Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 309/ШШ2025/00195

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* баг, ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* *******ы “Ажиллаж байсан байдал болон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1989 онд Улаанбаатар хотод Хөнгөн хүнсний аж үйлвэрийн техникумыг ноосны технологич мэргэжлээр төгсөж Дорнод аймгийн Хивсний үйлдвэрт томилогдон ажиллах болсон. Гэтэл надад олгосон хөдөлмөрийн дэвтэрт миний овгийг Лхачиндорж, мөн ажиллаж байх хугацаанд гарсан тушаалууд дээр миний нэрийг *******аа гэж зөрүүтэй бичсэн байна. Дээрх байдлаас шалтгаалан миний бие тэтгэврээ тогтоолгох боломжгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд намайг Чойбалсан хотын Хивсний комбинатад ажиллаж байсан болохыг, мөн 326601 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, “Хэрлэн хивс” ХК-ийн ерөнхий захирлын 1995 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн  “Е серийн гадаад паспорт олгуулах тухай” 149 дугаартай тушаал, 1996 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “орой ээлж зохион байгуулж ажиллуулах тухай” 35 дугаартай тушаал, 1998 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” 34 дугаартай тушаал, 1999 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 02 дугаартай тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбарыг тал бүрээс нь шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ******* нь 1989  оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн Чойбалсан хотын Хивсний комбинатад, 1992 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “Хэрлэн хивс” ХК-д чанар шалгагчаар тус тус ажиллаж байсан болох нь, мөн 326601 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, “Хэрлэн хивс” ХК-ийн ерөнхий захирлын 1995 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн  “Е серийн гадаад паспорт олгуулах тухай” 149 дугаартай тушаал, 1996 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “орой ээлж зохион байгуулж ажиллуулах тухай” 35 дугаартай тушаал, 1998 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” 34 дугаартай тушаал, 1999 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 02 дугаартай тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. 1989 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчид олгосон 326601 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4-6-р тал/

2. Чойбалсан хотын Хивсний комбинатын даргын 1989 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, томилох тухай” 152 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 7-р тал/,

3. Чойбалсан хотын Хивсний комбинатын даргын 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, өөрчлөн ажиллуулах тухай” 241 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 8-р тал/,

4. Чойбалсан хотын Хивсний комбинатын даргын 1991 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн “Цалин хөлсний систем батлах тухай” 14 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 9-******* тал/,

5. Чойбалсан хотын Хивсний комбинатын ээрэх үйлдвэрийн даргын 1992 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 14 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 11-р тал/,

6. Чойбалсан хотын Хивсний комбинатын ээрэх үйлдвэрийн даргын 1993 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 01 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 12-р тал/

7. “Хэрлэн хивс” ХК-ийн ерөнхий захирлын 1995 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн  “Е серийн гадаад паспорт олгуулах тухай” 149 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 13-р тал/,

8. 1996 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Орой ээлж зохион байгуулж ажиллуулах тухай” 35 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 14-р тал/,

9. 1998 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” 34 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 15-р тал/,

10. 1999 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 02 дугаартай тушаалын /хх-ийн 16-р тал/,

11. Нэхэмжлэгийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 24-р тал/,

12. Нэхэмжлэгчийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 25-р тал/,

13. Нэхэмжлэгчийн 231883 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 29-32-р тал/

Иймд *******ыг 1989  оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн Чойбалсан хотын Хивсний комбинатад, 1992 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “Хэрлэн хивс” ХК-д чанар шалгагчаар тус тус ажиллаж байсан болохыг, мөн 326601 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, “Хэрлэн хивс” ХК-ийн ерөнхий захирлын 1995 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн  “Е серийн гадаад паспорт олгуулах тухай” 149 дугаартай тушаал, 1996 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “орой ээлж зохион байгуулж ажиллуулах тухай” 35 дугаартай тушаал, 1998 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” 34 дугаартай тушаал, 1999 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 02 дугаартай тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоож шийдвэрлэлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* *******ыг 1989  оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн Чойбалсан хотын Хивсний комбинатад, 1992 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “Хэрлэн хивс” ХК-д чанар шалгагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 326601 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, “Хэрлэн хивс” ХК-ийн ерөнхий захирлын 1995 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн  “Е серийн гадаад паспорт олгуулах тухай” 149 дугаартай тушаал, 1996 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “орой ээлж зохион байгуулж ажиллуулах тухай” 35 дугаартай тушаал, 1998 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” 34 дугаартай тушаал, 1999 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 02 дугаартай тушаалын жинхэнэ эзэмшигч нь Лачиндорж овогтой ******* мөн болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.ОТГОНЖАРГАЛ