Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 311/ШШ2025/00085

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******ийн ******* тоотод оршин суух *******гийн *******ын нэхэмжлэлтэй

алаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1964 онд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн. 1980 онд *******ын нэрэмжит ******* ийн сургуулийг 8 дугаар ангиа төгсөж, улмаар 1980 оны 09 сарын 01-нд Завхан аймаг дахь мэргэжлийн сургуулийн , ангид элсэн орж 1982 оны 06 сарын 09-ны өдөр төгссөн. Улмаар 1982 оны 09 сарын 01-нд Завхан аймгийн хамгаалахад туслах нийгэмлэгийн авто жолооны курст элсэн орж 1983 оны 05 сарын 01-нд жолоочоор төгссөн. 1963 оны 05 сарын 25-наас хотын 186 дугаар девизийн 208 дугааp цэргийн ангид хугацаат цэргийн албанд татагдаж 1986 оны 06 сарын 06-нд халагдсан. А хөдөлмөрийн гараагаа Завхан аймгийн газрын харьяа 1986 оны 11 сарын 01-нд ийн хэлтэст засварчнаар томилогдон 1988 оны 04 сарын 17-ны өдрийг хүртэл аласан. Улмаар 1988 оны 04 сарын 18-нд тус баазын дагалдан жолоочоор дэвшин алаж 1988 оны 06 сарын *******-ны өдөр хүртэл алаж байгаад 1988 оны 06 сарын 11-ний өдрөөс жолоочоор томилогдон 1991 оны 12 сарын 31-ний өдөр аласан. Зах зээлийн үе эхэлж 20 дугаар бүтцийн өөрчлөлт хийгдэж компани болсон ба 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн 1993 оны 09 сарын 25-ны өдөр хүртэл үндсэн жолоочоор алаж байгаад машин хувьд шилжсэн тул үндсэн жолоочоос чөлөөлөгдсөн. Ингээд 1993 оны 09 сарын 26-ны өдрөөс 1996 оны 12 сарын 30-ны хүртэл компанийн гэрээт жолоочоор аласан болно. Миний хөдөлмөрийн дэвтэрт 1993 оны 12 сарын 16-нд жолоочоор томилсон бичилт байгаа ч энэ компанид нэг ч өдөр алаагүй, тухайн үед хилээр машинтайгаа гарахад заавал энэ компанийн жолооч байх ёстой гэж нэг хүний жолооч гэсэн бичилт хийлгэж байсан юм. Зөвхөн улсын хилээр гарах зорилгоор тухайн үед хилээр гарахад баталгаа болгож ямар нэгэн компанид жолооч байх шаардлагаар бичилт хийлгэсэн. Хил дээр машинтай жолоочийг хөдөлмөрийн дэвтрээр бичилтээр гаргадаг байсан тул энэхүү бичилтийг хийлгэсэн байдаг. Тэрнээс биш буюу нэг хүний дор алаж байгаагүй юм. Өндөр настны тэтгэвэрт гарах гэсэн боловч засварчнаар, дагалдан жолоочоор, жолоочоор ад орсон гарсан тушаалууд олдохгүй байгаа тул танай шүүхэд хандаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч О.******* нь хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар алаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр өөрийгөө 1986 оны 11-р сарын 01-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн газрын харьяа баазын ийн хэлтэст засварчнаар алаж байснаар,

-1988 оны 04-р сарын 18-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын *******-ны өдөр Завхан аймгийн газрын харьяа дагалдан жолоочоор,   

-1988 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 22-ний өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн газрын харьяа жолоочоор,

- 1991 оны 12 дугаар сарын 23-ний өдрөөс  1993 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Улиастай сумын ХКомпанид жолоочоор,

- 1993 оны 12-р сарын 16-ны өдрөөс 1994 оныг дуустал хүртэлх хугацаанд Улиастай сумын *** ****-д жолоочоор тус тус алаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.

О.******* нь шүүхэд өөрийн цахим үнэмлэхний хуулбар, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн лавлагаа, итгэмжлэл, 1987 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нээлгэж 1987 оноос 1993 он хүртэл бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, хамт олонтойгоо авхуулсан гэрэл зургийн хамт ирүүлсэн, шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжаар түүний ХААТР 1-р маягтыг ийн газраас гаргуулж авсан. Завхан аймгийн ын хэлтсээс түүний нөхөн д хамрагдсан баримтуудыг мөн гаргуулж авсан байна.

Түүний дээрх байдлаар алаж байсан нь түүний 1987 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нээлгэж 1987 оноос 1993 он хүртэл бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн ийн хэлтсийн ХААТР-1 /А/-гийн 14-т 1987 он ТУЗ газар жолооч гэсэн бичилт, хамт олонтойгоо авхуулсан гэрэл зургуудаар давхар нотлогдож байна гэж үзэв.

Дээрх баримтуудаар нэхэмжлэгчийн алаж байсныг тогтоох боломжтой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1-т зааснаар нэхэмжлэгч О.*******ыг шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр  хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч О.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1, 1*******.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч  овогт *******гийн *******ыг 

-1986 оны 11-р сарын 01-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн газрын харьяа баазын ийн хэлтэст засварчнаар алаж байснаар,

-1988 оны 04-р сарын 18-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын *******-ны өдөр Завхан аймгийн газрын харьяа дагалдан жолоочоор алаж байснаар,   

-1988 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 22-ний өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн газрын харьяа жолоочоор алаж байснаар,

- 1991 оны 12 дугаар сарын 23-ний өдрөөс  1993 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Улиастай сумын ХКомпанид жолоочоор алаж байснаар,

- 1993 оны 12-р сарын 16-ны өдрөөс 1994 оныг дуустал хүртэлх хугацаанд Улиастай сумын Бат гал жолоочоор тус тус алаж байснаар тогтоосугай.

2. хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч О.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ