| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 311/2025/00080/И |
| Дугаар | 311/ШШ2025/00083 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 311/ШШ2025/00083
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух Л.*******н нэхэмжлэлтэй
эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1969 онд төрсөн. ******* сумын ******* багт оршин сууж байна. Би шүүхээр 1986 оноос 1988 оны 10-р сар хүртэл хугацааны ажиллаж байсан байдлаа тогтоолгосон бөгөөд 1995 оны 01-р сарын 01-ний өдрөөс ******* сумын ******* даргын ******* газрын малчнаар томилогдож 2000 оны 01-р сарын 01-ний өдөр үүрэгт ажлаас чөлөөлсөн. Сумын ******* даргын ******* газрын болон *******ын хадгалагдаж байгаа баримтад ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа тул 1995 оны 01-р сарын 01-ний өдрөөс ******* сумын ******* даргын ******* газрын малчнаар томилогдсон болон 2000 оны 01-р сарын 01-ний өдөр ******* сумын ******* даргын ******* газрын малчны үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болохыг тогтоолгох шаардлагатай байна. Иймд 1995 оны 01-р сарын 01-ний өдрөөс ******* сумын ******* даргын ******* газрын малчнаар томилогдсон болон 2000 оны 01-р сарын 01-ний өдөр ******* сумын ******* даргын ******* газрын малчны үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь өөрийгөө 1995 оны 01-р сарын 01-ний өдрөөс Завхан аймгийн ******* сумын ******* даргын тамгын газарт малчнаар томилогдсон, мөн 2000 оны 01-р сарын 01-ний өдөр тус ******* газрын малчны үүрэгт ажлаас чөлөөлөгдөж байсан үйл явдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзэв.
Учир нь түүний 1995 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нээлгэж бичилт хийсэн нийгмийн даатгалын дэвтэрт түүнийг Завхан аймгийн ******* сумын ЗДТГ-т малчнаар томилов гэсэн бичилт хийгдсэн, Завхан аймгийн ******* сумын ******* даргын 1994 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаартай Цалингийн хэмжээ тогтоох тухай гэсэн захирамжийн 14-т Л.*** малчин ажилласан жил-3, үндсэн цалин 5500 төг гэсэн бичилтүүд хийгдсэн, Завхан аймгийн ******* сумын ******* даргын 1999 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаартай Хөрөнгө зарах тухай гэсэн захирамжийн 23-т Л.*** гэсэн бичилт хийгдсэн зэргээр хангалттай нотлогдож байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтыг баримтлан *******т овогт *******гийн *******г 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Завхан аймгийн ******* сумын ******* даргын тамгын газарт малчнаар томилогдож байсан мөн 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тус ******* газрын малчны үүрэгт ажлаас чөлөөлөгдөж байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ