| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00091/И |
| Дугаар | 309/ШШ2025/00164 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 309/ШШ2025/00164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* баг, ******* тоотод байрлах, ******* регистрийн дугаартай, “Дорнод ******* ******* ******* ******* ******* *******” -ын нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох , нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь 2017 оны 11 сарын 09-ний өдөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлээр нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх төслийн ажил гүйцэтгэх гэрээг, захиалагч Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга , ерөнхий гүйцэтгэгч “Дорнод ******* ******* ******* ******* ******* *******” -ын гүйцэтгэх захирал нартай байгуулж, ахмадын үйлчилгээний автобус худалдан авахад зориулж 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор эргэн төлөх хугацаатай 20 сая төгрөгийн хүүгүй зээлийг авсан. ...Зээлийн гэрээнд заасны дагуу 100-аас дээш хоногийн алданги 3 335 000 төгрөг, үндсэн зээлийн эргэн төлөлтийн дутуу 6 670 000 төгрөгийн хамт нийт 10 020 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 309/ШЗ2025/00109 дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаартай , регистрийн дугаартай нарыг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорнод ******* ******* ******* ******* ******* *******” нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох , нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч нь 2017 оны 11 сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга , ерөнхий гүйцэтгэгч “Дорнод ******* ******* ******* ******* ******* *******” -ын гүйцэтгэх захирал нартай “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлээр нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх төслийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан 20 000 000 төгрөгийг ахмадын үйлчилгээний автобус худалдан авахад зориулж зээлсэн, мөн уг зээлийн гэрээний батлан даагч нь болох нь уг гэрээ, Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1/478, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1/710 тоот албан бичиг, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээ”, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр саын 27-ны өдрийн 181/ШШ2020/00294 дугаартай шүүгчийн захирамж зэрэг баримтаар нотлогдож байна.
Мөн нэхэмжлэгч Дорнод ******* ******* ******* ******* ******* *******” нь , нарт холбогдуулан зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл хариуцагч нарын оршин суух хаяг тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргаж байгаа тайлбар, эвлэрүүлэн зуучлагчийн 2020 оны 03 дугаар сарны 09-ний өдрийн 138/ЭМ2020/00462 дугаартай мэдэгдэх хуудас, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 138/ТБ2020/00059 дугаартай “Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах тухай тэмдэглэл”, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 309/ШЗ2025/00109 дугаартай захирамжаар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллага хийхээр хуульчилсан байх тул , нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа /оршин байгаа/ газар, хаягийг олж тогтоох, хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч байгууллага Дорнод ******* ******* ******* ******* ******* *******” -т мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаартай , регистрийн дугаартай нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар , нарыг эрэн сурвалжлах ажиллагааг хийж, оршин байгаа хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч Дорнод ******* ******* ******* ******* ******* *******” -т /утас:99169864, 99588170/ мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ