Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 311/ШШ2025/00078

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг 1 дүгээр хороо, ******* ******* тоот ******* давхарт байрлах хаягтай, ******* ББСБ-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* ******* ******* тоотод оршин суух хаягтай ын д холбогдох 

1.544.021 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М. нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай Зээлийн гэрээг бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 1.099.900.00 төгрөгийн зээлийг сарын 3.3 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаагаар олгосон. Зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож гэрээ хийсэн ба 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээний үүрэг 709 хоног зөрчигдсөн байна. Дээрх хугацаанд хариуцагч нь 1.532.021,*******4 төлөлт хийсэн байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд М.ас үндсэн зээл 794.002,93 төгрөг, зээлийн хүү 65*******.55*******,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79.460.*******4 төгрөг нотариатын зардал 12.000 төгрөг нийт 1.544.021,*******4 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагч М. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие овогтой нь 1,544,021*******4 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

  ББСБ ХХК нь иргэн М.д холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 1,544,021*******4 төгрөг гаргуулахыг хүсч шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М. нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.

Хариуцагч тайлбартаа: ББСБ ХХК-наас нэхэмжилсэн 1,544,021*******4 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,656 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. ББСБ ХХК-ны нэхэмжлэлтэй М.д холбогдох 1,544,021*******4 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч М.д нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,544,021*******4 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,656 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 19,*******2******* төгрөгийг, улсын орлогын 100090000941 данснаас 19,*******2******* төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ