| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00059/И |
| Дугаар | 309/ШШ2025/00194 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 309/ШШ2025/00194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, *******ү овогт ******* *******ын “Хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тай 2000 оноос хойш хамтран амьдарч байгаа. Улмаар бидний дундаас 2002 онд хүү ******* мэндэлсэн бөгөөд бид өнөөдрийг хүртэл мал маллаж, хамт амьдарч байна. Миний бие малчнаар тэтгэвэрт гарах гэсэн боловч *******тай албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй учраас хамт амьдарч байсан болохоо шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд ******* намайг нөхөр болох *******тай 2000 оноос хойш хамт амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******тай 2000 оноос хойш одоог хүртэл хамт амьдарч байна. Бидний дундаас 2002 онд хүү ******* төрсөн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбарыг тал бүрээс нь шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ******* нь 2000 оноос 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд *******тай хамтын амьдралтай байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Дорнод аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай тодорхойлолт /хх-ийн ******* тал/,
2. 2002 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр төрсөн хүү ын Эрдэнэтогтохын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5-р тал/,
3. Дорнод аймгийн ******* сумын 1-р багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1/17 дугаартай тодорхойлолт /хх-ийн 13-р тал/,
4. Фото зураг /хх-ийн 14-15-р тал/,
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хариу тайлбар /хх-ийн 23-р тал/,
Иймд *******ыг 2000 оноос 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл *******тай хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ******* регистрийн дугаартай, *******ү овогт ******* *******ыг 2000 оноос 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ЖБ68073179 регистрийн дугаартай, Огтор халх овогт Баяржрагалтай хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ