| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00115/И |
| Дугаар | 309/ШШ2025/00193 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 309/ШШ2025/00193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* баг, *******ын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн “Ажиллаж байсан байдал болон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1983-1986 онд цэргийн алба хаасан. Улмаар цэргээс халагдаж ирээд 1986 оны 08 дугаар сараас 1989 оны 08 дугаар сарыг хүртэл барилга трестэд ажилласан. Тус хугацааны бичилт хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн байгаа боловч ажлаас халагдсан тушаал байхгүй байгаа. Мөн түүний дараа 1989 онд СОТ-д ажилд орсон бөгөөд 1990 онд тус байгууллага татан буугдахад ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаал архивд хадгалагдсан боловч хавсралт нь гараагүй. Түүнчлэн 1989 оноос 1991 оны тушаалд миний овгийг Надмид, Нанжид гэх мэтээр буруу бичсэн учраас баримт бичгийн эзэмшигч мөн болохоо, мөн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбарыг тал бүрээс нь шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ******* нь 1986 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Техник туслалцааны барилга трестэд ажилчнаар, 1989 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Зөвлөлтийн барилгын нэгдсэн 3-р трестэд ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь, мөн Зөвлөлтийн барилгын нэгдсэн 3-р трестийн Чойбалсан хот дахь Монгол ажилчдын захиргааны даргын 1989 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 182 дугаартай тушаал, 1990 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 148 дугаартай тушаал, Дорнод аймгийн Чойбалсан хотын Цахилгаан станцын даргын 1990 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Ажилд авах тухай” 2 дугаартай тушаал, Дорнод аймгийн Эрчим хүчний комбинатын хөдөөгийн эрчим хүчний үйлдвэрүүдийн засвар үйлчилгээний төвийн даргын 1991 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Ажил хавсруулах, өөрчлөх, ажилчин шилжүүлэх ажлаас халах тухай” 38 дугаартай тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчид олгосон 114536 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4-5-р тал/
2. Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны Дорнод техник туслалцааны барилгын трестийн даргын 1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Ажилд авах тухай” 209 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 6-р тал/,
3. Зөвлөлтийн барилгын нэгдсэн 3-р трестийн Чойбалсан хот дахь Монгол ажилчдын захиргааны даргын /Дирекция Монгоьских рабочих при подразделений СОТ-3 в.г Чойбалсане приказ/ 1989 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 182 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 7-р тал/,
4. Зөвлөлтийн барилгын нэгдсэн 3-р трестийн Чойбалсан хот дахь Монгол ажилчдын захиргааны даргын 1990 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 148 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 8-р тал/,
5. Дорнод аймгийн Чойбалсан хотын цахилгаан станцын даргын 1990 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Ажилд авах тухай” 2 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 9-р тал/,
6. Дорнод аймгийн Эрчим хүчний комбинатын хөдөөгийн эрчим хүчний үйлдвэрүүдийн засвар үйлчилгээний төвийн даргын 1991 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Ажил хавсруулах, өөрчлөх, ажилчин шилжүүлэх ажлаас халах тухай” 38 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн ******* тал/,
7. Нэхэмжлэгийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 18-р тал/
Иймд *******ийг 1986 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Техник туслалцааны барилга трестэд ажилчнаар, 1989 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Зөвлөлтийн барилгын нэгдсэн 3-р трестэд ажилчнаар тус тус ажиллаж байсан болохыг, мөн Зөвлөлтийн барилгын нэгдсэн 3-р трестийн Чойбалсан хот дахь Монгол ажилчдын захиргааны даргын 1989 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 182 дугаартай тушаал, 1990 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 148 дугаартай тушаал, Дорнод аймгийн Чойбалсан хотын Цахилгаан станцын даргын 1990 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Ажилд авах тухай” 2 дугаартай тушаал, Дорнод аймгийн Эрчим хүчний комбинатын хөдөөгийн эрчим хүчний үйлдвэрүүдийн засвар үйлчилгээний төвийн даргын 1991 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Ажил хавсруулах, өөрчлөх, ажилчин шилжүүлэх ажлаас халах тухай” 38 дугаартай тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийг 1986 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Техник туслалцааны барилга трестэд ажилчнаар, 1989 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Зөвлөлтийн барилгын нэгдсэн 3-р трестэд ажилчнаар тус тус ажиллаж байсан болохыг, мөн Зөвлөлтийн барилгын нэгдсэн 3-р трестийн Чойбалсан хот дахь Монгол ажилчдын захиргааны даргын 1989 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 182 дугаартай тушаал, 1990 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 148 дугаартай тушаал, Дорнод аймгийн Чойбалсан хотын Цахилгаан станцын даргын 1990 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Ажилд авах тухай” 2 дугаартай тушаал, Дорнод аймгийн Эрчим хүчний комбинатын хөдөөгийн эрчим хүчний үйлдвэрүүдийн засвар үйлчилгээний төвийн даргын 1991 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Ажил хавсруулах, өөрчлөх, ажилчин шилжүүлэх ажлаас халах тухай” 38 дугаартай тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ