Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 307/ШШ2025/00355

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/00341/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ***дугаар хороо,****дугаар хороолол,******байр,**** давхарт байрлах ******* ******* ББСБ ХХКомпанийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, *****дугаар баг,****дугаар баг,**** тоотод оршин суух ******* овогтой ******* ******* холбогдох,

 

2,653,820.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...******* нь зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл зохих ёсоор биелүүлээгүй байна. Тиймээс 2,653,820.33 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* ******* ББСБ ХХКомпанийн нэхэмжилсэн 2,653,820.33 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна. Маргах зүйлгүй ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.******* ******* ББСБ ХХКомпанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.******* холбогдох 2,653,820.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2.Хариуцагч ******* нь ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлж байна... гэх тайлбарыг ирүүлсэн байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.

4.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,750 төгрөг, төрийн сангийн орлогоос 28,750 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ББСБ ХХКомпанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.******* холбогдох 2,653,820.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 28,750 төгрөг, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 28,750 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХКомпанид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС