| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 311/2025/00073/И |
| Дугаар | 311/ШШ2025/00080 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 311/ШШ2025/00080
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ныг дуустал, 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын *******ын төлөө нэгдэлд мал маллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хандсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П.******* нь ******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр өөрийгөө 1987 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ныг дуустал, 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын *******ын төлөө нэгдэлд мал маллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.
П.******* нь шүүхэд өөрийн цахим үнэмлэхний хуулбар, ын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймгийн *******ын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/2369 дугаартай, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/68 дугаартай архивын лавлагаанууд, 1986-1987 оны хөдөлмөрийн хөлс тооцсоны 70 дугаар дансны хамт ирүүлсэн, шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжаар түүний ХААТР 1-р маягтыг ******* *******ийн газраас гаргуулж авсан. Завхан аймгийн ын хэлтсээс түүний нөхөн д хамрагдсан баримтуудыг мөн гаргуулж авсан байна.
Түүний 1986, 1987 онуудад өөрийн эцэг Ш.*******ын хамт нэгдлийн мал маллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт Завхан аймгийн *******ын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/2369 дугаартай лавлагаагаар гарч ирсэн, мөн түүний 1988, 1989 онуудад нэгдлийн мал маллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт мөн архивын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/68 дугаартай лавлагаагаар гарч ирсэн байна. Завхан аймгийн ын *******ийн газрын ХААТР-1 /А/-гийн 14 маягтад түүнийг 1987 он *******ын төлөө нэгдэлд мал ах ахуйд хоньчин гэсэн бичилт хийгдсэн байна.
Түүний дээрх байдлаар мал маллаж байсан болох гэрч Б., З. нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж үзэв.
Иймд нэхэмжлэгчийн мал маллаж байсныг тогтоох боломжтой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, ын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч П..*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын ******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ын *******ийг
-1987 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, мөн 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын *******ын төлөө нэгдлийн ******* бригадад мал маллаж байсныг тогтоосугай.
2. ******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, ын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. ******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. ******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. ******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч П.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, ******* хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ