Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 309/ШШ2025/00159

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү *******ын *******, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин ******* *******, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү ******* ******* нарын эцэг нь Мөнхжаргалын ******* мөн болохыг тогтоож, эх *******ийн асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү О.*******, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Г.*******, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү ******* ******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг *******аас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1-д  зааснаар            хариуцагч  *******аас  55 хонь, 8 ямаа, нийт 63 тооны мал гаргуулж нэхэмжлэгч *******т олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 тооны бог мал гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч *******аас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

5. Хүүхдийн өмнө хүлээсэн эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлж байх болон хүүхдийн тэтгэлэгийг хугацаандаа төлж байхыг эцэг *******, хүүхдийн тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулж байхыг эх ******* нарт тус тус үүрэг болгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ОТГОНЖАРГАЛ