өдрийн дугаар бүхий шийдвэрүүдийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/254 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журмын 5 дах хэсэгт Захиалагч үнэлгээний дүгнэлтийг хүлээн авах, түүнийг баталгаажуулах, татгалзах харилцааг журамласан байх бөгөөд уг журмын дагуу Захиалагч үнэлгээний хорооны зөвлөмж/дүгнэлтийг хүлээж аваад хуулийн 48.2.3 дах хэсэгт заасан хяналт тавих эрх, үүргээ хэрэгжүүлж, зөвлөмж/дүгнэлт хууль тогтоомжид нийцсэн гэж үзвэл хуулийн 28.1 т заасан шийдвэр гаргах /гэрээ олгох зөвлөмж болон тендерээс татгалзах тухай шийдвэр/, зөвлөмж/дүгнэлт хууль тогтоомжид нийцэхгүй гэж дүгнэвэл зөрчлийг арилгуулахаар үнэлгээний хороонд буцаах тухай шийдвэр тус тус гаргахаар байна. Гэтэл Захиалагч уг чиг үүргээ хэрэгжүүлэлгүй, ТББ ын ТШЗ ын хэд хэдэн зүйлд заасан шаардлагыг хангаагүй болох нь Сангийн яамны гомдол хянасан тухай шийдвэрээр тогтоогдсон, С ХХК ийг дахин шалгаруулсан үнэлгээний хорооны зөвлөмжид үндэслэн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргажээ. С-а******* ХХК ий тендерээс татгалзсан тухай дугаар бүхий шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна гэх шаардлагыг хангахгүй байх бөгөөд уг мэдэгдэлд манай компанийн санал болгосон ямар бүтээгдэхүүн нь техник үзүүлэлтийн ямар шаардлагыг хангахгүй байгаа талаар дурдаагүй буюу хүргүүлсэн тендерээс татгалзаж буй үндэслэл нь тодорхойгүй байна. Дээр дурдсан 2 шийдвэрийн үндэслэл болох Тендерийн үнэлгээний хорооны 2, 3 дугаар зөвлөмжүүд нь хууль бус, мөн дурдсан үндэслэлүүдээр , дугаар бүхий шийдвэрүүдийг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү. 3. Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаар зөвлөмжийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд С ХХК нь Захиалагчийн боловсруулсан ТББ ын ТШЗ, техникийн тодорхойлолтод заасан хэд хэдэн шаардлагыг хангахгүй байхад шаардлагад нийцсэн гэж үнэлсэн ТҮХ ий шийдвэр үндэслэлгүй байна. Тодруулбал: 3.1 Захиалагч ТББ ын ТШЗ ы 20.1 дэх хэсэгт Техникийн чадавхын шаардлагыг хангах дараах нотлох баримтууд ирүүлэхийг шаарджээ. Үүнд: Захиалагч болон нийлүүлэгчийн техникийн тодорхойлолтыг харьцуулсан байдлаар хүснэгтээр бэлтгэж баталгаажуулан ирүүлнэ.. Нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтод нийцэхийг зүйл, заалт бүрээр нотлон харуулсан тайлбар, эсхүл тус тодорхойлолтын аль нэг зүйл, заалтыг орхигдуулсан, зөрсөн боловч захиалагчийн тогтоосон техникийн тодорхойлолтын шаардлагыг үндсэнд нь хангаж байгааг нотолсон мэдэгдлийг баталгаажуулан ирүүлнэ..... нийлүүлэх барааны дэлгэрэнгүй танилцуулга, фото зургийн хамт ирүүлнэ... зэрэг болно. Сангийн сайдын баталсан бараа худалдан авах тендерийн жишиг баримт бичгийн 17.5 дах хэсэгт .. Нотлох баримт нь нийтлэл, зураг, үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудас хэлбэрээр байж болно. Санал болгох бараа нь техникийн тодорхойлолтод нийцсэнийг харуулах зорилгоор тэдгээрийн техникийн болон гүйцэтгэлийн бодит үзүүлэлтийг техникийн тодорхойлолттой нийцсэн болохыг хянан үзэх боломжтой баримт, хэрэв санал болгох бараа техникийн тодорхойлолтын аль нэг зүйлээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан тайлбар ирүүлсэн байна.. гэж заажээ. С ХХК ий бэлтгэн ирүүлсэн материал нь дээр дурдсан шаардлагыг хангахгүй байна. Тодруулбал: 3.1.1 С ХХК ий тендерт санал болгосон гадна зориулалтын Лед дэлгэцийн үйлдвэрлэгч, загварын нэр тодорхойгүй байх бөгөөд ТШЗ т шаардсаны дагуу бэлтгэн ирүүлсэн харьцуулсан техникийн тодорхойлолтдоо Захиалагчийн техник үзүүлэлтийг шууд хуулбарласан байх тул техникийн тодорхойлолтыг зохих ёсоор бэлтгэсэн гэж үзэхээргүй байх бөгөөд гүйцэтгэлийн бодит үзүүлэлтийг техникийн тодорхойлолттой нийцсэн болохыг хянан үзэх ямар ч боломжгүй байхад Захиалагчийн Тендерийн үнэлгээний хороо шаардлагад нийцсэн гэж үнэлсэн нь үндэслэлгүй гэж үзэхээр байна. С ХХК нь лед дэлгэцийн барааны танилцуулга гэх хэсэгт дэлгэцийн загварыг Р3.91 гэсэн байх боловч Р3.91 гэх тэмдэглэгээ нь түүний бүрэлдэхүүн хэсэг болох пикселийн давтамж/ pixel pitch ийн үзүүлэлтийн товчлол бөгөөд лед дэлгэцийн загварын нэр биш юм. 3.1.2 С ХХК нь тендерт Classroom Central controller /Multimedia Central Control System загварын удирдлагын панел санал болгосон байх бөгөөд санал болгосон удирдлагын систем нь захиалагчийн шаардлагын 13 үзүүлэлтийн LAN switch: 4*10 M/100M RJ 45 network switch ports, Power amplifier: 2"(40W+40W), CPU Quad-cord Main frequency 1.5GHz, GPU Quad-cord, RAM DDR3 1G can be extended to 2G, O.S. Android 8.1, RJ45 POЕ, 100MB LAN гэх нийт 9 үзүүлэлтийг хангаагүй байна. Энэ тухайгаа 2024.03.25 ны өдрийн 01/032 дугаар албан бичигт /2 р файл 13 р хуудас/ дараах байдлаар тайлбарлажээ. бид техникийн тодорхойлолттой дүйцэхүйц байх журмыг баримтлан, тухайн барааны гүйцэтгэх Үүргийг хангах хэдий ч техник үзүүлэлтийн хувьд тодорхой зөрүүтэй өөр төхөөрөмжийг санал болгож байгаа нь Захиалагчийн тогтоосон техникийн тодорхойлолтыг үндсэнд нь хангаж байгаа болно.. гэжээ. Захиалагчийн тендерийн үнэлгээний хороо 2024 оны 04 дүгээр сарын 08 болон 05 дугаар сарын 07 ны өдөр хуралдахдаа С ХХК ий санал болгосон бүтээгдэхүүний техник үзүүлэлт зөрүүтэй боловч, үндсэндээ шаардлага хангаж байгаа тухай мэдэгдэл ирүүлсэн асуудлыг огт хэлэлцээгүй байх бөгөөд шаардлага огт хангахгүй, илт зөрүүтэй бүтээгдэхүүнийг шаардлагад нийцсэн гэж үнэлсэн нь оролцогч нарыг ялгаварласан, нэг компанийг илтэд дэмжсэн гэх үндэслэл бүхий эргэлзээ төрүүлж байна. Энэ нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн үнэлгээний хорооны хуралдаан дээр Үнэлгээний хорооны гишүүн М.Э ... С ХХК ий ирүүлсэн тендер өндөр үнийн дүнтэй байгаа боловч шаардлагад нийцэж байгаа учир шалгаруулах санал гаргаж, уг саналыг бүх гишүүд дэмжсэнээр, мөн Сангийн яамны гомдол хянасан тухай албан бичгийн дагуу 2024 оны 05 дугаар сарын 07 ны өдөр хийсэн тендерийн дахин үнэлгээний хурал дээр Үнэлгээний хорооны гишүүн М.Э "... Минийхээр бол засвар үйлчилгээний хуваарийн дагуу шаардлага хангасан албан бичиг ирүүлсэн гэж үзэж байна. Мөн удирдлагын системийн LAN Switch шаардлага хангах эсэх асуудлаар оролцогчоос тодруулга авах саналтай байна... бид бүхний авах гол төхөөрөмж бол дэлгэц, дэлгэцийн хувьд шаардлага хангаж байна... LAN Switch бол дагалдах хэрэгсэл учраас тодруулга авах боломжтой.., үзүүлэлт нэг бүрийг нарийн зааж ирүүлнэ үү гэж тодруулга аваад шаардлагад нийцсэн тохиолдолд шалгаруулах саналтай байна.., дахин хуралдах талаар санал авахад мөн Үнэлгээний хорооны гишүүн М.Э".. Миний хувьд дахин хуралдах шаардлагагүй гэж үзэж байна..., үнэлгээний хорооны дарга, нарийн бичиг албан бичгийн хариу ирэхээр утсаар мэдэгдээд шаардлага хангаж байвал С ХХК ийг шалгаруулах саналтай байна..., шийдвэрлэсэн хэсэгт гишүүдийн 100 хувийн саналаар ... С ХХК ийг шаардлагад нийцсэн гэж үзээд Захиалагчид тендерийн хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргэхээр шийдвэрлэв ... гэх, НХААГ ын 2024 оны 05 дугаар сарын 07 ны өдрийн тодруулга авах тухай "... удирдлагын системийн LAN Switch ийн үзүүлэлтийг нэг бүрчлэн ирүүлэх шаардлагатай байгаа тул мэдээллийг тодорхой дэлгэрэнгүй ирүүлнэ үү..." гэх албан бичиг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно гэж үзэхээр байна. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл Захиалагчийн Тендерийн үнэлгээний хороо, тэр дундаа гишүүн М.Э тендерийн хууль болон түүнд нийцүүлэн гарсан холбогдох журам болох тендерийн үнэлгээний зааврыг илт зөрчиж, тендерт оролцогчийн тендерт санал болгосон барааны мэдээллийг тодорхой дэлгэрэнгүй ирүүлнэ үү гэх тодруулгыг оролцогч руу явуулж, уг тодруулгын хариу ирээгүй байхад тендерт оролцогчийн ирүүлэх тодруулгыг баттайгаар шаардлагад нийцнэ гэж тооцож, урьдчилсан шийдвэр гаргасан нь худалдан авах ажиллагаагаар мэргэшсэн байгууллагын, мэргэшсэн буюу АЗ гэрчилгээтэй гишүүдийн гаргасан шийдвэр гэдэгт итгэхэд бэрх байх бөгөөд илт нэгдмэл ашиг сонирхолтой байна гэх эргэлзээг баталж байна гэж үзэхээр байна. НХААГ ын Тендерийн үнэлгээний хорооноос авсан хууль бус гэж үзэхээр тодруулгын хариуд С ХХК нь тендерт санал болгосон Classroom Central controller/Multimedia Central Control System гэдэг төхөөрөмжөөсөө огт өөр, тендерт огт санал болгоогүй тэр ч бүү хэл үнэ олох боломжгүй байгаа тухай тайлбар хийн тендертээ хавсаргасан QNEX загварын нэгдсэн удирдлагын системийн дэлгэрэнгүй үзүүлэлтийг ирүүлжээ. Энэ нь тендерийн агуулгыг бүрэн өөрчилсөн, хууль бус гаж олгож байгаад авах ажиллагааны мэргэлж бус байгууллага ийм боломжийг олгож байгаад үнэхээр гайхаж байна. QNEX загварын нэгдсэн удирдлагын системийн Монгол улс дах цорын ганц онцгой эрхтэй албан ёсны борлуулагч нь С-а******* ХХК бөгөөд С ХХК нь гэрээний хэрэгжилтийг хангахдаа анхны санал болгосон, шаардлага хангахгүй бүтээгдэхүүн нийлүүлсэн гэж үзэхээр байна. 3.2 Захиалагчийн боловсруулсан ТББ ын ТШЗ ы 17.5.4 т Барааг нийлүүлсний дараах баталгаат хугацаанд хийгдэх байнгын болон урсгал үйлчилгээний (засвар) хуваарийг бэлтгэж ирүүлнэ... гэж шаарджээ. Гэрээ байгуулах эрх авсан С ХХК нь баталгаат хугацаанд хийгдэх байнгын болон урсгал үйлчилгээний (засвар) хуваарийг бэлтгэж ирүүлээгүй байхад шаардлагад нийцсэн гэж үнэлсэн нь үндэслэлгүй байна. Тус тендерт оролцсон Н ХХК ий тендерээс байнгын болон урсгал үйлчилгээний (засвар) хуваарийг бэлдэж ирүүлээгүй гэх үндэслэлээр татгалзсан хэрнээ С ХХК ийг шалгаруулсан нь оролцогчдод илт ялгавартай хандсан гэж үзэхээр байна. Сангийн яамны гомдол хянасан тухай албан бичгийн дагуу 2024 оны 05 дугаар сарын 07 ны өдөр хийсэн тендерийн дахин үнэлгээний хурал дээр гишүүд энэ асуудлаар хэлэлцсэн байх бөгөөд гишүүн М.Эын гаргасан, С ХХК ийг албан бичиг ирүүлсэн тул /3 р файл 1 р хуудас/ шаардлагад нийцсэн гэж үзэх саналыг дэмжиж шийдвэрлэсэн нь тендерийн хууль, холбогдох журмуудад нийцэхгүй байна. 3.3 Сангийн сайдын баталсан жишиг баримт бичгийн 12 дугаар зүйлийн 12.1 д... тендер шалгаруулалттай холбогдох албан бичиг, захидал, бусад баримт бичиг, оролцогчийн ирүүлэх тендер монгол хэлээр байх ба өөр хэлээр үйлдсэн тендер, түүний доторх баримт бичиг, мэдээллийг орчуулсан орчуулгыг тендерт оролцогч бэлтгэн ирүүлнэ..., ТШЗ ы 12.1 Оролцогчийн ирүүлэх тендер Монгол хэл байх ба өөр хэлээр үйлдсэн тендер, түүний доторх баримт бичиг, мэдээллийг орчуулсан орчуулгыг тендерт оролцогч бэлтгэн ирүүлнэ. ТШЗ ы 20.1 д Нийлүүлэх барааны дэлгэрэнгүй танилцуулга ирүүлнэ гэж тус тус заажээ. Тендерт шалгарсан С ХХК лед дэлгэц, нэгдсэн удирдлагын системийн барааны дэлгэрэнгүй танилцуулгыг англи хэл дээр бэлтгэн ирүүлсэн нь Сангийн сайдын баталсан тендерийн жишиг баримтын холбогдох заалт болон ТШЗ ы 12.1 дэх хэсгийг хангахгүй байна. Гэтэл Захиалагчийн тендерийн үнэлгээний хороо шаардлагад нийцсэн гэж үнэлсэн нь үндэслэлгүй байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр НХААГ ын тендерийн үнэлгээний хорооны 05 дугаар сарын 07 ны өдрийн 3 дугаар зөвлөмжийг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү. 4. 2024 оны 05 дугаар сарын 21 ний өдрийн, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Са Л ХХК нарын хооронд байгуулагдсан ΗΧΑΑΓ/******* дугаар бүхий гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд Тендер шалгаруулалт нь хэд хэдэн үе шаттай явагдах бөгөөд тендерийн хянан үзэх шатанд тэнцсэн тохиолдолд үнэлгээний шатанд орох, үнэлгээний шатнаас шалгарсан буюу тендерт ялсан бол гэрээ байгуулах эрх үүсэх зэргээр Хоорондоо холбоотой үргэлжилсэн үйл ажиллагаа юм. С ХХК нь ТББ ын ТШЗ ы хэд хэдэн шаардлагагы хангаагүй тул хянан үзэх шатнаас хасагдах байхад хууль бусаар тэнцүүлэн, үнэлгээний шатанд оруулж, шалгаруулан гэрээ байгуулах эрх олгож, улмаар гэрээ байгуулсан байх тул байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна. Мөн С ХХК нь тендерт оролцохдоо Тендер илгээх маягт 1 ыг бөглөн ирүүлсэн байх бөгөөд уг маягтын 5 дах хэсэгт тендерийн хүчинтэй хугацааг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.. гэжээ. Хавтаст хэргийн 100 р хуудсанд 2024 оны 05 дугаар сарын 06 ны өдрийн ******* дугаар бүхий албан бичгээр Захиалагч НХААГ нь тендер шалгаруулалтын хүчинтэй хугацааг тендерийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсгийг баримтлан 15 хоногоор сунгажээ. Хуулийн 24 р зүйлийн 24.3 дах хэсэгт зааснаар тендерийн хүчинтэй хугацааг Сангийн яам эсхүл гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлаас шалтгаалан захиалагч энэ хуулийн 24.1-д заасан хугацааг ажлын 15 хүртэл өдрөөр нэг удаа сунгаж болох зохицуулалттай байх бөгөөд хугацаа сунгах тухай албан бичигт Захиалагч гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн тухай дурдаагүй, түүнийг нотлох баримтыг хавсаргаагүй байх тул энэхүү шийдвэрийг хуулийн шаардлагыг хангаагүй, эрх мэдлээ хэтрүүлсэн, хүчингүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Тодруулбал тендерийн С ХХК ий санал болгосон хүчинтэй хугацаа нь 2024 оны 03 дугаар сарын 26-аас 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг дуустал байх бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 21 ний өдөр байгуулсан гэрээг тендерийн хүчинтэй хугацаанд багтаах гэх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэхээр байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С-а******* ХХК ий тендерээс татгалзсан тухай Захиалагчийн 2024 оны 05 дугаар сарын 08 ны өдрийн дугаар бүхий шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 т Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана, 12 дугаар зүйлийн 12.1-д Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана гэж тус тус заажээ. Хуулийн дээрх зохицуулалтаас харахад тендерт оролцогч нь Захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгаа болон техникийн тодорхойлолтод заасны дагуу тендерээ бэлтгэж хүргүүлэх, Захиалагч буюу тендерийн үнэлгээний хороо нь оролцогчдын тендерийг боловсруулсан тендерийн баримт бичгийн доод шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг хянан үзэх үүрэгтэй байна. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан, Ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай тоног төхөөрөмж (БГД) НХААГ/ ******* дугаар бүхий тендер шалгаруулалтын тендер шалгаруулалтын зааварчилгааны 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх хэсэгт Нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтод нийцэхийг зүйл, заалт бүрээр нотлон харуулсан тайлбар, эсхүл тус тодорхойлолтын аль нэг зүйл, заалтыг орхигдуулсан, зөрсөн боловч захиалагчийн тогтоосон техникийн тодорхойлолтын шаардлагыг үндсэнд нь хангаж байгааг нотолсон мэдэгдлийг баталгаажуулан ирүүлнэ, гэжээ. Тендерийн баримт бичгийн ТШЗ ны 20.1.4 дэх хэсэгт зааснаас харахад тендерт оролцогч нарын санал болгож буй бүтээгдэхүүний техник үзүүлэлт нь захиалагчийн техникийн шаардлагаас зөрсөн боловч үндсэнд нь хангаж байгааг нотолсон мэдэгдэл ирүүлбэл уг зөрүүг хуулийн 26.7 дах хэсэгт заасны дагуу үнэлнэ гэж оролцогчдод мэдэгдсэн гэж үзэхээр байна. Тус тендерт лед дэлгэц, видео процессор, удирдлагын панел, тогтоогч төмөр, лед дэлгэцийн дагалдах сэлбэг хэрэгсэл, лед дэлгэцийн зөөврийн хайрцаг гэх 6 нэр төрлийн бүтээгдэхүүн худалдан авах захиалга ирүүлсний дагуу манай компани Захиалагчийн тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагад бүрэн нийцсэн 6 бүтээгдэхүүнийг санал болгосон. Тэр ч бүү хэл бидний санал болгож буй лед дэлгэцийн гэрэлтүүлэг нь Захиалагчийн шаардсанаас 1500 cd/mаар илүү, тоосны хамгаалалтын зэрэг /IP/ нь 65 буюу захиалагчийн шаардсан дан ганц тоосны хамгаалалттай биш давхар ус, чийгний хамгаалалттай бөгөөд ТШЗ ы 20.1.4 дэх хэсэгт заасан шаардлагыг ханган, ******* дугаар бүхий албан бичгээр тайлбар гаргаж, холбогдох нотлох баримт буюу бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулгыг тендерт хавсарган хүргүүлсэн. Гэтэл НХААГын дугаар бүхий тендерээс татгалзах тухай албан бичигт манай компаний санал болгосон ямар бүтээгдэхүүн нь техник үзүүлэлтийн зөрүүтэй байсан талаар огт дурдаагүй байдаг бөгөөд энэ нь тендерийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Тендерийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3, "Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журам" ын 5 дугаар зүйлийн 5.3 т үнэлгээний хорооны зөвлөмж хуульд нийцсэн эсэхийг хянах Захиалагчийн чиг үүргийг тусгажээ. Дээр дурдсан журмын 4 дүгээр зүйлийн 4.5 д Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл нь зөвлөмж байна, 5 дугаар зүйлийн 5.1 д Үнэлгээний хороо зөвлөмжийг холбогдох журам, заавар, аргачлалын дагуу боловсруулж,... захиалагчид хүргүүлнэ, 5.2.Захиалагч зөвлөмжид үндэслэн хуулийн 28.1-д заасан шийдвэр гаргана гэж тус тус заажээ. Хуулийн дээрх зохицуулалтаас харахад Захиалагч нь Тендерийн үнэлгээний хорооны зөвлөмжтэй танилцаж, шийдвэр нь хуульд нийцэж буй хяналт тавих буюу шийдвэр гаргахаасаа өмнө үнэлгээний хорооны зөвлөмж/ дүгнэлттэй танилцсаны дараа шийдвэрээ гаргахаар байна. Маргаан бүхий захиргааны актад тендерт оролцогчийн санал болгосон ямар тоног төхөөрөмж нь техникийн шаардлагад нийцээгүй байгаа талаар огт дурдаагүй байгаа нь үнэлгээний зөвлөмжид тус асуудлыг мөн адил дурдаагүй гэж үзэхээр байх бөгөөд Захиалагч энэ талаар үнэлгээний хорооноос тодруулаагүй, хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй гэж байна. Тодруулбал Захиалагч нь хууль журамд заасан хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс С-а******* ХХК ийг үндэслэлгүйгээр тендер шалгаруулалтаас хассан үнэлгээний хорооны хууль бус зөвлөмжид үндэслэн С-а******* ХХК ийн тендерээс татгалзсан шийдвэр гаргасан нь хууль бус байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “1. "С-а*******" ХХК-ийэ тендерийг шаардлагад нийцээгүй гэж үнэлсэн үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2 дугаар бүхий дүгнэлтийн "С-а*******" ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох; (ЗЕХ-ийн 37.6, ЗХШХШТХ-ийн 106.3.3) гэсэн шаардлага нь үндэслэлгүй байна. Сангийн сайдын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн "Гомдол хянасан тухай" албан бичгээр тус захиалагчийн шийдвэрийг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтыг үндэслэн хүчингүй болгон дахин үнэлгээ хийхийг даалгасан тул энэхүү хэсгийг хүчингүй болгох нь ямар ч ач холбогдолгүй байна. 2. Нэхэмжлэлийн шаардлагын 2 болон 3 дахь хэсэг нь үйл баримтын хувьд дараалалгүй байна. Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл (Зөвлөмж №3)-ийг хүчингүй болгосноор тус захиргааны акт хүчингүй болох эрх зүйн үндэслэлтэй байхад "С-а*******" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд Үнэлгээний хорооны зөвлөмж эсхүл Захиалагчийн шийдвэрийн алийг хууль бус байсан болохыг тогтоолгох нь ойлгомжгүй тодорхойлогдсон байгаа тул нэхэмжлэгчийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. 3.1. Энэ нь ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт "Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана." гэж, Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгаа (ТШЗ)-ны 28.1-т Тендерийг хянан үзэхэд хуулийн 26 дугаар зүйлд заасан журам, ТШЗ-н 13.1-т заасан тендерийн иж бүрдэл, холбогдох мэдээллийн сангаас илгээсэн мэдээлэл, оролцогч болон түүний тендерийн талаар авсан тайлбар, тодруулгад үндэслэн хянан үзнэ. Хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар Захиалагч энэ хуулийн 25.1-д заасан тодруулгыг холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудангаар, эсхүл албан бичгээр авч болно, гэж тус тус заасны дагуу тус тодруулгыг авч, ирүүлсэн тодруулгын хариуг үнэлгээнд харгалзан үзсэн. 3.1.1. Хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт Техникийн тодорхойлолтод тодорхой нэг аж ахуй эрхлэгчийн бараа, үйлчилгээний худалдааны нэр, патент, түүнийг эзэмшигч, үйлдвэрлэгч, нийлүүлэгч, эсхүл үйлдвэрлэлийн арга, гарал үүслийг тухайлан заахыг хориглоно гэж заасан бөгөөд батлагдсан техникийн тодорхойлолтын дагуу оролцогч "С" ХХК нь техникийн тодорхойлолтыг хүснэгтээр харьцуулан ирүүлсэн байна. 3.1.2. Хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт Техникийн тодорхойлолтыг нарийвчлан тодорхойлох боломжгүй бол энэ тухай үндэслэл бүхий тайлбарыг дурдсаны үндсэн дээр зөвхөн тухайн бараанд холбогдуулан энэ хуулийн 12.4-т заасан шаардлага, нөхцөлийг тавьж болох бөгөөд энэ тохиолдолд "эсхүл түүнтэй дүйцэх" гэсэн тодотгол хэрэглэнэ, тус заалтыг үндэслэн ТШЗ-ны 20.1-т Нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтод нийцэхийг зүйл, заалт бүрээр нотлон харуулсан тайлбар, эсхүл тус тодорхойлолтын аль нэг зүйл, заалтыг орхигдуулсан, зөрсөн боловч захиалагчийн тогтоосон техникийн тодорхойлолтын шаардлагыг үндсэнд нь хангаж байгааг нотолсон мэдэгдлийг баталгаажуулан ирүүүлнэ гэж заасны дагуу "С-а*******" ХХК нь тендерийн материалдаа 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/032 дугаар Мэдэгдэл ирүүлсэн байна. 4. 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, "С" ХХК нарын хооронд байгуулагдсан НХААГ/******* дугаар бүхий гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох гэсэн шаадлагын тухайд нэхэмжлэгч "С-а*******" ХХК нь ирүүлсэн тайлбартаа 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар "Хугацаа сунгах тухай" албан бичгээр тендерийн хүчинтэй хугацааг ажлын 15 өдрөөр сунгасан шийдвэрийг хүчингүй байх тул тус хугацааг баримтлан хийсэн гэрээг мөн хүчингүйд тооцуулахаар гаргасан шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн тоот шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэр ирүүлсэн, шийдвэр гаргахад холбогдох оролцогчоос тодруулга авах шаардлага үүссэн зэргийг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийг үндэслэн захиалагчид "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 59.10-т заасан шийдвэр гаргасан, эсхүл гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлаас шалтгаалан захиалагч энэ хуулийн 24.1-д заасан хугацааг ажлын 15 хүртэл өдрөөр нэг удаа сунгаж болно." захиалагчийн шийдвэр гаргах хугацааг ажлын 15 хүртэл өдрөөр нэг удаа сунгуулах хүсэлт гаргасан. Тендерийн хүчинтэй хугацаа 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байх тул 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан гэрээг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Төсөл, арга хэмжээний техникийн тодорхойлолт нь техник, тоног төхөөрөмжийн үзүүлэлтийг тусгасан, мөн Сангийн яамын гомдол хянасан тухай албан бичигт дурдсанчлан тодруулгын хариу буюу барааны дэлгэрэнгүй танилцуулгын орчуулах боломжтой хэсгийг орчуулан бусад хэсгийг техникийн үзүүлэлтийг тусгаж ирүүлсэн байна. Уг тендер шалгаруулалт ТБОНӨХБАҮХА тухай хууль болон Сангийн сайдын тушаалаар батлагдсан тендерийн жишиг баримт бичигт заасны дагуу, журмын дагуу явагдсан тул "С-а*******" ХХК-ийн гаргасан өөрчилж, тодруулж, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь заалтыг үндэслэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “"С-а*******" ХХК-ийн нэхэмжлэлээр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ/******* дугаартай тендертэй холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалт, 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь заалтыг удирдлага болгон нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариу тайлбар, холбогдох нотлох баримтыг хүргүүлж байна. 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зарласан тендер шалгаруулалтын тухайд Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/******* дугаар захирамжаар Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтын 20 дахь буюу "Ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай тоног төхөөрөмж (БГД) төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсэн. Эрх шилжсэн даруйд Худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/04 дүгээр тушаалаар төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан. Захиалагчийн хяналт тавьж ажиллах Нийслэлийн Боловсролын газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/302 дугаар албан бичгээр төсөл, арга хэмжээний техникийн тодорхойлолтыг ирүүлсэн. Тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийн дагуу нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулсан. 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээр зарлаж, 03 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 30 минутад НХААГ-ын 1012 тоот хурлын өрөөнд НХААГ/******* дугаартай Ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай тоног төхөөрөмж (БГД) төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг нээхэд уг тендерт "А" ХХК, "С-а*******" ХХК, "Са-л" ХХК, "Н******* ХХК тус тус нийт 4 оролцогч тендер ирүүлсэн. Уг тендерийг үнэлгээний хороо 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр үнэлгээг хийж, хуралдан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсгийн дагуу бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан гэж шаардлагад нийцсэн тендер гэж үзэж, "Са-л" ХХК-ийн ирүүлсэн тендерийг тус хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.3 дахь заалтын дагуу "Гэрээ байгуулах эрх олгох тухай" мэдэгдлийг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дүгээр албан бичгээр С ХХК-д, шалгараагүй буюу "Мэдэгдэл хүргүүлэх тухай" дугаар албан бичгийг "А ХХК-д, 03/540 дугаар албан бичгээр "Н*******" ХХК-д, 03/537 дугаар албан бичгийг "С-а*******" ХХК-д тус тус хүргүүлсэн. Монгол Улсын Сангийн яамнаас 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар "Тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай албан бичиг ирүүлсэн. Тус албан бичигт тендерт оролцогч С-а******* ХХК, ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргасан тухай мэдээлсэн. Тус албан бичгийн дагуу гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай холбогдох баримт бичгийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар албан бичгээр Сангийн яаманд хүргүүлсэн. Сангийн яамнаас 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дүгээр "Гомдол хянасан тухай" албан бичиг ирүүлсэн. Тус албан бичигт "Са-л" ХХК нь санал болгосон барааны танилцуулга, техникийн үзүүлэлтийг монгол хэл дээр орчуулгын хамт ирүүлсэн байх тул "Са-л" ХХК-ийг англи хэлээр танилцуулгыг бэлтгэсэн гэх гомдол үндэслэлгүй байна. "Са-л" ХХК-ийн санал болгосон Nova VC 600 загварын видео процессор болон гадна зориулалтын лед дэлгэцийн техникийн тодорхойлолт нь тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлтүүдтэй нийцсэн байх тул "Са-л" ХХК-ийн видео процессор болон гадна зориулалтын лед дэлгэц шаардлага хангахгүй гэх гомдол үндэслэлгүй байна. "С ХХК нь баталгаат хугацаанд хийгдэх байнгын болон урсгал үйлчилгээний засварын хуваарийг бэлтгэж ирүүлээгүй байх тул тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6-д "Барааг нийлүүлсний дараах баталгаат хугацаанд хийгдэх байнгын болон урсгал үйлчилгээний (засвар) хуваарийг бэлтгэж ирүүлнэ." гэсэн шаардлагыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. "Са-л" ХХК нь санал болгосон удирдлагын системийн LAN switch: 4*10 M/100M RJ 45network switch ports, Power amplifier: 2*(40W+40W), CPU Quad-cord Main frequency 1.5GHz, GPU Quad-cord, RAM DR3 1G can be extended to 2G, O.S. Android 8.1, RG45 POE, 100MB LAN зэрэг үзүүлэлтүүдийг ирүүлээгүй нь тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод "LAN switch: 4*10M/100M RJ 45 network switch ports, Power amplifier: 2*(40W+40W), CPU Quad-cord Main frequency 1.5GHz, GPU Quad-cord, RAM DR3 1G can be extended to 2G, O.S. Android 8.1, RG45 POE, 100MB LAN байх" гэсэн шаардлагыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн тоот шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэр ирүүлсэн, шийдвэр гаргахад холбогдох оролцогчоос тодруулга авах шаардлага үүссэн зэргийг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр захиалагчид хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийг үндэслэн захиалагчийн шийдвэр гаргах хугацааг ажлын 15 хүртэл өдрөөр нэг удаа сунгуулах хүсэлт гаргасан. Үнэлгээний хорооноос гаргасан хүсэлтийг үндэслэн захиалагч 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шийдвэр гаргах хугацааг ажлын 15 өдрөөр сунгасан. Үнэлгээний хороо 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж үнэлгээний хорооны гишүүд хуралдан хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана гэж заасны дагуу мөн Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар Гомдол хянасан тухай" албан бичгийг үндэслэн оролцогчоос тодруулга авахаар шийдвэрлэсэн. 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 03/853 дугаар албан бичгээр "Са-л" ХХК-д Тодруулга авах тухай албан бичиг хүргүүлсэн. Дээрх албан бичгийн дагуу "С ХХК 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01/88 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгээр Ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай тоног, төхөөрөмж (БГД) төсөл, арга хэмжээний удирдлагын панел нь NMP211-G-L2U загварын нэгдсэн удирдлагын систем бөгөөд хавсралтаар дэлгэрэнгүй үзүүлэлтүүдийн танилцуулгыг ирүүлсэн. Тус тодруулгын хариуг авч үнэлгээний хороо шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж үзэж "С ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг хүргүүлэхээр шийдвэрлэж 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүргүүлж, шалгараагүй мэдэгдлийг "С-а*******" ХХК-д 2024 оны 05 дугаар сарын 08-ны дугаар албан бичгээр хүргүүлсэн. 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 03/1004 дүгээр Нийслэлийн Боловсролын газарт гэрээ байгуулах эрх олгох "Зөвлөмж хүргүүлэх тухай", гэрээний иж бүрдэлд багтах баримт материалыг албан бичгээр хүргүүлсэн. Үүний дагуу 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь "Са-л" ХХК-тай Ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ Дугаар№ НХААГ/*******-г байгуулсан. Иймд тендер шалгаруулалт ТБОНӨХБАҮХА тухай хууль болон холбогдох журмын дагуу явагдсан тул "С-а*******" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь заалтын дагуу хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Гуравдагч этгээдээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай компани 2024 оны 03 сарын 26-нд НХААГ-аас зарлаж нээсэн ΗΧΑΑΓ/******* тоот "Ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай тоног төхөөрөмж БГД" тендер шалгаруулалтад оролцсон билээ. Уг тендер шалгаруулалтын техникийн тодорхойлолтын 3 дугаарт буй Networked Media Processor Удирдлагын панель төхөөрөмжийн техник үзүүлэлт нь QNEX брэндийн NMP211-G-L2U загварын төхөөрөмжийн дэлгэрэнгүй үзүүлэлт байх бөгөөд Ерөнхий боловсролын сургуульд уг төхөөрөмжийг хэрэглэх үндсэн хэрэглээ нь анги дотор буй төхөөрөмжүүдийг нэгдсэн удирдлагаар хангах юм. Бид БНХАУ дахь тус төхөөрөмжийн үйлдвэрлэгчтэй удаа дараа холбогдсон боловч Монгол дахь түнш компанидаа танай мэдээллийг дамжууллаа, удахгүй холбогдоно гэсэн хариу өгсөөр байв. Иймд бид Монгол дахь төлөөлөгч С-а******* ХХК руу холбогдож мөн үнэ авах хүсэлт гаргасан ч тодорхойгүй шалтгаанаар үнэ өгөхгүй хойшлуулсаар тендерийн нээлтийн хугацаа тулсан юм. Энэ бүхний шалтгаан нь тус компани өөрөө тус тендерт мөн өрсөлдөж байсныг сүүлд мэдсэн юм. Өөрөөр хэлбэл энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.5, 7.1.11 заалтуудыг илт зөрчсөн үйлдэл байсан юм. Техникийн тодорхойлолт хэсэгт тухайн барааны шинж чанар, зориулалт, ашиглахтай холбоотой шаардлага зэрэг нийтлэг үзүүлэлтийг тавих хуулийн заалт байдаг хэдий ч ийнхүү тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүний дэлгэрэнгүй үзүүлэлтийг цохож оруулсан байгаа нь ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 12.1 болон 12.4 дэх заалтуудыг зөрчсөн үйлдэл байв. Иймд бид эдгээр шалтгаануудын улмаас энэ төрлийн төхөөрөмжүүдийн нийтлэг үзүүлэлтийг оруулан тодорхой нэр загвар заалгүйгээр хөрвөж болохуйц удирдлагын системийг санал болгосон билээ. Улмаар НХААГ-аас 2024 оны 05 сарын 07-нд 03/853 тоот албан тоот ирүүлж бидний нийлүүлэх төхөөрөмжийн дэлгэрэнгүй техникийн үзүүлэлтийг явуулахыг хүссэн байв. Үүнийг бид НХААГ нь Өрсөлдөөний тухай хуулийн 13-р зүйлийн 13.2.3, 13.2.5, 13.2.7 заалтуудыг зөрчихөөс сэргийлсэн үйлдэл гэж үзсэн ба манай компани тендерт ТБОНӨХБАҮХА тухай хуульд заасны дагуу техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлтийг үндсэнд нь хангах төхөөрөмжийг нэр загварт баригдахгүйгээр санал болгосон, мөн тухайн цаг үед гуравдагч зах зээлээс нийлүүлэх боломжтой хариу ирсэн байсан тул бид QNEX NMP211-G-L2U төхөөрөмжийн техник үзүүлэлтийн дэлгэрэнгүйг хариу болгон явуулсан билээ. НХААГ-аас 2024 оны 05-р сарын 08-ны өдөр ирүүлсэн тоот Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийн дагуу бид Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай НХААГ/******* тоот гэрээг хийж, тус гэрээний хэрэгжилт 2024 оны 08-р сарын 06-ны өдөр ашиглагч байгууллагуудад тоног төхөөрөмжийг бүрэн хүлээлгэн өгснөөр дууссан болно.” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани 2024 оны 03 сарын 26-нд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарлаж нээсэн НХААГ/******* тоот "Ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай тоног төхөөрөмж БГД" тендер шалгаруулалтад оролцсон. Уг тендер шалгаруулалтын техникийн тодорхойлолтын 3 дугаарт буй Networked Media Processor Удирдлагын панель төхөөрөмжийн техник үзүүлэлт нь QNEX брэндийн NMP211-G-L2U загварын төхөөрөмжийн дэлгэрэнгүй үзүүлэлт байх бөгөөд Ерөнхий боловсролын сургуульд уг төхөөрөмжийг хэрэглэх үндсэн хэрэглээ нь анги дотор буй төхөөрөмжүүдийг нэгдсэн удирдлагаар хангах юм. Бид Хятад улс дахь тус төхөөрөмжийн үйлдвэрлэгчтэй удаа дараа холбогдсон боловч Монгол дахь түнш компанидаа танай мэдээллийг дамжууллаа, удахгүй холбогдоно гэсэн хариу өгсөөр байв. Иймд бид Монгол дахь төлөөлөгч С-а******* ХХК руу холбогдож мөн үнэ авах хүсэлт гаргасан ч тодорхойгүй шалтгаанаар үнэ өгөхгүй хойшлуулсаар тендерийн нээлтийн хугацаа тулсан юм. Энэ бүхний шалтгаан нь тус компани өөрөө тус тендерт мөн өрсөлдөж байсныг сүүлд мэдсэн юм. Өөрөөр хэлбэл энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.5, 7.1.11 заалтуудыг илт зөрчсөн үйлдэл байсан юм. Техникийн тодорхойлолт хэсэгт тухайн барааны шинж чанар, зориулалт, ашиглахтай холбоотой шаардлага зэрэг нийтлэг үзүүлэлтийг тавих хуулийн заалт байдаг хэдий ч ийнхүү тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүний дэлгэрэнгүй үзүүлэлтийг цохож оруулсан байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12.1 болон улмаас энэ төрлийн төхөөрөмжүүдийн нийтлэг үзүүлэлтийг оруулан тодорхой нэр 24 дэх заалтуудыг зөрчсөн үйлдэл байв. Иймд бид эдгээр шалтгаануудын загвар заалгүйгээр хөрвөж болохуйц удирдлагын системийг санал болгосон. ирүүлж бидний нийлүүлэх төхөөрөмжийн дэлгэрэнгүй техникийн үзүүлэлтийг Улмаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 05 сарын 07-нд 03/853 тоот албан тоот явуулахыг хүссэн байв. Үүнийг бид Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь Өрсөлдөөний тухай хуулийн 13-р зүйлийн 13.2.3, 13.2.5, 13.2.7 заалтуудыг зөрчихөөс сэргийлсэн үйлдэл гэж үзсэн ба манай компани тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлтийг үндсэнд нь хангах төхөөрөмжийг нэр загварт баригдахгүйгээр санал болгосон, мөн тухайн цаг үед гуравдагч зах зээлээс нийлүүлэх боломжтой хариу ирсэн байсан тул бид QNEX NMP211-G-L2U төхөөрөмжийн техник үзүүлэлтийн дэлгэрэнгүйг хариу болгон явуулсан. НХААГ-аас 2024 оны 05-р сарын 08-ны өдөр ирүүлсэн тоот Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийн дагуу бид Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай НХААГ/******* тоот гэрээг хийж, тус гэрээний хэрэгжилт 2024 оны 08-р сарын 06-ны өдөр ашиглагч байгууллагуудад тоног төхөөрөмжийг бүрэн хүлээлгэн өгснөөр дууссан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эцсийн байдлаар “1.С-а*******” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үнэлсэн үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2 дугаар бүхий дүгнэлтийн “С-а*******” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, “2. С-а*******” ХХК-ийн тендерээс татгалзсан тухай захиалагчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дугаар бүхий шийдвэр болон “Са-л” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай НХААГ-ын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дугаар бүхий шийдвэрүүдийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, “3.Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаар зөвлөмжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, “4.2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн Засаг дарга “Са-л” ХХК нарын хооронд байгуулагдсан НХААГ/******* дугаар бүхий гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж томьёолсон болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай тоног төхөөрөмж (БГД) нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2 дугаар зөвлөмж /тэмдэглэл/-өөр “Са-л” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж “Са-л” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид зөвлөж, шийдвэрлэсэн байх ба харин “С-а*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй тендер гэж үзэж татгалзахаар шийдвэрлэсэн байна.

Мөн дээрх үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 07-ны 3 дугаар өдрийн зөвлөмж /тэмдэглэл/-өөр “Са-л” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж “Са-л” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид зөвлөж, шийдвэрлэсэн байх ба “С-а*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй тендер гэж үзэж татгалзахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” тоот албан бичигт “Танай тендерийг үнэлэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг үндэслэн дараах шаардлагыг хангаагүй байна. Үүнд: Захиалагчийн техникийн тодорхойлолтоос зөрүүтэй санал ирүүлсэн. Иймд ...танай ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзаж байна.” гэсэн байна.

Дээрх Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн тоот албан бичгийг гаргахдаа хариуцагч нь “С-а*******” ХХК-ийн тендерээс тодорхой ямар үндэслэл, шалтгаанаар татгалзаж байгаа үндэслэлээ заагаагүй, тодорхойгүй, ойлгомжгүй хариу өгсөн байна.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд 40.2-д “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна:”, 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах;” 40.4-т “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана.” гэж тус тус заасан байна.

Тодруулбал, дээрх хуулийн зохицуулалтын дагуу авч үзвэл, хариуцагч нь 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн тоот албан бичигтээ нэхэмжлэгчийн нийлүүлэхээр санал болгосон тоног төхөөрөмж нь захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан тодорхой ямар шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгааг ойлгомжтой, тодорхой заах үүрэгтэй юм.

Дээрх Үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2 дугаар зөвлөмж /тэмдэглэл/ болон 2024 оны 05 дугаар сарын 07-ны 3 дугаар өдрийн зөвлөмж /тэмдэглэл/-өөс үзэхэд, “С-а*******” ХХК-ийн тендерээс ямар үндэслэл, шалтгаанаар татгалзаж байгааг мөн уг зөвлөмжүүдэд заагаагүй байна.

Үүнээс үзэхэд, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн тоот албан бичиг болон Үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2 дугаар зөвлөмж /тэмдэглэл/, 2024 оны 05 дугаар сарын 07-ны 3 дугаар өдрийн зөвлөмж /тэмдэглэл/ нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн дээрх зохицуулалтуудад нийцэхгүй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь “Захиалагч ТББ ын техник үзүүлэлтийг боловсруулахдаа алдаа гаргаж, Screen resolution буюу дэлгэцийн нягтралыг 6394*1023 байна гэжээ. С-а******* ХХК аас тендерийн харьцуулсан техникийн тодорхойлолт бэлдэхдээ 3.91 пиксел пичтэй, 5м 3м тэй дэлгэцийн нягтралыг тооцож, 1280*768 гэсэн нягтралтай байна, дэлгэцийн нягтралыг тооцохдоо алдаа гаргасан байгаа талаар тайлбарлан хүргүүлсэн байдаг. ...Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл НХААГ ын тендерийн үнэлгээний хорооны шийдвэрээр техникийн тодорхойлолтоос зөрүүтэйгээр буюу 38,364 метрийн өргөнтэй, 6,138 метрийн өндөртэй, 6мм (0.006 метр) ийн пикселийн интервалтай гадна дэлгэц худалдан авсан эсхүл С-а*******ы тендерээс үндэслэлгүйгээр татгалзаж, С компанид давуу байдал үүсгэсэн гэж үзэхээр байна.” Хариуцагч нь 38,3 метрийн өргөнтэй, 6,1 метрийн өндөртэй хэтэрхий том дэлгэцтэй, ерөнхий боловсролын сургуульд ашиглаж болохооргүй дэлгэц нийлүүлэх шаардлагыг тавьсан нь илт алдаатай техникийн тодорхойлолт боловсруулсан.” гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлтэй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиалагч оролцогчоос бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолтод нийцэх, эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг тогтоох шалгалт, туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн нотлох баримт, эсхүл холбогдох мэдээлэл ирүүлэхийг шаардаж болно.” 13.2-т “Захиалагч шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 13.1-д заасан шалгалт, туршилтыг өөрөө зохион байгуулж болно.” 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана.” гэж тус тус заасан байна.

Дээрх нэхэмжлэгчийн тайлбар, хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, Үнэлгээний хороо нь ерөнхий боловсролын сургуульд нийлүүлэх тоног төхөөрөмжийн пиксел пич буюу дэлгэцийн нягтаршлыг тооцох үзүүлэлтийг алдаагүй зөв тусгасан эсэхийг /дэлгэцийн нягтрал 6394*1023 байх ёстой байтал яагаад 1280*768 нягтралтай дэлгэц санал болгосон/ тендерт оролцогчдоос тодруулж бичгээр тодруулга авах боломжтой байжээ.

Мөн Үнэлгээний хороо нь дээрх хуулийн зохицуулалтын дагуу тендерт оролцогчдоос санал болгож буй дэлгэцийн нягтаршил нь техникийн тодорхойлолтод нийцэх эсэхийг тогтоох шалгалт, туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн нотлох баримт ирүүлэхийг, эсхүл үүнтэй холбоотой холбогдох мэдээлэл ирүүлэхийг тендерт оролцогчдоос шаардах эрхтэй, боломжтой байсан, түүнчлэн хариуцагч нь шаардлагатай гэж үзвэл шалгалт, туршилтыг өөрөө зохион байгуулах боломжтой байсан байх ба энэ чиг үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй байна.

Иймд Үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2 дугаар зөвлөмж /тэмдэглэл/ болон 2024 оны 05 дугаар сарын 07-ны 3 дугаар өдрийн зөвлөмж /тэмдэглэл/ үндэслэлгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:”, 4.1.17-д "тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг;”, 4.1.18-д "техникийн тодорхойлолт" гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг;”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална.”, 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана.”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана.” гэж тус тус заасан байна.

Мөн дээрх хуулийн 45 дугаар зүйлийн 45.6-д “Аймаг, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг энэ хуулийн 45.5-д заасан захиалагч өөрийн хэрэгцээнд худалдан авахаас бусад тохиолдолд тендер шалгаруулалтыг худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын аймаг, нийслэл, дүүрэг дэх нэгж зохион байгуулна.”, 48 дугаар зүйлийн 48.2-т “Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ: 48.2.3-д “үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих;, 49 дүгээр зүйлийн 49.8-д “Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын аймаг, нийслэл, дүүрэг дэх нэгж дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:” 49.8.2-т “захиалагчийн энэ хуулийн 48.2.6, 48.2.7, 48.2.11-д зааснаас бусад эрх эдэлж, үүрэг хүлээх;”, 50 дугаар зүйлийн 50.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 50.2.1-д “тендер шалгаруулалтын баримт бичиг, зарлал, урилга боловсруулах, тендер хүлээн авах;” гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, тендер шалгаруулалтын баримт бичиг гэсэн ойлголт нь техникийн тодорхойлолтыг багтаасан өргөн ойлголт байх ба Үнэлгээний хороо нь тендерийн баримт бичгийг боловсруулах чиг үүрэгтэй байх ба Үнэлгээний хорооны боловсруулсан тендер шалгаруулалтын баримт бичгийг захиалагч батлахаар хуульчилсан байна.

Иймд дээрх хуулийн зохицуулалтууд, дээр тайлбарласан үйл баримтуудаас үзэхэд, Үнэлгээний хороо нь ойлгомжтой тодорхой тендерийн баримт бичиг боловсруулах үүргээ биелүүлээгүй, алдаатай /дэлгэцийн нягтаршлын хувьд/ тендер шалгаруулалтын баримт бичиг боловсруулсан гэж үзэхээр байна.

 Мөн дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, Үнэлгээний хорооноос гаргасан зөвлөмжид захиалагч хяналт тавих эрхтэй байх ба Үнэлгээний хорооны боловсруулсан тендер шалгаруулалтын баримт бичиг алдаатай эсэх, тус Үнэлгээний хорооны гаргасан зөвлөмж хуульд нийцсэн эсэхийг хяналт тавих үүргээ захиалагч болох Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар биелүүлээгүй байна.

Түүнчлэн, Ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай тоног төхөөрөмж (БГД) нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаар тэмдэглэлээс үзэхэд, Үнэлгээний хороо нь “С” ХХК-ийг шалгаруулж шийдвэрлэснийхээ дараа тус компаниас LAN switch-ийн талаар тодруулга авсан болох нь тогтоогдож байх ба энэ нь хуульд нийцэхгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь захиалагч биш учир тендер шалгаруулалтын  баримт бичиг буюу техникийн тодорхойлолтыг боловсруулахгүй, техникийн тодорхойлолтыг үнэн зөв, алдаагүй боловсруулах нь захиалагч Нийслэлийн Боловсролын газрын асуудал юм, Үнэлгээний хороо техникийн тодорхойлолтыг боловсруулахгүй, Нийслэлийн Боловсролын газар уг техникийн тодорхойлолтыг боловсруулсан” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.       

Учир нь дээр дурдсан хуулийн 45 дугаар зүйлийн 45.6, 49 дүгээр зүйлийн 49.8.2, 50 дугаар зүйлийн 50.2.1-д зохицуулалт болон бусад зохицуулалтуудын агуулгаас үзэхэд, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь тус тендерийн захиалагч байх ба Үнэлгээний хороо техникийн тодорхойлолтыг боловсруулахаар байна.

Дээрх тайлбарласан хууль зүйн үндэслэлүүдээр:

- “Ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай тоног төхөөрөмж (БГД) нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2 дугаар зөвлөмжийн “С-а*******” ХХК-д холбогдох хэсгийг,

- тус үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаар зөвлөмжийн “С-а*******” ХХК-д холбогдох хэсгийг

- Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” тоот албан бичгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлагуудыг тус тус хангаж шийдвэрлэлээ.  

 

Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

            Нэхэмжлэгч нь “Дахин үнэлгээ хийхийг тендерийн Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагуудаа хууль бус байсан болохыг тогтоолгох байдлаар өөрчилсөн тул гуравдагч этгээдтэй холбоотой “1. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ““Са-л” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай” тоот албан бичгийг хууль бус байсан тогтоолгох, 2. Ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай тоног төхөөрөмж (БГД) нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаар зөвлөмжийн “Са-л” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан тогтоолгох, 3. 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Са-л” ХХК нарын хооронд байгуулагдсан НХААГ/******* дугаар бүхий Ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг хууль бус байсан тогтоолгох”  нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн хариуцагч, гуравдагч этгээд нь “С” ХХК-тай тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг байгуулж, ерөнхий боловсролын сургуулиудад тоног төхөөрөмжүүдийг бүрэн хүлээлгэн өгч дуусгасан, гэрээ бүрэн хэрэгжиж дууссан гэсэн агуулгаар тайлбарлаж байх ба гуравдагч этгээд тоног төхөөрөмж нийлүүлсэнтэй буюу бодит байдалд тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ бүрэн хэрэгжиж дууссантай нэхэмжлэгч маргахгүй байх тул гуравдагч этгээдтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцнэ.  

Түүнчлэн энд тэмдэглэхэд гуравдагч этгээд “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “Үнэлгээний хороо нь тендер шалгаруулалтын баримт бичиг, техникийн тодорхойлолтыг ойлгомжгүй, тодорхойгүй, алдаатай боловсруулдаг, Үнэлгээний хорооны зөвлөмж, шийдвэрийн үндэслэл нь тодорхойгүй, ойлгомжгүй байдаг.” гэсэн агуулгаар тайлбарлаж, нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэлтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн болно.           

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох;” гэж заасан байна.

Дээрх 106.3.3-д заасан зохицуулалтаас үзэхэд, хууль тогтоогч зөвхөн захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоох шийдвэрийн төрлийг хуульчилсан байх ба захиргааны гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох шийдвэрийн төрлийг хуульчлаагүй байх тул шүүхээс захиргааны гэрээг хууль бус байсан болохыг тогтоох шийдвэр гаргах хууль зүйн боломж байхгүй байна.

Иймд шүүх дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлага тус бүрд дүгнэлт өгч дараах:

“Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ““Са-л” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай” тоот албан бичгийг хууль бус байсан тогтоолгох

Ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай тоног төхөөрөмж (БГД) нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаар зөвлөмжийн “Са-л” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан тогтоолгох

2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Са-л” ХХК нарын хооронд байгуулагдсан НХААГ/******* дугаар бүхий Ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг хууль бус байсан тогтоолгох”  нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 

Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.3, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

           1. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 25 дугаар зүйлийн 25.1, 45 дугаар зүйлийн 45.6, 48 дугаар зүйлийн 48.2.3, 49 дүгээр зүйлийн 49.8.2, 50 дугаар зүйлийн 50.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С-а*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,  “Ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай тоног төхөөрөмж (БГД) нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2 дугаар зөвлөмжийн “С-а*******” ХХК-д холбогдох хэсгийг, тус үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаар зөвлөмжийн “С-а*******” ХХК-д холбогдох хэсгийг болон Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” тоот албан бичгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож,

           үлдэх “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ““Са-л” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай” тоот албан бичгийг болон Ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай тоног төхөөрөмж (БГД) нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаар зөвлөмжийн “Са-л” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Са-л” ХХК нарын хооронд байгуулагдсан НХААГ/******* дугаар бүхий Ерөнхий боловсролын сургуульд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.      

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч “С-а*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С-а*******” ХХК-д олгосугай.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.БАТЗОРИГ