| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 307/2025/00354/И |
| Дугаар | 307/ШШ2025/00356 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 307/ШШ2025/00356
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/00354/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ********өргөн чөлөө,*******банкцамхагт байрлах, ******* банк ХКомпанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *****дугаар баг,*******дугаар байр,***** тоотод оршин суух ******* ******* овогтой ******* ******* холбогдох,
22,591,684.38 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...******* нь зээлийн гэрээний зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлийн гэрээний үүргийн дагуу зээлийн хүү төлөх талаар мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй хоног хугацаа хэтрүүлж үүргээ зөрчсөн байна... гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* банкны нэхэмжилсэн 10,228,781.94 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна маргах зүйлгүй ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.******* банк ХКомпанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.******* холбогдох 22,591,684.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2.Хариуцагч ******* нь ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлж байна... гэх тайлбарыг ирүүлсэн байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.
4.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 135,500 төгрөг, төрийн сангийн орлогоос 135,500 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар .******* банк ХКомпанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.******* холбогдох 22,591,684.38 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС