Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 311/ШШ2025/00082

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******ийн *******ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******ийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.******* нь ******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр өөрийгөө 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад мал маллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.

С.******* нь шүүхэд өөрийн цахим үнэмлэхний хуулбар, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймгийн *******ын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/78 дугаартай архивын лавлагаагаар түүний 1988,1989,1990,1991 онуудад авч байсан цалингийн тодорхойлолт гарч ирсэн, 1988-1990 оны хөдөлмөрийн хөлс тооцсоны 70 дугаар дансаа мөн ирүүлсэн, шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжаар түүний ХААТР 1-р маягтыг ******* ийн газраас гаргуулж авсан. Завхан аймгийн ын хэлтсээс түүний нөхөн д хамрагдсан баримтуудыг мөн гаргуулж авсан байна.

Түүний мал маллаж байсан болох нь Завхан аймгийн *******ын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/78 дугаартай архивын лавлагаа, Завхан аймгийн ийн газрын ХААТР-1 /А/-гийн 14-т 1988 он ******* нэгдэлд хоньчин гэсэн бичилт зэргээр тогтоогдож байна гэж үзэв.

Дээрх баримтуудаар нэхэмжлэгчийн ажиллаж байсныг тогтоох боломжтой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын ******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ийн *******ийг

-1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад мал маллаж байснаар тогтоосугай.

2. ******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. ******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. ******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. ******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч С.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, ******* хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ