| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 311/2025/00060/И |
| Дугаар | 311/ШШ2025/00084 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 311/ШШ2025/00084
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* ******* хэсгийн ******* тоотод оршин суух *******гийн нэхэмжлэлтэй
ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь 1971 онд төрсөн. Одоо Завхан аймгийн ******* сумын ******* багт амьдарч байна. Би 1987 онд ******* сумын 10 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр мал дээр гарч 1987 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс Завхан аймгийн ******* сумын нэгдлийн ******* ******* малчнаар томилогдон 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл мал маллаж байгаад цэрэгт татагдаж цэргийн алба хааж ирээд түүнээс хойш хувийн мал маллаж байна. Ажиллаж байсан талаараа аймгийн аас лавлагаа авахад нэгдэл болон компанийн баримт д шилжигдэн ирээгүй тул лавлагааг гарах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Иймд намайг 1987 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдлийн ******* ******* мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр өөрийгөө 1987 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдлийн ******* ******* мал маллаж байсан болохоо тогтоолгохыг хүссэн байна.
******* нь шүүхэд өөрийн цахим үнэмлэхний хуулбар, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймгийн ын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/79 дугаартай лавлагаа, 1987 оны06 дугаар сарын 20-ны өдөр нээлгэж 1987 оноос 1989 он хүртэл цалингийн бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, хугацаат цэргийн алба хаасан ын лавлагаа, ын дэвтрийн хуулбар, итгэмжлэлийн хамт ирүүлсэн, шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжаар түүний ХААТР 1-р маягтыг ийн газраас гаргуулж авсан. Завхан аймгийн ын хэлтсээс түүний нөхөн д хамрагдсан баримтуудыг мөн гаргуулж авсан байна.
Завхан аймгийн ийн хэлтсийн ХААТР-1 /А/-гийн 14 маягтад түүнийг ******* сум МАА-д малчин гэсэн бичилт хийгдсэн, 2013 онд Завхан аймгийн ын хэлтэст нөхөн д хамрагдах үедээ өөрийнхөө талаар бичиж байсан өргөдөлдөө тэрээр өөрийгөө 1987 онд 8-р анги төгсөн илгээлтээр гарч 1987 оны 8-р сараас 1989 оны 8-р сар хүртэл ******* сумын Дархан уул ******* мал маллаж байсан гэж бичиж байсан байна.
Иймд дээрх баримтуудаар түүнийг мал маллаж байснаар тогтоох боломжтой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгч *******г шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч овогт гийн г
-1987 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын нэгдлийн ******* ******* мал маллаж байснаар тогтоосугай.
2. хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч ******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ