Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/882

 

 

 

 

 

 

     2023            8            31                                       2023/ДШМ/882           

 

 

Х.Гхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Ганбаатар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Гармаа,

шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар,

           нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

           Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж, ерөнхий шүүгч Б.Батболор, шүүгч И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/434 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Т.Г, шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Х.Гхолбогдох эрүүгийн 2210000000498 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Жал овгийн Х.Г, 1997 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гааль, татвар, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч, 2 дүүгийн хамт ................ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,/РД:........................./;

           Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 428 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 520.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сонгинохайрхан дүүргийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 20/638 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, 

           Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 453 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 21/994 дүгээр тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон,

            Шүүгдэгч Х.Г нь үргэлжилсэн үйлдлээр:

  1. Цахим хэрэгсэл ашиглан 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр өөрийгөө “Эм Эл Жи Финанс” банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, “toyota prius 20” маркийн тээврийн хэрэгслийг хямд үнээр худалдан авч, үнэ нэмэн зарж, ашгаа хоёр хувааж авъя” гэж хуурч, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2.500.000 төгрөг өгчих, маргааш 3.500.000 төгрөг болгож өгье гэж 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Ц.Э Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Туулын 91 дүгээр байрны 33 тоот гэртээ байхад нь Голомт банкны 1245122854 дугаарын дансаар шилжүүлэн авч, Ц.Эт 2.500.000 төгрөгийн хохирол учирсан,

            2. 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ц.Бт “toyota sai” маркийн тээврийн хэрэгслийг худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогчийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт Ухаа 1 дүгээр хороололд байхдаа 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 200.000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 6.800.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Голомт банкны 1245122854 дугаарын дансаар авч, Ц.Бт 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            3. 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр С.Бт 14.000.000 төгрөгөөр “toyota prius 30” маркийн тээврийн хэрэгслийг худалдан авч, бусдад 18.000.000 төгрөгөөр худалдан борлуулж ашгаа хамт хуваан авъя гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчоос Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Юнион Бюлдинг” ХХК-ийн оффист үйл ажиллагаагаа явуулах “Эм Эс Эс” ХХК-ийн ажлын байрнаас интернэт банк ашиглан шилжүүлсэн 7.000.000 төгрөгийг Голомт банкны өөрийн эзэмшлийн 1245122854 дугаарын дансаар авч, С.Бт 7.000.000 хохирол учруулсан,

            4. 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Л.Атай фейсбүүк цахим хэрэгслээр харилцаж өөрт байхгүй тээврийн хэрэгслийн зургийг үзүүлж, өөрийн ажиллаж байгаа “Эм Эл Жи банк бус санхүүгийн байгууллагаас хямдхан тээврийн хэрэгсэл гарах гэж байгаа мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Л.Аын тээврийн хэрэгсэл худалдан авах хэрэгцээ шаардлагыг далимдуулан “toyota prius 30” маркийн тээврийн хэрэгслийг зарна, урьдчилгаа төлбөр төл гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 14.500.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Хаан банкны мобайл банк ашиглан Х.Уянгын эзэмшлийн 5276088203 дугаарын дансанд шилжүүлснийг Голомт банкны өөрийн 1245122854 дугаарын данс уруу шилжүүлэн авч, Л.Ад 14.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

                   5. 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Т.Гтэй фейсбүүк цахим хэрэгслээр харилцаж, өөрт байхгүй тээврийн хэрэгслийн зургийг үзүүлж банк бус санхүүгийн байгууллагад хураагдсан тээврийн хэрэгслийг худалдах гэж байгаа мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Т.Гийн тээврийн хэрэгсэл худалдан авах хэрэгцээ шаардлагыг далимдуулан “toyota prius 41” маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дотор авахгүй бол дуудлага худалдаанд орох гээд байна гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 20.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар“ үйлчилгээний төвөөс мобайл банк ашиглан шилжүүлсэн 20.000.000 төгрөгийг Төрийн банкны 108801124054 дугаарын дансаар шилжүүлэн авч Т.Гт 20.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

  1. 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Д.Дд “банк бус санхүүгийн байгууллагад хураагдсан “toyota prius 30” маркийн тээврийн хэрэгсэл зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Д.Дгийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 19-83 тоотод байхдаа шилжүүлсэн 4.500.000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн Төрийн банкны 108801124054 дугаарын дансаар,                               10 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 23.780.000 төгрөгийг, 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн хооронд өөрийн эзэмшлийн Голомт банкны 1245122854 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч, Д.Дд 28.280.000 төгрөгийн хохирол учруулсан,
  2. 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 6 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Д.Зд “банк бус санхүүгийн байгууллагад хураагдсан “toyota prius 41” маркийн тээврийн хэрэгслийг хямд үнээр авч зараад ашгаа хувааж авъя” гэж хуурч 12.200.000 төгрөгийг,
  3. Д.Зд 12.200.000 төгрөг дээрээ мөнгө нэмээд өгвөл оронд нь хямд үнээр хураагдсан “toyota camry 50” маркийн тээврийн хэрэгслийг өгье гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Д.Заар дамжуулан найз Д.Онь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 11.000.000 төгрөгийг Д.Ээзэмшлийн Хаан банкны 5076136039 дугаарын дансаар шилжүүлэн авч, Д.З, Д.Онарт нийт 23.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
  4. 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 6 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Д.Элбэгзаяагаас “мөнгө зээлээч, банк бусын зээл чөлөөлөөд хүүтэй мөнгө өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Д.ЭСонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 56-35 тоот гэрээсээ интернэт банкны апп ашиглаж 8 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 20.500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Голомт банкны 1245122854 дугаарын дансаар шилжүүлэн авч, Д.Э 20.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            10. 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 6 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Г.Бгаар дамжуулан Ж.Игаас “авто ломбардаас 2 ширхэг toyota prius 30 маркийн тээврийн хэрэгслийг зээлээс чөлөөлж, хямд үнээр зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Ж.Игийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 27.000.000 төгрөгийг, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “зээл чөлөөлөөд, хүүтэй өгье” гэж хуурч, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 5.750.000 төгрөгийг,

          •            Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн 100.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа Хөгжлийн банкны 2612242724 дугаарын дансаар тус тус авч, нийт 32.850.000 төгрөгийн хохирол учруулж, нийт нэр бүхий 10 хохирогчид 155.830.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.        

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Х.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Жал овогт Х.Гийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж "залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Жал овогт Х.Гийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гоногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Гийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 30 хоног, нийт 32 (гучин хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Гаас 131.625.000 (нэг зуун гучин нэг сая зургаан зуун хорин таван мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Эт 2.500.000 төгрөг, хохирогч Ц.Бт 6.000.000 төгрөг, хохирогч С.Бт 3.100.000 төгрөг, хохирогч Л.Ад 11.700.000 төгрөг, хохирогч Т.Гт 15.100.000 төгрөг, хохирогч Д.Дд 18.280.000 төгрөг, хохирогч Д.Зд 12.200.000 төгрөг, хохирогч Д.Оюунбилэгт 11.000.000 төгрөг, хохирогч Д.Э 18.895.000 төгрөг, хохирогч Ж.Ид 32.850.000 төгрөгийг тус тус олгож, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гийн 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдөр төрүүлсэн хүү Дашпүрэвийн Найданд асран хамгаалагчийг томилох асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн засаг даргад даалгаж, шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Гурьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнийг энэ өдрөөс цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

            Хохирогч Т.Г давж заалдах гомдолдоо: “...Х.Г нь 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр банк бус санхүүгийн байгууллагад хураагдсан тоёота приус 41 маркийн автомашин худалдана гэж өөрт байхгүй тээврийн хэрэгслийн зургийг үзүүлэн Т.Г намайг хуурч мэхэлж, миний 20.000.000 төгрөгийг Төрийн банкны 108801124054 дугаарын данс руугаа хийлгүүлж залилан авсан. Уг хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгаад, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Х.Г7 жилийн хорих ял оногдуулж, хохирогч нарт холбогдох төлбөрийг гаргуулахаар хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүх дараах процессын алдааг гаргалаа. Үүнд, Т.Г миний бие тухайн үед эдийн засгийн боломж нөхцөл муу байсан, мөн хуулийн мэдлэг дутмагаас өмгөөлөгчгүй шүүх хуралд оролцсон. Үүнээс болж миний эрх зүйн байдал дордож, би төлбөр мөнгө авч чадаагүй. Хавтаст хэрэгт болон шүүхийн шийтгэх тогтоолд 4.700.000, 200.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн гэж тусгасан боловч үнэндээ тийм биш юм. 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Х.Гзалилуулж, маргааш нь түүнийг барьж Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүргэн өгч шалгуулснаар түүнд залилуулж хохирогч болсноо мэдсэн. Улмаар тус цагдаагийн хэлтсийн байцаагч Х.Гийн дансыг шалгахад Т.Г миний шилжүүлсэн 20.000.000 төгрөгөөс ердөө 3.200.000 төгрөг үлдсэн байсныг Х.Г миний данс руу 2.000.000, 1.200.000 төгрөгөөр буцаан шилжүүлж хийсэн. Хавтаст хэрэг болон шүүхийн шийтгэх тогтоолд тусгасан нийт 4.900.000 төгрөгийн 3.200.000 төгрөг нь Х.Гшилжүүлсэн миний 20.000.000 төгрөгийн үлдэгдэл байсан. Х.Г надад ердөө 1.700.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Шүүгдэгч Х.Г нь өмнө нь олон удаагийн залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байсан ба үргэлжилсэн үйлдлээр залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн. Гэтэл өнөөдөр 7 жилийн хорих ялыг анхан шатны шүүхээс оногдуулж байна. Энэ ял шийтгэл бага байна. Ийм учраас ялыг нь хүндрүүлж миний авах ёстой хохирол төлбөрийг гаргуулж өгөхийг хүсэж байна. ...” гэжээ.

            Шүүгдэгч Х.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчим баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь  харгалзан үзэх учиртай гэсэн байдаг.  Үндсэн хуулиар олгосон эрхээр өмгөөлөгчөөр хангуулах эрхтэй, өөрийн сонгосон өмгөөлөгчөөрөө өмгөөлүүлэх эрхтэй. Энэ үеэр миний өмгөөлөгч Ч.Болдбаатар нь Хөгжлийн банкны хурал давхацсаны улмаас ирээгүй байсан. Шүүх бүрэлдэхүүнд өмгөөлөгчтэй оролцохыг хүсэж бичгээр хүсэлт гарган өгсөн. Өмгөөлөгчтэй оролцох эрхийг маань зөрчсөн. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч ямар их хор уршиг учруулж байснаа ухамсарлаж хүлээн зөвшөөрч, миний буруутай үйлдлээс болж ганцхан би биш хэвлийдээ байгаа хүүхдээ хүртэл давхар шийтгэж, мөн гэр бүлээ сэтгэлийн дарамт шахалтад оруулж байгааг ухаарлаа. Хоригдох хугацаандаа бүхнийг ойлгож гэмшиж байна. Зүйл ангийг минь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэнд гомдолтой байна. Хохирогч нараас авсан мөнгөө өр болон хүү алдангидаа нэг хүний хохирлоор нөгөө хүний хохирлыг барагдуулж байсан. Түүнээс ар гэр болон ахуйн амьдрал эцэг, эх, ах, эгч, үр хүүхэд хамаатан садан болон өөрийн өдөр тутмын амьдрал өмсөж зүүх идэж уухдаа зарцуулсан зүйлгүй. Миний энэ байдлыг шалгаж тогтоогоогүй байж амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлсэн. Үүнд 218-2021 оны 12 дугаар сар хүртэл ажиллаж байсан байгууллага нийгмийн даатгалын шимтгэл татаж харснаар дүгнэлт хийсэн. 2021 оны 7 дугаар сараас “Эм Эл Жи” ХХК 2021 оны 12 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан. Үүнээс хойш Булцгарууд ХХК-ийн менежер албан тушаалтай ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлөлгүй дансаар цалингаар дансаар авч байсан. Үүгээрээ өөрийн өдөр тутмын амьдралын хэрэгцээгээ хангадаг байсан. 2022 оны 47 дүгээр сард ажлын нэг өдөр хохирогч Бат-Очир нь өөрийн цагдаагийн тэмдэг хэрэгслийг ашиглаж албан өрөөнд дайран орж ирж дарамт үзүүлсэн. Тухайн үедээ гомдол гаргаагүй, учраа мэдэхгүй айж сандарч ажлын хамт олны хажууд хүнд байдалд орсон. Өөрийн эрхийг хамгаалуулах өмгөөлөгч тухайн үед аваагүй байсан. Ганцхан Бат-Очир бус Гантөмөр нь хөдөө суманд байдаг хөгшин эцэг, эх дээр минь очиж хэрүүл шуугиан хийсэн дарамт үзүүлсэн байсан. Мөн хохирогч Бат-Очир нь миний фейсбүүк хуудаснаа болон өөрийн фейсбүүк хуудаснаа зураг тавьж олон нийтэд болон нутгийн зарын хуудсанд янз бүрээр бичиж тавьсан нь одоог хүртэл байдаг. Энэхүү фейсбүүк нийтлэлийг бусад хохирогч нар шэйрлэж олон группт тавьж сэтгэгдэл бичсэн. Энэ нь ганцхан миний биш ар гэрийнхний минь нэр хүндэд халдсан гэж үзэж байна. Миний эрх зүйн байдлыг дордуулсан. Би тухайн гэмт хэргийг үйлдэхдээ ажилтай байсан. Гэтэл өдөр тутмын амьдралдаа зарцуулж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дансны хуулгаар хүний өр зээлийг дарж зарцуулснаа дансны хуулгаар нотолсон. Мөн зээл авсан, буцааж өгсөн тухайн хүмүүсийн мэдүүлгээр нотлогдсон байхад авч хэлэлцэлгүй зүйл ангийг нэмэгдүүлсэнд гомдолтой байна. Зүйл ангийг минь дахин бодолцож үзэхийг чин сэтгэлээсээ хүсч байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв. Шүүгдэгч Х.Гийн өмгөөлөгч Ч.Болдбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Гхолбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлыг 2023 оны 6 дугаар 20-ны өдөр хуралдсан байх бөгөөд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 3. "Бусад асуудлын талаар"-р хийсэн дүгнэлтэд "...шүүгдэгч Х.Гийн өмгөөлөгч нь удаа дараа хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж хуралдаан хойшлогдсон. Шүүх шүүгдэгч Х.Гаас өөр өмгөөлөгч сонгох эсэх, эсхүл хууль зүйн туслалцааны өмгөөлөгчтэй оролцох, эсхүл томилогдсон өмгөөлөгчийг оролцуулах эсэх талаар түүнээс санал, хүсэлтийг тодруулахад өөр өмгөөлөгчтэй оролцохгүй, өөрийн сонгосон өмгөөлөгчтэй оролцоно гэж шүүхэд мэдэгдсэн" гэж дүгнэсэн байна.         

Өмгөөлөгч миний зүгээс шүүх хуралдаанд санаатай саад учруулсан зүйл огт байхгүй бөгөөд тухайн үед Монгол улс даяар нийтэд илэрхий "Хөгжлийн банк"-ны гэх тодотголтой хэрэг явагдаж байсан. Миний зүгээс энэ хуралд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуягийн өмгөөлөгчөөр оролцож байсан бөгөөд үүнтэй холбоотой баримтыг шүүхэд хүргүүлсэн байсан энэ хурал тасралтгүй үргэлжилж явагддаг хуульд заасан журмын дагуу явагдаж байсан учраас нэг хурлыг нөгөө хурлаар сольж дээрх хуралд оролцох боломжгүйг шүүх маш сайн мэдэж байсан боловч намайг саад учруулсан мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийж, өөрсдийн эрх ашгийг тэргүүнд тавьж, Х.Гийн Үндсэн хуулиар олгогдсон хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралд өмгөөлөгчтэй оролцох эрхийг эдлүүлэлгүй шүүх хурлыг явуулж бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийсэн байна.

Шүүгдэгч Х.Г хуулиар олгогдсон эрхээ эдэлж өөрийн хүсэл санаагаа тодорхой илэрхийлж "...өөрийн сонгосон өмгөөлөгчтэй оролцоно гэж шүүхэд мэдэгдсэн" байтал эрхийг нь эдлүүлэлгүй хуулийг зориуд буруу тайлбарлаж хэрэглэн, хүч түрэмгийлэн шүүх хурлыг явуулсан байна. Энэ нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.Э дугаар зүйлийн 3, 5.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.10, 2.13, 34.10 дугаар зүйлийн 1, 4 зэрэг заалтуудыг зөрчсөн зөрчил гаргасан, бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан заалтыг зөрчсөн байх тул Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.Гийн өмгөөлөгч Ч.Болдбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Гхолбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлыг 2023 оны 6 дугаар 20-ны өдөр хуралдсан байх бөгөөд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 3. "Бусад асуудлын талаар"-р хийсэн дүгнэлтэд "...шүүгдэгч Х.Гийн өмгөөлөгч нь удаа дараа хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж хуралдаан хойшлогдсон. Шүүх шүүгдэгч Х.Гаас өөр өмгөөлөгч сонгох эсэх, эсхүл хууль зүйн туслалцааны өмгөөлөгчтэй оролцох, эсхүл томилогдсон өмгөөлөгчийг оролцуулах эсэх талаар түүнээс санал, хүсэлтийг тодруулахад өөр өмгөөлөгчтэй оролцохгүй, өөрийн сонгосон өмгөөлөгчтэй оролцоно гэж шүүхэд мэдэгдсэн" гэж дүгнэсэн байна.

Өмгөөлөгч миний зүгээс шүүх хуралдаанд санаатай саад учруулсан зүйл огт байхгүй бөгөөд тухайн үед Монгол улс даяар нийтэд илэрхий "Хөгжлийн банк"-ны гэх тодотголтой хэрэг явагдаж байсан. Миний зүгээс энэ хуралд УИХ-ийн гишүүн Н.Алтанхуягийн өмгөөлөгчөөр оролцож байсан бөгөөд үүнтэй холбоотой баримтыг шүүхэд хүргүүлсэн байсан энэ хурал тасралтгүй үргэлжилж явагддаг хуульд заасан журмын дагуу явагдаж байсан учраас нэг хурлыг нөгөө хурлаар сольж дээрх хуралд оролцох боломжгүйг шүүх маш сайн мэдэж байсан боловч намайг саад учруулсан мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийж, өөрсдийн эрх ашгийг тэргүүнд тавьж, Х.Гийн Үндсэн хуулиар олгогдсон хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралд өмгөөлөгчтэй оролцох эрхийг эдлүүлэлгүй шүүх хурлыг явуулж бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийсэн байна.

Шүүгдэгч Х.Г хуулиар олгогдсон эрхээ эдэлж өөрийн хүсэл санаагаа тодорхой илэрхийлж "...өөрийн сонгосон өмгөөлөгчтэй оролцоно гэж шүүхэд мэдэгдсэн" байтал эрхийг нь эдлүүлэлгүй хуулийг зориуд буруу тайлбарлаж хэрэглэн, хүч түрэмгийлэн шүүх хурлыг явуулсан байна. Энэ нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3, 5.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.10, 2.13, 34.10 дугаар зүйлийн 1, 4 зэрэг заалтуудыг зөрчсөн зөрчил гаргасан, бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан заалтыг зөрчсөн байх тул Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Гармаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаан нэг удаа товлон зарлагдаагүй. Харин анхан шатны шүүх хуралдаан 3 удаа товлон зарлагдаж, 4 дэх удаагаа “шүүгдэгчийн өмгөөлөгчийн ирээгүй” гэх шалтгааны улмаас хойшилсон байдаг. Улсын яллагчийн зүгээс “шүүх хуралдаанд шүүгдэгчийг өмгөөлөгчтэй оролцуулах нь зүйтэй” гэж саналыг гаргасан боловч иргэдийн төлөөлөгч болон бусад оролцогчдын зүгээс шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал тавьсны дагуу анхан шатны шүүх хуралдаан 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр болсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “миний үйлчлүүлэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан. Тухайн үед би Хөгжлийн банкны шүүх хуралдаантай байсан учраас очих боломжгүй байсан” гэж тайлбарлаж байна. Өмгөөлөгч хүн бусдад хууль зүйн туслалцаа үзүүлж, хүний эрхийг хангаж ажиллаж байгаа учраас хариуцлагатай байх ёстой. Өөрөөр хэлбэл, хувь хүний дотоод зохион байгуулалтын асуудал гэж үзэж байна. Мөн Хөгжлийн банкны шүүх хуралдаан нь нийтэд нээлттэй, ил тод явагдсан бөгөөд 90 хоногийн хугацаанд үргэлжилсэн. Прокурорын зүгээс нэг өмгөөлөгч 90 хоногийн хугацаанд тухайн шүүх хуралдаанд идэвхтэй оролцсон гэж үзэхгүй байна. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч Ч.Болдбаатар шүүх хуралдааны дундуур нь ирж оролцох боломжтой байсан. Шүүгдэгч Х.Гийн зүгээс хүүхдийнхээ эрүүл мэндийн байдлын талаар тайлбарлаж, хэргийн зүйлчлэлийг эс зөвшөөрсөн. Хэдийгээр шүүгдэгч Х.Г хүүхдээ төрүүлээд удаагүй байгаа боловч энэ нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хүүхдийн эрүүл мэндийн байдалтай холбоотой 1 хуудас баримтыг шүүхэд шинээр гарган өгсөн. Уг баримтаас үзэхэд хэний, хэн гэдэг хүүхэд, ямар өвчний оноштой эсэх нь тодорхой бус бөгөөд нотлох баримтын шаардлага ханаагүй баримт байна. Хохирогч Т.Г давж заалдах гомдолдоо “шүүгдэгч Х.Г надад нийт 3.200.000 төгрөг өгсөн” гэж дурдсан. Яллах дүгнэлтийн дүгнэх хэсэгт шүүгдэгч Х.Гаас хохирогч Т.Гт нийт 3.200.000 төгрөгийг шилжүүлсэн гэж дурдсан. Харин яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт техникийн шинжтэй алдаа гаргаж “4.900.000 төгрөг” гэж дурдсан байна. Уг техникийн шинжтэй алдааг давж заалдах шатны шүүх магадлалаар “3.900.000 төгрөг” гэж өөрчилж өгнө үү ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор тус тус заажээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШТ/53 дугаар шүүхийн тогтоол /4хх 43/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 2023/ШТ/66 дугаар шүүхийн тогтоол /4хх 51/-д шүүгдэгч Х.Гийн өмгөөлөгч Ч.Болдбаатар нь “Хөгжлийн банк”-ны гэх нэршилтэй эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож байгаа, мөн шүүгдэгч Х.Г нь өөрийн сонгон авсан өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтүүдийг гаргасны дагуу Х.Гхолбогдох эрүүгийн хэрэг нь хоёр удаа хойшилсон байна.

Анхан шатны шүүх 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Х.Гийн хуулиар олгогдсон өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж, өмгөөлөгч ирээгүй шалтгаанаар хоёр удаа шүүх хуралдааныг хойшлуулсан боловч мөн товлосон хуралдаанд шүүгдэгчийн сонгосон өмгөөлөгч ирээгүй удаа дараа хойшилсон гэж үзэн шүүх хуралдааныг явуулсан байна.

Хэдийгээр анхан шатны шүүх дараах дүгнэлтийг хийсэн ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно.”гэж заасан бөгөөд энэ хэрэг нь заавал өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцуулах хуулийн заалтад хамаарагдахгүй хэдий ч шүүгдэгчийг шүүх хуралдаанд түүний сонгон авсан өмгөөлөгчтэй оролцуулах нь түүний эрхийг хангаж, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцэх тул шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож энэ талаар гаргасан шүүгдэгч Х.Г болон түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар нарын гаргасан гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/434 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Х.Гурьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

            ШҮҮГЧ                                            Д.МӨНХӨӨ

 

            ШҮҮГЧ                                            Г.ГАНБААТАР

 

                        ШҮҮГЧ                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ